О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2025.09.29/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал болж, хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Мөн өнөөдрийн 12.00 цагаас эхлэн нийт 5 цаг орчим Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, бүлгийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Ардчилсан намын дүрэмд байдаг Улс төрийн зөвлөл бүлгээр өргөтгөж хуралдаж болох зохицуулалт байдаг. Бид энийг анх удаагаа хийлээ. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт чиглэл өгч байна. Оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын бүлэгт улс төрийн үйл ажиллагаа явуулах хоёр заалт бүхий чиглэлийг өглөө. Нэгдүгээрт, эрх баригч МАН-ын даргын сонгуулиас үүдсэн зөрчил тэмцэл нь тус намын дотоод асуудал төдий бус Монгол Улсын төрийн хямралын хэмжээнд хүрч, улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой болсон тул Ардчилсан намын өргөтгөсөн хурлаас дараах шаардлагыг хүргүүлж байна. Уг шаардлагын эхэнд УИХ руу, хоёрт, Засгийн газар руу хандсан.

1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улстөрчдийн захиалгаар ажилладаг тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Энэхүү ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг хэрэгжүүлэх  зүй ёсны шаардлага үүсч байна.

2.МАН албан ёсны даргатай болох хүртлээ эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч, үүний улмаас парламентаар хэлэлцэх ёстой ирэх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд хариуцах эзэнгүй болох, улс орны эрх ашиг хохирох бодит аюул тулгарлаа. МАН-ын Бага хурлын шийдвэрийг харахад өнөөгийн Засгийн газрын эрх зүйн чадамжийн асуудал яригдах хэмжээнд хүрчлээ. УИХ-д өргөн баригдсан 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцүүлэхээс хойшлуулах, төслийг эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-29 202.55.188.90

Цогтгэрэлийн өвчигнөл зүгээр гутамшиг.

Avatar

Зочин 2025-09-29 202.55.188.90

Одоо оршиж буй Засг,Газар,УИХ,Ерөнхийлэгч хоорондоо MCS-ээр,мөнгөөр нарийн холбогдсон мафийн ситем мөн.Энд нам гэж байхгүй,намын нэр барьсан луйварчид байна.
Харин МАН-ын Бага Хурлын Төлөөөлөгчид харьцангуй эрүүл,намаа цаашид цэвэрлэж чадвх чадвартай гэдгээ харуулж байна.
Төрд бөөгнөрч өөр хоорондоо эвссэн мафийн сүлжээ нарийн бүртэгдэж,цаашдын чөлөөт иргэдийн тэмцлээр эрх мэдэл нь хязгаарлагдах ёстой.

Avatar

Зочин 2025-09-29 202.55.188.90

МАН-ын даргаар сонгогдоогүй бол уг асуудлууд хөндөгдөхгүй дарагдаж өнгөрөх байжээ.Үүгээрээ Занданшатрын засгийн газар шударга бус байсныг тодоос тод баталж байна.
Оюун эрдэнийн засг,газар МСsийг төрд авах аюул нүүрлэсэн үед түүнийг огцруулж амжсан боловч одоо энэ Амарбаясгалан Оюун эрдэнэтэй хүч нэгтгэвэл МСs аюулд орох нь тодорхой болчихоод байна Иймээс худлаа.,үнэн хамаагүй харлуулж,будилуулж байгаад амь аврагдах цаг тулчихаад байна.
Ард иргэд бид нэг юмыг сайн ойлгох ёстой;-Одоо оршиж буй Их

Avatar

Нэргүй 2025-09-29 142.198.155.98

БОЛСООН ЭНЭ XУЛГАЙ 2 ЖИЛ БОЛСОН ӨШӨӨ XЭДЭН ЖИЛ XҮЛЭЭX ЮМ, АРД ТҮМЭН ЭНЭ БИЕ БИЕНЭЭ ГҮТГЭДЭГ XЭН Ч ШИЙТГҮҮЛДЭГГҮЙ ТОГТОЛЦООНООС ГАРЬЯ ГЭЭД БАЙГАА. АРД ТҮМЭН ГЭМТ XЭРЭГТЭНД ЗОXИX ШИЙТГЭЛ ӨГӨXИЙГ XҮЛЭЭЖ ТЭСВЭР АЛДЛАА.

Avatar

Нэргүй 2025-09-29 59.153.114.131

ан ын дарга том байж чадах уу.сөрөг хүчний дарга бол том байж чаддаг харизм сайтай хүн байвал зүгээр юм бишүү

Avatar

Коммунизм + Авилгалаасаа БҮРЭН салмаар бна энэ улс 2025-09-29 202.70.43.34

Хорвоогийн хаа ч Ямар л ХҮН, ХҮМҮҮС байна тэр Хүн Ард шиг нь ОРЧИН бий болж байдаг нь жам юмдаа….3,6 сая Монгол хүн бүр өглөө бүр юуг бодож, юуг өгүүлж, юуг үйлдэж байгаагаас нь Ажил Амьдралынх нь өнгө төрх тодорхойлогдож байх юмдаа….Хүнээ Хөгжүүлэхгүй Хүн нь өөрөө Хичээхгүй л бол Улс нь мөд Хөгжихгүй бас Авилгалаасаа ч салахгүйээ, бас Коммунизмаса ч бүрэн Салахгүй ээ энэ улс

Avatar

Нэргүй 2025-09-29 59.153.112.197

энэ хүүкийн тавиул байна. с.эрдэнэ гэж нөхөр АН-ыг хичнээн хорлолоо доо. Хулгайчдаас улсаа цэвэрлэе, Хүүкээс монголоо аваръя.

Avatar

АН-н гишүүд 2025-09-29 103.212.116.120

Энэ эргүү Цогтгэрэл бол бөлдөгдүүлсэн бөгөөд эзний тушаалаар томилогдсон дарга гэдэг нь бүр тодорхой боллоо. АН ын даргаар чадалтай, бие даасан лидер сонгож чадаагүй шүү. 28 онд Энэ төмсөгдүүлсэн Цогтгэрэлтэй сонгуульд орвол тэгээд дуус дуус.

Avatar

Нэргүй 2025-09-29 103.168.34.155

Сэг зэм үзсэн араатан шиг АН ын зарим хүмүүсийн аашинд би дургүй. 35 жил эх орныг минь газар шороо ард түмний хөрөнгөтэй нь өсөхийн өлөн нь арилаагүй хэдэн АН ын луйварчид удам угсаагаараа хахаж үхатлээ идсэн . Ард түмний ёс суртахууныг хамт залгисан. Одоо нэг их цагаан хун болоод яахав. Улсаас идсэнээ л буцааж өгцгөө

Avatar

Нэргүй 2025-09-29 103.57.95.30

Таны дургүй хэнд хамаатайв дээ ! Өөрийгөө нээх юманд бодож байдаг зан комминстуудад үеийн үед байсаар байдаг . Нэг ёсондоо өвчин юм. Харин хэлээд байгаа 35 жилийн 27 жилд нь хэн засгийн эрхэнд байж , хэний бодлогын уршигаар улс орон маань ийм намагт живчээд байгааг ард түмэн мэдэж байдаг хөдлөшгүй үнэн байгаа шүү ! Ямар засаг байсан яаж хөтлөж байсан үр дүн нь бэлээхэн нүдэн дээр байна даа !! хайран эх орон хайран ард түмэн минь !!!! даан ч яав даа МОНГОЛ АРДЫН НАМ минь

Avatar

Нэргүй 2025-09-29 66.181.160.90

балай шахуу юм даа

Avatar

зочин 2025-09-29 66.181.180.129

АН ардчилсан эрх чөлөөний үр дүнд улс орны дотоод хагарал гүтгэлэг доромжлол гүнзгийрч баян хоосны ялгаварлан гадуурхал намчирхал үзэн ядалт цадаж ханахгүй шунал хулгайч луйварч сэтгэлээр 35 жил хүмүүжиж хуульгүй дур зоргоороо аашлах өнгө мөнгөний амт шудрага ёсыг алдагдуулсан,,

Avatar

Нэргүй 2025-09-29 202.126.91.233

Хурлын дарга, ЕС 2 эвлэрсэн сураг байна

Avatar

Зочин 2025-09-29 103.212.118.148

ахмадууд их гутаж байнаа Манай нам нүүрсний хулгайчдын нам болчихлоо гээдАН г шүүмжлэх яах вэ Олон нийт МАН аас маш их эргэж байна шүү яөөрсөндөө дүгнэлт хий

Avatar

Нэргүй 2025-09-29 202.126.88.171

АН одооноос тогтвортой, итгэл даахуйц нам болж магадгүй харагдаж байна… Улс орноо боддог нэг ч гэсэн институт байгаад талархаж байна.

Avatar

Нэргүй 2025-09-29 202.126.89.136

ан ын золбингууд зайлаа балайгуудад улс орны эрх ашиг түй ч хамаагүй зөвхөн ашиг хонжоо хайсан өлөнгүүд

Avatar

Нэргүй 2025-09-29 103.57.93.114

АН нэр өөртөө өгөхөөр ардчилагч болдоггүйг 30 жилд тэд яруу тодоор харууллаа. АН 30 гаруй жил хулгайлж дампуурууллаа. Дотор нь ганц нэг нуруутай хүн байдаг байлгүй, анархиудыг тарааж АН-ыг шинээр зохион байгуулаач. Ардчиллыг гутаагчид өө хайж МАН руу улангасан дайрах нь оргилдоо хүрлээ. Ардын намын дотоод асуудалд шалтаг зохиож эрээ цээргүй оролцох боллоо. Ядаж удаа дараа улс дампууруулсан олон их наядаа төлчхөөд солиорууштай гэж олон нийт ярьцгаадаг юм

Avatar

Зочин 2025-09-29 103.212.118.148

Улсын ажлыг АН биш МАН ыхан гацаачихлаа Амарбаясгалан шалгуулах хэрэгтэй Ер нь АТГ намуудын удирдах лөвлөлийн. Гишүүдийн ХОМ г нягталж иргэдэд мэдээлж байх хэрэгтэй МАН аас нүүрсний бизнест орсон удирдах зөвлөлийн гишүүдийг ил тод зарлаа

Avatar

Ахмад 2025-09-29 202.9.40.66

МАН-ын даргаар сонгогдсонд Амарбаясгаланд улс төрийн намууд ИЗНН, ХҮН НАМ, БНН намын удирдлагууд баяр хүргэж бхад харин АН-хан шаардлага хүргүүлж бна . Намуудын улс төрийн соёл, төлөвшил, байр суурийг харуулж байна даа.

Avatar

Нэргүй 2025-09-29 103.229.123.142

Эрх баригч нам ийм байж болохгүй иргэдийг айдаст автуулж байна авилгад асар ихээр автаж нүүрсний гэрээ хийж асар их авилга албан тушаалын гэмт хэрэг хийцгээж байна Монгол ардын нам

Avatar

Нэргүй 2025-09-29 202.126.89.144

] дугаар асуудал Гарцаагүй зөв. Амарбаясгалан нэр нь холбогдсон асуудлыг хууль, хяналтын байгууллагаар нэн дариу шалгуулж шийдвэрлүүлэх ёстой. Түүнээс өмнө юун их хурал удирдах, тэр Даргын суудал дээр нэг ч өдөр суух ёсгүй. 0

Avatar

Зочин 2025-09-29 203.91.115.53

2026 оны төсвийн хуулийг эргүүлэн татахыг шаардаж байна. Төсвийн нийт зардлыг 7 их наядаар танаж 26 их наядаар төлөвлөх шаардлагатай байна.

Avatar

зочин 2025-09-29 202.21.120.62

Чоно борооноор гэдэг болж байна.Угийн АН ард түмнээ боддоггүй ацаглаж шантайжилж байдаг хүмүүс.Ямар мэдэхгүй биш муу сайн анархистүүд.

Avatar

зочин 2025-09-29 59.153.113.132

….ёстой ам нь чилэхгүй хэрүүлчид юм аа….сүв нь солигдсон бхаа…35 жилд нэг ч бүтээл байхгүй хэрүүл хийлээ залхаж байна, далд орцогоо..Эбэ ах дээрээ оч….

Avatar

E 2025-09-29 66.181.188.101

улсын ажил гацаахгүй шүү лалруудаа Амарбаясгаланг шалгана л биз дэд дарга гэж байдаг биздээ хулгайчуудах

Avatar

Нэргүй 2025-09-29 202.70.43.34

МОНГОЛЫН САЙХАН ОРОНД ЮУ Ч ХИЙЖ БОЛНОДОО….

Avatar

333 2025-09-29 66.181.179.75

энд их хурлын хуралдааныг удирдах ёс зүйгүй гэсэн байна. Бусад намын дотоод хэрэгт оролцоогүй байгааг ойлго.

Avatar

Нэргүй 2025-09-29 66.181.176.191

өөр намын асуудал биш үү

Avatar

Мөнх 2025-09-29 66.181.183.208

Өөр намын дотоод хэоэгт оролцох хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж