Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрхүүдийн зуухны бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийн ажиллагаа, нүүрсний аюулгүй хэрэглээ, угаартах үед авах анхан шатны арга хэмжээ зэргийг хангуулахаар нийслэл, дүүрэг, хороо болон хэсгийн ахлагч нар хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гарч буй объектын гал түймрийн нөхцөл байдал, гал түймэр, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлсэн.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд 1942 удаагийн объектын гал түймэр гарсан. Гал түймрийн дуудлагаар НОБГ-ын алба хаагчид ажиллаж иргэн, ААН, байгууллагын 260 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, угаартаж болзошгүй 2800 гаруй иргэнийг гал түймрийн голомтоос гаргасан. Гал түймрийн улмаас 18 хүн түлэгдэж 19 хүн нас барсан. Нийт дуудлагын 60 гаруй хувийг гэр хороололд гарсан гал түймэр эзэлж байна. Эдгээр гал түймрийн дийлэнх нь яндангийн цонолт, пийшин зуухны аюулгүй ажиллагаа, цахилгааны аюулгүй байдал зэргээс болж байгаа учир зөрчлийг арилган иргэдэд заавар, зөвлөгөө өгч байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ “есдүгээр сар гарсаар нийслэлд угаарын 49 дуудлага бүртгэгдэж 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн. Угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тодруулж буй” гэв. Тодруулбал,
- Яндангаа хөөлөөгүй 2 өрх
- Зуухны битүүмж алдагдсан 7 өрх
- Яндан зуухаа салгаж өрхөө бүтээсэн 35 өрх
- Зуух яндан гэмтсэн 3 өрх
- Яндангийн сойлтоо хаасан 2 өрх байна.
Тус 49 өрхийн 38 нь угаарын хий мэдрэгчгүй байсан талаар албаныхан мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчээр хангах, хяналт шалгалт хийж ажиллаж байна
3,593.62




















































Нэргүй 2025-09-29 59.153.114.131
иргэдэд аймаар халтай нийгэм бүтээгджээ ,янз янзаар л амьд явах эрх хязгаарлагдаж эрсдэлд орохоос өөр сонголт байна уу
зочин 2025-09-29 202.55.188.125
яршигаааа.АН 2028 онд Эрх авах гэж юм болгоныг харлуулж байдаг болжэээ. Иргэд өөрсдөө асар хариуцлагагүй мулгуу бнашүү
Нэргүй 2025-09-29 188.162.254.97
ухсэнийг нь архичин улдсэнийг хулгайч болгоно, туршилт амжилттай ургэлжилсээр, дарга нарын халаас тунтийсээр !!!!!!!!