Мэргэжлийн сүмогийн Аки башё Токио хотын алдарт Рёогокү Кокүгикан ордонд 15 хоногийн турш үргэлжилж өчигдөр/2025.09.28/ өндөрлөлөө. Аки башёгийн аваргын төлөө хоёр ёкозүна цолтон өрсөлдөж, нэмэлт барилдаанаар аваргаа тодруулав.
Сүмо сонирхогчид башёгийн сүүлийн өдөр хоёр ёкозүна цолтон барилдахыг хараагүй багагүй хугацаа үджээ. Тэгвэл энэ удаад хүссэнээ хүртэж, үзүүштэй барилдааныг бүр хоёр ч удаа үзлээ. Шинэхэн ёкозүна нар аварга цолтойгоо анхны түрүүгээ хүртэхийг зорьжээ.
Эхний барилдаанд ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн давж, хоёр бөх хоёулаа 13 даваа, хоёр унаатай болсноор цомын төлөө нэмэлт барилдаан хийв. Хоёр бөх өмнө нь найман удаа учраа таарахад Хошорюү зургаад нь ялсан байжээ.
Ёкозүна нарын хооронд хамгийн сүүлд 2009 оны есдүгээр сард л нэмэлт барилдаан гарч байлаа.

Ийнхүү нэмэлт барилдаанд ёкозүна Оносато хариугаа авч, эзэн хааны цомын эзнээр тодорчээ. Ёкозүна цолтой анхны түрүүгээ хүртсэн Оносато "Ёкозүна нарын хооронд 16 жилийн дараа анх удаагаа нэмэлт барилдаан гарлаа. Бид хоёр цомын төлөө өрсөлдсөн нь сүмогийн нэр хүндийг өргөсөн хэрэг гэж бодож байна. Багш маань намайг тайван байгаарай гэсэн. Харамсалтай нь эхний барилдаанд би юу ч хийж чадаагүй. Тиймээс нэмэлт барилдаанд өөрийгөө бэлдэх хэрэгтэй болсон" гэв.
Шинэхэн ёкозүна Оносато өнгөрсөн башёд аварга цолтой анх удаагаа зодоглож, 11 даваа, дөрвөн унаатай өндөрлүүлжээ. Энэ талаараа ярихдаа "Би тийм зүйл дахин болохыг хүсээгүй. Бэлтгэл дээрээ үнэхээр хичээсэн" гэжээ.

Хэдий энэ удаагийн башёд аман хүзүүдсэн ч Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна болсноосоо хойших хамгийн сайн барилдаанаа үзүүллээ. Тэрбээр гуравдугаар сард ёкозүна болсон бөгөөд аварга цолтой дөрвөн башё барилдсанаас хоёрыг нь бэртлийн улмаас дуусгаж чадаагүй билээ.
Сүмод цахиур хагалж буй залуу украин бөх болох комүсүби Аонишики энэ удаагийн башёг 11 даваа, дөрвөн унаатай өндөрлүүлжээ. Тэрбээр өнгөрсөн гурван башёг бас ийм амжилттай дуусгасан түүхтэй.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Ошома П.Дэлгэрбаяр/9-6/, Онокацү Б.Чойжилсүрэн/7-8/, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн/6-9/, Тамаваши Б.Мөнх-Оргил/6-9/ нар ийм амжилттай башёг дуусгалаа. Ганцхан Ошома П.Дэлгэрбаяр л качикоши хийв.
3,548.92





















































Зочин 2025-09-29 202.9.46.247
Болдогсон бол Хошорюү-г 15см өндөрсгөөд, 20кг жинг нэмчих юм бол тэгээд л гүйцээ. хэнд ч дийлдэхгүй 15-0 яваад л дуусна.
Нэргүй 2025-09-29 66.181.178.67
ОДОО МОНГОЛЧУУД МИНЬ ТЭНД ОЧИЖ ГАДУУРХАГДАЖ БАРИЛДАХАА БОЛИВОЛ ДЭЭР ЮМ БИШҮҮ. ДАГВАА, ДАВААЖАРГАЛ НАР ЯАЛАА МАРТСАН УУ. САЯЫН БАРИЛДААНД ОНО САТО -Г ХАЯДАГ ОЗАКИ БАРИЛДАЛГҮЙ БУУЖ ӨГЧ БАЙХ ЮМ. ТЭГЭЭД БОДДОО.
Нэргүй 2025-09-29 27.123.212.86
Barildaj bui buh yamarch tohioldold nudee anij boldoggui l gedeg yum.
Зочин 2025-09-29 202.126.89.135
Одоо энийг хүн үздэг юм уу, аль эрт моодноос гарсан юм биш үү
Unen 2025-09-29 202.9.47.21
Энэ моодноос гарчихсан, дуу хөгжмөөс зохиолын дуу бас моодноос гарсан. Амьдрах аргаас МАН-д орж цүнх барин хулгай хийх ажил моодонд орсон.
Иргэн 2025-09-29 66.181.181.202
Хошорюу Бямбасүрэн түрүүлсэнээс ялгаагүй маш сайн барилдсан. Дараагийн башед үзүүлээд өгөөрэй.