УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгөв

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгөв

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгөв

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2025.09.29/ 12:00 цагийн орчимд Авлигатай тэмцэх газарт очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ. Ингэхдээ тэрбээр өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгтэй холбогдуулж ярьсан бүх зүйлээрээ гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2025.09.29/ хуулийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгнө.  Тэрбээр протокол устсан асуудлыг хөндөж байгаа юм. Энэ тухай тэрбээр “Протокол хаачив гэдэг асуудлыг тухайн үед би сонсголын үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нараас асууж байсан.

Тэр хүмүүс устсан гэж бодсон, шударга үнэнч хүн тэр материалыг хадгалж байснаа надад өгсөн. Миний хувьд ирэх долоо хоногийн Даваа гаригт өөрөө очиж хуулийн байгуулагад гэрчийн мэдүүлэг өгнө. Өөрт байгаа нотлох баримт, эх сурвалжийг өгнө” гэж мэдэгдээд буй.

Харин протокол устсан асуудалд нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ/Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан/ Б.Энхбаяр гишүүн үнэн бодит мэдээлэл өгөх ёстой. Нүүрсний сонсголын үеэр баримт устгасан гэж зарим сайд нарыг гүтгэж байна” гэж мэдэгдээд буй.

МАН даргаа сонгох үйл явцтай холбоотойгоор нүүрсний хэрэг гэх дуулиан дэгдсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярилцлага өгөх үеэрээ “МАН-ын даргад нэр дэвшээд байгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт холбоотой” гэж мэдэгдсэн. Энэ үйл явцтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн МАН-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжсэнийхээ төлөө хоморгонд нь өртөв үү, эсвэл хуулийн байгууллагад Б.Энхбаяр гишүүн 4000 хуудас материалыг өгөөд байхад арга хэмжээ аваагүй нь эцсийн дүндээ дахин хандахад хүргэв үү, баримт алга болсон асуудалтай холбогдуулж УИХ, Засгийн газрын гишүүд хуулийн байгууллагаар эргэлдэж мэдэх нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-29 66.181.160.35

ЭНэ лалаар содномдаржээ чимгээ нарыг бүх шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ялаа авсан хүмүүс гэж улайхгүй хуцаж байсан гар шудрага дүрд тоглосон дүлзэн өөр хэн ч биш өлөн гар

Avatar

ННэргүй 2025-09-29 66.181.179.179

Сонгогчид Б.Энхбаярыг дэмжиж байна. УИХ-ын дарга Амарбаясгаланг нүүрсний асуудалтай хобоотой эсэх асудлыг хууль хяналтын байгууллага шалгаж цэгцлэх нь шударга үнэнд нийцнэ.

Avatar

зочин 2025-09-29 202.21.120.62

Энэ Б.Энхбаяр үнэхээр хов зөөж амьдардаг хүн юм.

Avatar

Нэргүй 2025-09-29 202.70.37.50

ерөнхийдөө нүүрсний хэргийг нэг тийш нь болгож эцэслэх нь маш зөв Амарбаясгалан холбоотойн оргүй бишээ энэ асуудлаар аль эрт ярьдаг байсан. Гэхдээ хэн нь ч ийм мэдэгдэл хүчтэй хийж байгаагүй олон хулгайч луйварчид ил гарч холбогдон гарч ирнэ. Цаг нь болсоон.

Avatar

Хэн мэдэхэв... 2025-09-29 202.9.47.21

Монголчууд ер нь хэн нь ч ялгаагүй нэг нийтлэг тэнэг зан илрэх юм. Тэр нь хоёр тийшээгээ харж 2 дайсантай зэрэг байлдах явдал. Энэ Б.Энхбаяр чинь Нүүрсний хулгайчидтайгаа ч зууралдах мөртлөө бас өөр намын гишүүн рүү бүр өөр хэргээр бас заамдалцаад л байх юм.

Avatar

Нэргүй 2025-09-29 184.147.43.28

За тэр сонгоx даxиад л нэгийг нь сонгочихно биз эxлээд ард түмний мэдэx гээд байгаа тэр гэрээний ҮНЭН ҮНЭ-ийг xэл!!! Ард түмэнд xэн сонгоx ямар xамаа байна гол нь тэр ҮНЭ-ээ мэдэx гээд байна!!!

Avatar

Нэргүй 2025-09-29 66.181.160.1

Дүлзэн

Avatar

Нэргүй 2025-09-29 203.91.115.53

Б.Энхбаярын үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн. Тэрбээр ноцтой баримтыг өөртөө хадгалж байгаад опортунист буюу завшаан олох зорилгоор эгзэгтэй үед гаргаж ирсэн. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын гаршсан арга.

Avatar

Нэргүй 2025-09-29 103.71.101.120

Г.ХОРОЛ гээч эхлэдд зев бичих дурмээ сурмаар бх юм. Зев бичиж чадахгуй юм бол элдэв зуйл эрээлж байхаа болилдоо!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж