Улаанбаатар хот 2028 оноос утаагүй болно. Ирэх сарын сүүлчээр гэр хорооллын айлуудын дулаалгыг хийж дуусаад, арваннэгдүгээр сарын эхээр айлуудыг газан зууханд холбоно. Ингэснээр Зурагт, Гандан, Баянхошуу орчмын 5000 айл газ руу бүрэн шилжих юм. Дараа жилээс нийт 50 мянган өрх газан зуухтай холбогдоно. Үүний дараагаар 2027-2028 оны өвөл дахин 65 мянган айлыг газан хэрэглээ рүү шилжүүлнэ. Нийт 110 айл өрхийг газ руу шилжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг нэг тийш нь шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулж буй. Энэ жил эрт хүйтэрч, хатуу өвөл болох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас хэлж анхааруулж байгаа юм. Гэвч нийслэлчүүдийн хувьд шинэ түлш, зуух туршиж үзэх гэж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 172 мянган айл нүүрс түлш түлж байна.
Түүхий нүүрснээс татгалзсан улаанбаатарчууд өнгөрсөн таван жил сайжруулсан шахмал түлш түлж, туршсан. Гэвч хотын утаа арилсангүй. Харин ирэх өвлөөс дахин өөр түлш туршина гэдгийг сайд, дарга нар мэдээлсэн. Нэг нь жигнэсэн нүүрс буюу хөх нүүрс бол нөгөөх нь хийн халаагуур. Хоёуланг нь анх удаа хэрэглээнд нэвтрүүлж буй. Албаныхан шинэ түлш хэрэглэснээр хотын утаа хэд дахин буурч, төсвийн хэмнэлт хийнэ гэдгийг онцолж байгаа юм.
Гандан, Зурагт, Дэнжийн мянга зэрэг бүсийн айлууд газ хэрэглэснээр агаарын бохирдол 10-20 хувь буурна гэж тооцоолж байгаа аж. Мөн энэ хугацаанд хагас коксжсон нүүрсийг түлнэ. Хөх нүүрсийг мидлингтэй харьцуулахад агаарын бохирдлыг 45-50 хувь буурахаас гадна тоосонцорын хэмжээ 70-80 хувь буурна. Энэ өвөл нүдэнд харагдах тоос, утаа, харагддагүй бичил тоосонцор тэр хэмжээгээр буурахыг албаныхан онцолж байгаа юм.
Нийслэл хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг 2025 оны долдугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчны сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж батлагдсан. Уг захирамжид дурдсанаар ногоон бүсэд 103.090 өрх, шар бүсэд 67.765 айл өрх хамрагдаж, түүхий нүүрс түлэхгүй гэжээ.
Нэг өрхөд нийт 900 мянган төгрөгийн урамшууллыг олгоно. Шахмал түлш буюу БНХАУ-аас 51 мянган тонн хөх нүүрс, аравдугаар сард 60 мянган тонн гээд нийтдээ 306 мянган тонныг оруулж ирнэ. Мөн "Тавантолгой түлш" ТӨҮК-ийн үйлдвэрлэж буй шахмал түлштэй хамт борлуулна. Нийт 400-аас ихгүй борлуулалтын цэгээр нэг бүрийн үнийг 25 кг шуудайг нь 5000 төгрөгөөр зарна. Хөх нүүрс, хийн түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг хамгийн багадаа 30 хувиар буурах тооцоолол байна. Гэр хорооллын агаарын бохирдол 45-50 хувиар буурна нийслэлийн удирдлагууд онцолж байгаа юм.
Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой гэнэ.
Ингэснээр халаалтын улиралд буюу 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс ирэх жилийн тавдугаар сарын 15-ныг хүртэл айл өрхүүд урамшуулал авна. Тодруулбал, есдүгээр сард 25 мянга, аравдугаар сард 50 мянга, арваннэгдүгээр сард 100 мянга, арванхоёрдугаар сар болон нэг, хоёрдугаар сард 200 мянга, гурав, дөрөвдүгээр сард 50 мянга, тавдугаар сард 25 мянган төгрөг олгох гэнэ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Мөн 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй. Түүнчлэн дулааны цахилгаан станцууд, 804 мянган тээврийн хэрэгсэл зэрэг нь хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлс болж байна. Үүнээс хамгийн их буюу 50 гаруй хувийг нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа эзэлж байна.
3,593.62






















































Зочин 2025-09-30 59.153.115.191
зольбин улныханд хортой нүүрс сайн шахаж а**х хэрэгтэй
Нэргүй 2025-09-30 202.126.89.170
oronsuutsjuulna uur ymarch shiidel bhgui busad in bol mungu ugaaj bgaa ajil
И 2025-09-30 66.181.161.12
Утааны далимаар мөнгө угаах ажлаа хийж ханадаггүйэ. Төслийн зуух, цахилгаан халаагуур,сайжруулсан түлш … , гэр байшин дулаалга, одоо газын зуух. 7 хоног 159 хүн угаартаж 5 хүн үхнэ. БҮТЭХГҮЙЭЭ
Нэргүй 2025-09-30 103.57.94.171
Утаа арилгах төлөвлөгөө нэртэй, дарга нарын төсвөөс мөнгө цавчих төлөвлөгөө л бгаа шүү дээ.МАН-ын энэ заль мэхэийг ард түмэн андахаа байсан ш дээ, хө !
Нэргүй 2025-09-30 124.158.123.242
Олон жил энэ үгийг сонослоо. Утаа арилгах биш, мөнгө хулгайлах арга гэж ойлгогдох болсон…
Нүү... 2025-09-30 202.9.47.21
Гэр хорооллыг хотоос гаргаж аймгууд руу нүүлгэвэл жинхнээсээ утаа арилна. Аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийг зах зээлийн эдийн засагт шилжүүл. Сэтгэлгээний шинэчлэл хий, 40,60 оны үндсэн хууль социализм дэлхийд дууссан гэдгийг ухааруул. Зах зээлд шилжихгүй гэсэн нь Хойд Солонгос, Венесуэль руу гарч амьдар.
иргэн 2025-09-30 103.229.122.204
МАН-ын Мафийн мөнгө идэх нэг арга,,,,