Хятадын аж үйлдвэрийн салбар хонгилын үзүүрт гэрэл харав

Хятадын аж үйлдвэрийн салбар хонгилын үзүүрт гэрэл харав

Хятадын аж үйлдвэрийн салбар хонгилын үзүүрт гэрэл харав

Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах, хямд үнийн төлөөх дайнаас урьдчилан сэргийлэх оролдлогын үр шимээр наймдугаар сард өсөлттэй гарчээ. Энэ үр дүн ирэх таван жилийн төлөвлөгөөнд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

Үндэсний статистикийн товчооны Бямба гаригт нийтэлсэн тоо баримтыг харвал, наймдугаар сард аж үйлдвэрийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 20.4 хувиар өсчээ. Ингэснээр гурван сар дараалан буурсан үзүүлэлт эргээд өсч байгаа юм. Энэхүү огцом өсөлт нь мөн 2023 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн том үсрэлт болжээ.

Хятадын эрх баригчид аж ахуйн нэгжийн ашигт ажиллагааны өсөлтийг макро эдийн засгийн бодлоготой холбон тайлбарлаж байна.

Гэтэл өнгөрсөн оны наймдугаар сард салбарын ашиг орлого хоёр оронтой тоогоор буурч байсан юм. Тиймдээ ч эрх баригчид есдүгээр сарын сүүлч үеэс эхлээд янз бүрийн олон арга хэмжээ авсан. Үйлдвэрлэгчдийн үнийн дефляци гурав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед аж үйлдвэрийн салбар дахь үнийн ширүүн өрсөлдөөнийг бууруулахад чиглэсэн Бээжингийн хүчин чармайлт байндаа тусч чаджээ. Хүчин чармайлтын үр дүнд үнийн уналт сүүлийн дөрвөн сарын хамгийн бага хэмжээндээ хүрсэн юм.

"Хэт их өрсөлдөөнийг бууруулах хүчин чармайлт Үйлдвэрлэгчдийн үнийн индексийг бага зэрэг сэргээхэд тусалсан. Энэ нь компаниудын ашиг ч бага зэрэг сайжирсан гэсэн үг" гэдгийг "OCBC" банкны Азийн макро судалгааны албаны дарга Томми Си хэлжээ.

Үйлдвэрлэгчдийн үнийн индекс буурсан нь Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт наймдугаар сард 5.2 хувь болж удааширсантай холбоотой. Удаан үргэлжилсэн орон сууцны үнийн хямрал, хөдөлмөрийн зах зээлийн хямралаас шалтгаалаад бараа, үйлчилгээний нийт эрэлт бүрэн сэргэж чадаагүй хэвээр. Иргэдийн мөнгө зарцуулалтыг дэмжихийн тулд төрөөс илүү хүчтэй бодлого хэрэгтэй байгааг энэ нь харуулж буй.

Хятадын эдийн засгийн сүүлийн долоо хоногийн статистик мэдээллийг том зургаар нь харвал дэлхийн хоёр дахь том эдийн засгийн гунигтай дүр зургийг харж болно. Жижиглэнгийн худалдааны өсөлт гурав дахь сардаа дараалан удааширч, хэрэглээний үнийн индекс дахин сөрөг тал руугаа хэлбийсэн нь дотоодын эрэлт удаашралтай байгааг онцолж буй.

ТЭГШ БУС СЭРГЭЛТ

Ашгийн сэргэлт наймдугаар сард салбаруудад адил тэгш бус байсан. Тодруулбал, ган зэрэг түүхий эдийн эрэлт хэрэгцээ тогтвортой хэвээр байгаа бол цахилгаан машин, нарны зай хураагуур зэрэг бэлэн бүтээгдэхүүний эрэлт бууралттай байжээ. Түүхий эд, өнгөт металлын үйлдвэрлэл зэрэг салбар илүү их ашиг олж байна.

"Lotus Asset Management"-ийн менежер Хонг Хаогийн хэлснээр түүхий эдийн үйлдвэрлэлийн салбарын үнэ, хэмжээ нэмэгдэж байгаа нь эрэлт сэргэж буйг харуулах юм. Цахилгаан машин, нарны зай хураагуур зэрэг салбарын үнэ өссөн ч эрэлт нь бууралттай байна.

“Ган зэрэг түүхий эдийн салбарын ашигт ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан нь хэт өрсөлдөөний эсрэг засгийн газрын бодлогыг харуулж байна" гэж Уолл Стрит банкны эдийн засагчид үзэж байна. Төрийн компаниуд засгийн газрын бодлогод хэрхэн хүчтэй хариу үйлдэл үзүүлсний нэг илрэл бол төрийн өмчит аж үйлдвэрийн фирмүүдийн ашиг орлого 50 хувиар өсч, хувийн хэвшлийнхний ашиг 13.2 хувиар өссөн явдал.

Харин автомашин үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэхмэлийн үйлдвэрлэлийн ашиг 0.3, 5.5, 7 хувиар тус тус буурсан байна.

Хятадын бодлого боловсруулагчид сүүлийн саруудад хэт өрсөлдөөний эсрэг кампанит ажлаа хоёр дахин нэмэгдүүлж, илүүдэл нийлүүлэлт, сул эрэлтийг тэнцвэржүүлэхийг эрмэлзсэн. Мөн ашгийг бууруулж буй огцом хямдралаас зайлсхийхийн тулд компаниудыг шахаж байна.

АНУ-ын өндөр татвар нь Хятадын экспортыг удаашруулж, дэлхийн худалдааг сүйрүүлсэн тул Хятад дахь үйлдвэр, аж үйлдвэрийн компаниуд энэ жил ерөнхийдөө ашиг багатай байна. 2025 оны дунд үе гэхэд Хятадын аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нийт ашгийн хэмжээ 2000-аад оны эхэн үеэс хойш огт ажиглагдаагүй хэмжээнд хүрчээ.

Хятадын эрх баригчид ирэх сард хаалттай хуралдаж, ирэх таван жилийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэнэ. Тэд ирэх таван жилийн төлөвлөгөөндөө аж үйлдвэрээ өөрчлөн зохион байгуулж, оновчтой болгох тухай тусгахаар төлөвлөж байна. Магадгүй энэ нь Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний гол цөм болж магадгүй гэдгийг эдийн засагчид онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-30 202.126.88.159

Хятадын коммунист намын суртал ухуулгын хэлтсийн тархи угаалт монгол улс дахь өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан суртал ухуулга хийж байна

Avatar

Зочин 2025-09-30 66.181.183.91

маанаг с**

Avatar

Худал 2025-09-30 202.9.47.21

Улаан Xятадын дэлхий даяар цацаж байгаа худал суртал ухуулга. Xятадын эдийн засаг дэлхийн зах зээлтэй уялдаатай. Эдийн засгийн бууралт үргэлжилж байна.

Avatar

Зочин 2025-09-30 66.181.183.91

эргүү гөлөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж