Итали аваргаа хамгаалж, дэлхийн тэргүүн баг Польш хүрэл медаль хүртэв

Итали аваргаа хамгаалж, дэлхийн тэргүүн баг Польш хүрэл медаль хүртэв

Итали аваргаа хамгаалж, дэлхийн тэргүүн баг Польш хүрэл медаль хүртэв

Волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга баг тодорлоо. Филиппинийн Манила хотод хагас сарын хугацаанд үргэлжилсэн ДАШТ өндөрлөж, медалийн эзэд тодров. 


ИТАЛИ 3 – 1 БОЛГАР

Италийн шигшээ баг 2025 оны дэлхийн аварга боллоо. Пасай хотод болсон энэхүү тоглолтыг 15,682 хүн цэнгэлдэхэд үзсэн бөгөөд залуу Болгарын баг дөрвөн ээлжийн тоглолтод л тэсэв. Ийнхүү Итали 1990, 1994, 1998, 2022, 2025 онуудад түрүүлж, нийт таван түрүүтэй болжээ.

Харин Болгарын хувьд 1970 оноос хойш анх удаагаа мөнгөн медаль хүртсэн нь энэ.

Хэдий Болгарын давуулалтуудаа алдаж байсан ч эхний ээлжийн тоглолтод хоёр оноо илүү явж байв. Гэтэл Маттиа Боттоло багаа сэргээж, давуулалтуудаараа Болгарын багийг хямраасан. Хоёрдугаар ээлжийн тоглолтод Болгарын баг таван оноогоор хожигдож байсан ч хариуг нь барьсан. Гэвч Юри Романог дийлсэнгүй. Итали дахин хожив.

Гурав дахь ээлжийн тоглолтод Болгар хариугаа чангахан авч, багагүй онооны зөрүүгээр өрсөлдөгчөө буулган авчээ. Мартин Атанасов, Аспарух Аспарухов Болгарын багаас энэ ээлжинд гялалзсан.

Тэгвэл дөрөв дэх ээлжийн тоглолтод Боттоло гангарч, Симоне Анзани хожлын оноог авснаар 3-1 (25-21, 25-17, 17-25, 25-10) гэсэн харьцаатай Италийн шигшээ хожжээ.

Юри Романо 22 оноо авч багаа тэргүүлсэн бол Маттиа Боттоло 19 оноо авсан аж. Харин Болгарын шигшээ багаас залуу од Александр Николов 23 оноо авч, энэ дэлхийн аваргаар нийт 173 оноо цуглуулсан үзүүлэлтээр бүх тоглогчдыг тэргүүлжээ.

Тэмцээний Үнэ цэнтэй тоглогчоор Италийн Алессандро Микьелетто тодорчээ.

ЧЕХ 1 – 3 ПОЛЬШ

Вильфредо Леон хэмээх дэлхийн супер одтой Польшийн шигшээ баг Чехийн шигшээг дөрвөн ээлжийн тоглолтод буулган авч, хүрэл медалийн эзэд болжээ. Өмнө нь тэд түүхэндээ дэлхийн аваргаас гурван алт, хоёр мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

Тоглолтын тухайд эхний ээлжийн тоглолтод Вильфредо Леон 11 оноо авч, багаа хожилд хөтлөв. Хоёр дахь ээлжийн тоглолтод Польш мөн илүү эхэлсэн ч Чех онооны зөрүүг багасгаж, тэнцүүлсэн. Чехийн Лукаш Вашина энэхүү ээлжинд гайхалтай байлаа.

Гурав дахь ээлжийн тоглолтод Вашина сайн тоглож, довтолгооныхоо эрчийг бууруулсангүй. Гэвч Польшийн сэлгээнээс тоглосон Шимон Якубишак хэмнэлийг өөрчилж, багтаа тус болжээ. Дөрөв дэх ээлжийн тоглолтод Польш энэ эрчээрээ илүүрхэж, Чехийг 3-1 (25-18, 23-25, 25-22, 25-21) -ээр хожив.

Дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн багийн гол тоглогч Вильфредо Леон энэхүү тоглолтод 26 оноо авч, гялалзжээ.

Тоглолтын дараа Польшийн серби дасгалжуулагч Никола Грбич "Тоглолт бүр хүнд болдог. Эсрэг талд хэн байх нь хамаагүй. Учир нь өнөө цагт хүн бүр волейбол тоглож байна. Баг бүрт томоохон клубд тоглодог 2-3 тамирчин байдаг боллоо. Үнэхээр гайхалтай тоглож байна. Залуучуудааараа бахархаж байна. Өчигдөр урам хугарсан. Учир нь төсөөлөл минь өндөр байсан юм. Бид үнэхээр хичээж, өөрсдийнхөө хэмжээг ойлгож, энэ дэлхийн аварга ямар чухал вэ гэдгийг мэдэж байсан юм. Өчигдрийн хүнд хожигдлоос эргэн ирэх амаргүй байлаа. Тиймээс өнөөдөр ингэж тоглосондоо баяртай байна. Манай багт гайхалтай залуус бий. Тэд нараараа бахархаж байна. Тэмцээнээс Польш руу буцах бүртээ медальтай харина гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-09-29 202.126.89.116

Польш ер нь бас маш хүчтэй баг эрэгтэй эмэгтэй аль аль нь мундаг баг .Жаахан мэрийлт ихэсгэвэл аваргууд шууд .Эмэгтэй баг 2 домогт тамирчид нь бол Turkiin Vargasiig хөдөлгөдөггүй нам дардаг ш т

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж