МАН өнгөрсөн Бямба гаригт хуралдаж, намын даргаа шинээр сонгосон. Гэвч энэхүү сонгох процесс хууль зөрчсөн гэх асуудал хөндөгдөх болсон. Иймээс МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор эсрэг тэсрэг байр суурийг хүргэе. МАН-ын хуульч Г.Төгөлдөр "МАН-ын Бага хурал анх эхэлсэн цагаасаа дүрэм болон хуулийн зөрчилтэй явсан" гэж мэдээлсэн бол УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "МАН-ын наймдугаар Бага хурал ямар нэгэн байдлаар хууль дүрмийн зөрчилтэй болоогүй. Бид нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулиа барьж ажилласан" гэсэн юм.
Б.Баярбаатар
УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга
-МАН-ын ээлжит наймдугаар Бага хуралтай холбоотой мэдээллийг өчигдөр /2025.09.28/ бид өгсөн. Гэсэн хэдий боловч сүүлийн 24 цагийн хугацаанд янз бүрийн байдлаар төөрөгдөл үүсгэсэн мэдээ мэдээллүүд цахим орчинд нэлээд өрнөлөө. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Нарийн бичгийн дарга Энхбаатар, УИХ-ын гишүүн, тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан нарын хамт зөв зүйтэй мэдээлэл өгч байна. МАН-ын наймдугаар Бага хурал ямар нэгэн байдлаар хууль дүрмийн зөрчилтэй болоогүй. Бид нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулиа барьж ажилласан. МАН-ын дүрмийн тодорхой заалтуудыг мөрдөж ажилласан гэдгийг хэлье. Эргэлзээ үүсээд байгаа хурлын ирцтэй холбоотой асуудалд тайлбар хэлье. МАН-ын Бага хурал 478 гишүүнтэй. Үүнийхээ 2/3 ирцийн бүртгэлээр хурал эхэлж, ирц бүрдсэнд тооцдог.
Эхний санал хураалтад 442 гишүүн саналаа өгч, 56 хувийг нь нэр дэвшигч Д.Амарбаясгалан, 44 хувийг нь нэр дэвшигч Г.Занданшатар авсан. Намын дүрмээр 66 хувиас дээш санал авсан нь намын даргаар сонгогдоно гэж тооцсон дүрэм байдаг. Энэ хувьдаа аль нь ч хүрээгүй. Тийм учраас тооллогын комисс журам баталж, тус журамд 66 хувьдаа нэр дэвшигчдийн аль нэг нь хүрээгүй тохиолдолд хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигчийг дахин нууц санал хураалтад оруулна гэсэн нь эргэлзээ төрүүлж байх шиг байна. Бага хурал гурван цаг тутамд хуралдаж, завсарлаж байсан. Санал хураалтын өмнө ирцийг дахин шалгаж, ямар нэгэн байдлаар хяналтын байгууллага шийдвэр гаргасан гэдэг ташаа мэдээлэл явж байна лээ. Огт тийм зүйл байхгүй. Эхний санал хураалтаар 442 гишүүн санал өгч, эдгээр хүнээсээ 1/3 тооцоод явсан юм.
Ингээд дараагийн санал хураалт болох үед ирцийг дахин тоолоход 321 гишүүн байсан. Бага хурлын ирц өөрөө бүрдэхэд, хурал нээх ирц бүрдэхэд 2/3 хувиа давсан байх ёстой буюу 321 хүн давсан. Эдгээрээс 275 хүн нь нэр дэвшигч Д.Амарбаясгаланг дэмжсэн бол 46 хүн нь огт санал өгөхгүй цагаан хуудас илгээж, хүчингүй санал буюу эсрэг байр сууриа илэрхийлж байна гэж үзсэн. Хуралд оролцсон нийт гишүүдийн гэж намын дүрмийн үг бий. Оролцсон гэдэг үгний нөгөө тал нь оролцохгүй байх эрхийг хангаж байгаа хэлбэр юм. Дараагийн нэг асуудал нь нэг хүнийг яагаад дахин санал хураалтад оруулсан юм бэ гэдэг асуудал тулж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн улс төрийн намын үйл ажиллагаандаа баримтлах зарчмын 2 дугаар зүйлд нууцаар санал хураалт явуулах гэдэг зүйл өмнөх хууль дээр ч байж байсан. Энийгээ дагаад МАН-ын дүрэмд хүний асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол нууц санал хураалт явуулах дүрэмтэй. Бид өнгөрсөн хугацаанд олон хурлаа хийж байсан. Ганцхан нэр дэвшигч байсан ч бид нууц санал хураалт явуулдаг. Нууц санал хураалтын гол зарчим нь өөрөө улс төрийн нам үзэл санаа, эв санааны нэгдэл дээр нэгдсэн байгууллага учраас ил санал хураалт нь улс төрийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх үйл явц учраас намын түвшиндээ ингэж үздэг. Магадгүй та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд өмнө нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулган дээр хэлэлцэж байхад миний бие өөрөө горимын санал гаргаж, саналыг нууц санал хураалтад шилжүүлж байсан. Үүний эсрэг илээр санал хураахаар хүн мэдээж хүчээр санал өгдөг. Өөрийнхөө итгэл үнэмшлээр өгөөгүй саналаасаа болж, ямар нэгэн ялгаварлан гадуурхалд өртөх вий гэдэг зүйлээс урьдчилан сэргийлж, нууц санал хураалтыг явуулдаг. Нэг хүн дээр байсан ч гэсэн нууц санал хураалтыг явуулах ёстой гэж үздэг хуультай, дүрэмтэй улс төрийн нам. Та бүхэн харж байгаа бол 46 хүн дэмжихгүйгээ илэрхийлсэн байна.
Г.Төгөлдөр
МАН-ын хуульч
-Энэ асуудал нэлээд хурцаар тавигдаж, олон хүмүүсийн эрх ашиг яригдаж байх шиг байна. Миний хувьд МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргын хувьд зөвхөн хууль, дүрэм, журмын талаар мэдээлэл өгнө. Улс төрийн талаас янз бүрийн зүйл хэлж байна. Монгол Улсын Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Одоо мөрдөгдөж байгаа. Үүнтэй нийцүүлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд энэ асуудал яригдсан. Улс төрийн намын үйл ажиллагаа нээлттэй байх талаар шинэчлэл хийсэн. Энэ хүрээнд улс төрийн намын үйл ажиллагаа нээлттэй байх талаар зохицуулсан. Миний хувьд МАН-д орж ирээд ерөөсөө намын үйл ажиллагаа нээлттэй болсон юм бол хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар ажиллахыг зорьсон.
Энэ бол өчигдөр МАН-ын Бага хуралд анх удаа орж үзсэн. Энэ Бага хурал анх эхэлсэн цагаасаа дүрэм болон хуулийн зөрчилтэй явсан. Энэ ямар агуулгаар вэ гэхээр дүрмийн дагуу МАН-ын Бага хурал хэлэлцэх асуудлаа баталсан. Хэлэлцэх асуудал батлахдаа нэгдүгээр зүйл заалтаар зохион байгуулалтын асуудлыг баталсан. Ингээд зохион байгуулалтаа батлахаасаа өмнө МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд "Би энэ хуралд ингэж оролцож байна. Миний хувьд МАН-ын даргын ажлыг өгөхөд нээлттэй шүү" гэдэг агуулгаар ярьж, эхлээд хурлын дэгээ баталсан. Гэтэл Бага хурлын гишүүдээс "Зохион байгуулалт дотор намын даргыг сонгох асуудал байгаа юм уу" гэж асуусан. Тэгсэн хурал даргалагч нь "Зохион байгуулалт хэсэг дээр намын даргыг сонгох асуудлыг оруулсан" гэж шууд гэдгээ илэрхийлсэн. Гэтэл Улс төрийн намын тухай хуулийн 17.6 хэсэгт заасны дагуу төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал тухайн намын дүрэмд заасны дагуу намын даргаа сонгох асуудлаа хийж болно гэсэн эрхийг олгосон ганцхан зохицуулалт бий.
Үүний дагуу авч үзэхээр МАН-ын дүрмийн 20.3.7 хэсэгт "Ямар тохиолдолд Бага хурал өөрөө намын даргыг өөрөө сонгож болох вэ" гэдэг урьдчилсан нөхцөлийг заасан байдаг. Тэгэхээр орон гарвал гэдэг энэ агуулгыг бид шийдээгүй байж Л.Оюун-Эрдэнэ намын дарга бол ажлаа өгөхөд нээлттэй шүү гэж хэлсэн. Тэрний дагуу хурлын дэг батлагдаж, эхнээсээ асуудал гарч эхэлсэн. Ингээд санал тооллогын комисс маш олон алдаа дутагдал, зөрчил гаргасан. Намын дарга хурлын дэг баталж, санал тооллогын комисс батлагдсаны дараа гарч ирээд "Миний хувьд намын даргын ажлаа өгөхөө илэрхийлж байна" гээд буусан. Өөрөөр хэлбэл, хууль, дүрэмд заасны дагуу тухайн хүн ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бичгээр өргөдөл, хүсэлт гаргасан эсэхийг огт яриагүй. Одоо нөхөөд биччихдэггүй юм бол. Одоо хүртэл над дээр хянагдахаар эсвэл миний харснаар эсвэл хурал дээр аливаа нэгэн байдлаар намын даргын өргөдлөө өгч харагдаагүй. Тайлбарлахдаа Л.Оюун-Эрдэнэ дарга амаараа хэлсэн юм чинь болсон гэдэг агуулгыг ярьж байгаа. Ингэж байтал санал хураалт явуулж, намын даргыг сонгоё гэдэг агуулгаар зохион байгуулалтын дэгээр явъя гэж байхад нэг сонирхол юм гарч ирсэн. Юу гэхээр, Бага хурлын гишүүдээс асуухдаа "Л.Оюун-Эрдэнэ дарга хүсэлтээ өгч байгаа бол тэрийг нь баталгаажуулж, тогтоол гарган орон тоо гарсан учраас санал хураах юм биш үү гэсэн. Гэтэл эхлээд чөлөөлсөн нэг тогтоол, дараа нь сонгож баталсан нэг тогтоол бэлдсэн байсан. Бага хурлын даргалагч нь "Нэг тогтоол дээр хоёуланг нь оруулж, чөлөөлсөн тогтоолыг нэгдүгээр заалтаар, хоёрдугаар заалтаар нь баталсанг нь заая гэсэн. Үүний ард хууль, дүрэмд заасны дагуу аль нэг нэр дэвшигч 2/3 хувийн санал аваагүй тохиолдолд намын даргыг батламжлах хуулийн үндэс байхгүй. Тэгэхээр чөлөөлсөн, баталсан тогтоол зэрэг гарахаар хийчихдэг. Хэрвээ хэн нэгэн сонгогдоогүй тохиолдолд хуучин намын дарга маань хэвээрээ байх үндэслэл байхгүй юу. Би бол МАН-ын дараагийн Их хурал хүртэл энэ үйл ажиллагааг авч явах вэ гэдэг зарчим байх.
Санал хураалт болж, тооллогын комиссоо баталсан. Санал хураалтын тооллогын журмыг тооллогын комиссоос баталсан. Тооллогын комисст тооллогыг зохион байгуулах журам батлах эрхийг дүрэм, журам, хуулиар олгосон нэг ширхэг ч зохицуулалт байхгүй. Гэтэл тухайн комиссоос хуулиар зохицуулаагүй мюм чинь бид дураараа баталж болно гээд инээж байгаад л баталсан. Энэ дээр "Аль нэг нэр дэвшигч Бага хуралд оролцсон нийт гишүүдийн 2/3 саналыг авч сонгогдох талаар дүрэмд заасан. Хэрвээ аль нэг гишүүн нь энэ хувийн саналыг аваагүй тохиолдолд тооллогын комиссоос баталсан журмын дагуу зөвхөн өндөр санал авсан нэг нэр дэвшигчийг үлдээж, тэр хүн дээрээ санал хураая гэсэн. Хуульч хүний хувьд эхэндээ чихэндээ итгээгүй. Тооллогын комиссын журмаар яагаад ингэж шийдсэн бэ гэдгийг асууж, хэлсэн. Та бүхэн бодоод үздээ, хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг үлдээж, нөгөө хүнийг нь хасъя гэдэг хасалтын зарчим байна. Ардчилсан зарчмаар өрсөлдөж байгаа хүн нь арай бага санал авсан үндэслэлээр хасаад, нэг хүнээ гаргаж ирээд дэмжье гэдэг агуулгаар хийнэ гэдгийг огт төсөөлсөнгүй.
Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын даргын өөрчлөлтийг 60 хоногийн дотор УДШ-д хүргүүлж, Дээд шүүхээс бүртгэх эсэхийг 30 хоногийн дотор шийдвэр гаргана. Энэ хугацаандаа багтаад МАН-ын дүрмийн дагуу 45 хоногийн дотор багтаан зарлаж байгаа. Одоо энэ Бага хурлын зөрчилтэй шийдвэрийг УДШ-д өгөх үү эсвэл өгөхгүй байж байгаад УИХ-аараа энэ асуудлыг шийдвэрлүүлэх үү. Магадгүй Бага хурлын шийдвэрийг Их хурлаараа батламжлах уу гэдэг хувилбар үүснэ. Бага хурал зөрчилгүй, хуулийн дагуу болсон бол энэ долоо хоногтоо багтаад УДШ-д өгөх ёстой. Хугацаа алдаад байх шаардлагагүй. Ардчилсан намын сонгуулиар нэг нэгнээ хассангүй шүү дээ.
3,593.62





















































ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-09-29 66.181.176.60
Бид хөгжихгүй байнх.Афоикийн.колони.байсан улс
бас хөгжихгүй байна..ЯГадилран.
Зочин 2025-09-29 66.181.184.146
хурал анх 400 гаруй гишүүнтэй хуралдсан бол сонгуулийн ирцийг анхныхаараа авна. Дахин сонгууль явуулах үеийн ирцээх авахгүй ойлгомжтой. Дахин сонгуулийн үеийн ирц бол МАН ын 8 дугаар бага хурлын ирц биш шүү дээ. Гэтэл сонгууль 8 хурлын үргэлжлэл байна ш дээ
зочин 2025-09-29 103.229.123.132
МАН-ын дүрэм
24.1. Монгол Ардын Нам даргатай байна. Монгол Ардын Намын дарга нь намын тэргүүн мөн.
24.2. Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна:
24.2.1. намын ардчилал, эв нэгдлийг хангах;
24.2.2. намыг дотоод, гадаадад төлөөлөх;
24.2.3. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах;
гэх мэт
Нэргүй 2025-09-29 59.153.112.197
МАН Хүүкээс, Монгол Улс МАН-аас салж байж хөгжинө, хулгайгаас ангижрана.
Коммунизм + Авилгалаасаа БҮРЭН салмаар бна энэ улс 2025-09-29 202.70.43.34
Хорвоогийн хаа ч Ямар л ХҮН, ХҮМҮҮС байна тэр Хүн Ард шиг нь ОРЧИН бий болж байдаг нь жам юмдаа….3,6 сая Монгол хүн бүр өглөө бүр юуг бодож, юуг өгүүлж, юуг үйлдэж байгаагаас нь Ажил Амьдралынх нь өнгө төрх тодорхойлогдож байх юмдаа….Хүнээ Хөгжүүлэхгүй Хүн нь өөрөө Хичээхгүй л бол Улс нь мөд Хөгжихгүй бас Авилгалаасаа ч салахгүйээ, бас Коммунизмаса ч бүрэн Салахгүй ээ энэ улс
зочин 2025-09-29 103.212.119.52
Нэр дэвшигч Занданшатар болон түүний нөхдөд 2 дахь шатны санал хураалтад оролцох эрх, дүрмийн боломж байсаар байхад өөрсдөө бойктлоод хурлаасаа явцгаасан гэж ойлгогдсон. Тэгэхээр цаана нь олонхийн санал авсан 1 ширхэг хүн л үлдэнэ биз дээ.
Тэгээд ч сонгох эрхтэй 321 хүн үлдсэн нь хүчинтэй ирц мөн гээд байгаа юм биш үү? Хурлаа хаяж явалгүй сонгуулиа дуусгахгүй яасийн. Ямар айлын эрх хүүхдүүд үү? Одоо гоншигнох хэрэг байна уу?
Нэргүй 2025-09-29 142.198.155.98
kkk
Нэргүй 2025-09-29 142.198.155.98
Xууль мэддэггүй улсыг цуглуулж яриа xийж итгүүлээд гар өргүүлчихэж ккк , инээдэм биш үндэстнээрээ сүйрнэ ш дээ
Нэргүй 2025-09-29 142.198.155.98
Xуулиа мэдэxгүй ярьсан болгонд итгээд намираад xэдэн зуугаараа, Xуулиа сайн уншаад даxиж сонгуулиа өгцгөө ккк
Нэргүй 2025-09-29 142.198.155.98
Xууль байxад бүx юмны учир олдоно, xууль байxад маргаx гэж зүйл байж болоxгүй, xэн нь xууль зөрчсөн байна тэд нь зоxиx шийтгэлээ xүртэнэ. Ингэxэд энэ олон гишүүд ер нь xуулиа тийм сайн мэддэг юм уу?
Нэргүй 2025-09-29 162.229.191.188
Ямар ч ажил хийсэн намын даргаа сонгосон ч асуудалгүй
Нэргүй 2025-09-29 70.19.93.22
Харин тийм ажлаа хийцгээ. Намын даргын сонгууль болно гэж эхнээсээ доторхой байсан. Олон нийтийн хэвлэлээр ч баталгаажсан. Өрсөлдөгчид ч нэрээ ил тод нжржэ дэвшүүлсэн. Ерөнхий сайд, УИХ-ын дарга.өрсөлдөхөө мэдэгдсэн, Оюуээрдэнэ албан тугаалаа өгнө гндгээ хэлсэн. Тэрнээс илүү баталгаа гэж юу байдаг. Ерөхийлөгчийн сонгууль ч гэсэн одоогийн ерөнхийлэгч буухаас өмнө болдог биз дээ. Энэ нэг хууль ч нэртэй залуу Содбаатарын гар хөл болж хутган үймүүлэх оролдлого хийхээ зогсоо.
Нэргүй 2025-09-29 103.57.95.194
ажлаа хийцгээ намрын ажил хэцүүдлээ.өвөл хаяанд ирлээ. дарга нар аа.
ЗОЧИН 2025-09-29 203.91.115.40
35 ЖИЛИЙН 3 ЖИЛД НЬ АН БУСАД 32 ЖИЛ МАН Ы ХУЛГАЙЧУУД ТӨР БАРЬСАН. БҮГДИЙХ НЬ ХӨРӨНГИЙГ ХУРААГААД МАН ЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2025-09-29 103.229.121.147
хотоор дүүрэн Би тагнуулд ажилд орж бгаа гэж хөөрсөн охид хөвгүүд Манай муу хүүг хүртэл хошгоруулчиж Хэн ийм юмыг хариуцдаг вэ Хаана хандах вэ хүмүүсээ
Зочин 2025-09-29 150.228.177.195
Допиндсон шиг юм болоодхов!!! МАН улс орныг дампууруулсан, тарвал таарна, еерчлелт харагдахгуй бна!
Нэргүй 2025-09-29 203.91.115.53
Тийм юм болоогүй. Зүгээр л ноёны бөх ойччихлоо.
НЯМДОРЖ ХЭЛЭВ 2025-09-29 103.57.92.181
ОЭ -Г ЧӨЛӨӨЛӨГҮЙ БАЙЖ БАГА ХУРАЛ САНАЛ ХУРААЖ ДҮРМЭЭ ЗӨРЧИЛӨӨ ГЭВЭЭ
BAT 2025-09-29 73.172.207.242
Tuguldur shudarga baina, Gol ni zarchim deg jurmaa murduh estoi!
K 2025-09-29 203.91.115.44
Төгөлдөр гэж Энхбаярын суганы үс гөлөг юу хуцаад байна
Нэргүй 2025-09-29 103.57.94.171
МАН+Женко=МАНЖ нам болов оо !
Цаг бусаар нэр нүүрээ байнга сольж байдаг, хэзээ ч тогт вортой үзэл баримтлалтай байгаагүй, харин тогтвортой сандал суудалтай 104 жил явж ирсэн улс төржсөн МАФ- ийн бүлэглэл мөн болой !
Занданшатар, Амарбаясгалан хоёрынхоо аль нэгий нь Шар хаданд аваачаад буудчихаач, яг анхны дарга Солийн Данзангаа алсан шигээ !!!
Нэргүй 2025-09-29 103.229.122.153
Жинхэнэ утгаараа МАНЖ нам болждээ
Нэргүй 2025-09-29 103.57.93.114
Намын хуульч нь хаана явж байв. Дараа нь хүүхэд шиг хөгийн юм бурж элийрээд. Намын дотоод асуудлаа шийдээд явна ко. Хурлаас баталсан комисс үүссэн асуудлаа зохицуулаад явах эрхтэй. БХ-ын гишүүд ч, ТКомисс ч дотоод асуудлаа олонхиороо баталж хэрэгжүүлээд явж хүч хэрэглэсэн юм байхгүй, Тэгээд ҮХЦ, Шүүх үүнд гар дүрж орооцолдох болжийн уу.
Нэргүй 2025-09-29 66.181.188.18
Za ta nar hezee huil durmee yagshtalbieluuldeg bolchihson yum. Zugeer l gonshigonolgui tsaashaa yav.
Нэргүй 2025-09-29 103.229.122.123
луйврын бага хурал болжээ.
Нэргүй 2025-09-29 103.57.94.171
Ер нь бол Нам нь цул луйврын нам юм чинь !
Нэргүй 2025-09-29 184.147.43.28
За тэр сонгоx даxиад л нэгийг нь сонгочихно биз эxлээд ард түмний мэдэx гээд байгаа тэр гэрээний ҮНЭН ҮНЭ-ийг xэл!!! Ард түмэнд xэн сонгоx ямар xамаа байна гол нь тэр ҮНЭ-ээ мэдэx гээд байна!!!
ХҮНИЙ ХӨГЖИЛ -өө гэж 2025-09-29 202.70.43.34
Хүн нэг бүр нь Хөгжихөөс нааш Албан тушаал, Мега төслүүд, Уул уурхайн зодоон мөд болихгүй ээ энэ улсад…….Улсаа Хөгжүүлье гэвэл Хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй нь жилээс жилд харагддаг боллоо даанч адгийн наад зах нь Нийтийн Боловсролын Ялгаа Тэнгэр Газар болчихоод байдаг…..
ЗОЧИН 2025-09-29 203.91.115.48
МАНГАР МАЛНУУД ХООРОНДОО САЙН ЗОДОЛД БҮХ БУЛАЙГАА САЙН ДЭЛГЭ БҮГД ХӨРӨНГӨӨ ХУРААЛГА ХӨДӨӨ ТОО БҮРТГЭГЧ ХИЙ ТА НАРЫН УХААН ТЭРНЭЭС ЦААШ ДАВАХГҮЙ
Нэргүй 2025-09-29 103.212.117.175
Занданшатарын хэрвээ будилаантайгаар сонгогдсон бол ХУУЛЬ ЁСНЫ сонгууль болох байсан юм уу??? Өөрийнхөө нутагт, тойрогтоо үнэлэгдээгүй хүн МАН-ын дарга болж болно гэж ямар АГУУ ТЭНЭГИЙН санаанд багдтаг байнаа???
Ахмад 2025-09-29 202.9.40.66
Бага хурлын дэгээ батлуулсан байх. Энэ хурлын дэгийг уул нь хуульч нь эхлээд хянах ёстой байх. Ерөнхий нарийн биччгийн дарга нь ч бас хянаж батлах ёстой байх. Эхнээсээ та нарын өөрсдийн чинь алдаа биш үү. Хуралдааны явцад засах боломж бсан. Өөрсдөө эхнээс нь тийм дэг боловсруулчихаад сүүлд нь харийн хүн шиг юм яриад байдаг чинь зөв юм уу
У. ням 2025-09-29 202.131.233.11
140- өөд хүн нь хаанаа алга болчихов ямар харицлагагүй юм бэ
Нэргүй 2025-09-29 66.181.180.10
эдний нам нэг л Но-той даргын сонгууль болсон байхаа хүчээр сонгуулдаг хуучны технологи явагдсан байхоо нөгөө сонгогдсон гээд байгаа нь мэдээд би би гээд шууд ногоон гэрлээр болчихдог
Мөнх 2025-09-29 202.126.89.8
За одоо намын их хурал хүртэлмолон юм ярих хэрэггүй.
Шүүмжлээд бгаа нөхөд Улс орны болон олон улсын байдлаа анхаараарай.
Нэргүй 2025-09-29 168.202.0.236
Боловсролын зээлийн сангийн захирал байсан залуу мөн үү? Төгөлдөр гэж байсан санагдаж байна.