Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд

Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. 


ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОРЛУУЛАХАД 2 ХУВИЙН ТАТВАР АВЧ БАЙГААГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ ДЭМЖИВ 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Даваа гаригийн /2025.09.22/ хуралдаанаар үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэн, дэмжлээ. Хуульч О.Батхүү дээрх татварыг хүчингүй болгох шаардлагатай гэсэн асуудал хөндөж, энэ саналыг 100 мянган иргэн дэмжсэн юм. Иймээс байнгын хороогоор хэлэлцлээ. Ингэхдээ байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дээрх татварыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн тул Төсвийн байнгын хороонд санал дүгнэлт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Өргөдлийг хэлэлцэх үед гишүүд асуулт тавьж, холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООНО 

Эрт илрүүлэг үзлэгийг тодорхойгүй хугацаанд зогсоож байгаа талаарх албан бичгийг улсын эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хүргүүлжээ. Уг албан бичигт Эрүүл мэндийн сайдын 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 1а/4450 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах журмын мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, эрт илрүүлгийн багцыг шинэчлэн тогтоох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох ажлын хүрээнд тус эрт илрүүлэг, үзлэг оношилгооны санхүүжилтыг түр хугацаагаар зогсоох чиглэл ирүүлсэн тул 2025 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг мэдэгдсэн байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ХЯНАЛТЫН СОНСГОЛД ХОВД АЙМГААС 65 ИРГЭН ИРЖ, ОРОЛЦОВ

Төрийн ордонд Мягмар гаригт /2025.9.23/ "Халзан бүрэгтэй" орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол боллоо.

Ховд аймгийн Мянгад суманд байх Халзан бүрэгтэй гэх уул нь газрын ховор элемент болон бусад металын нөөцтэй учир орд газраар сонгосон. Уг "Халзан бүрэгтэй" ордын нөөцийг 1987 оноос эхэлж судалсан бөгөөд ашиглах тусгай зөвшөөрлийг 2011 онд авч өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ өнөөдрийг хүртэл хайгуулын ажлыг бүрэн хийгээгүй бөгөөд хэсэг нэгж газарт хайгуулын ажлыг эхлүүлсэн ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад буй. Тиймээс олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор өнөөдрийн сонсголыг зохион байгуулжээ.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндаяр мэдээлэл өгөв. Тэрбээр, "Газрын ховор элемент гэдэг нь Лантаниоде бүлгийн 15 элемент Сканди, Иттри гэсэн хоёр элемент нэмэгдээд нийт 17 элемент газрын ховор элементийн төрөлд багтаж байгаа. Дорноговь аймгийн Хатан булаг, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ховд аймгийн Мянгад  Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр, Увс аймгийн Завхан зэрэг сумдад нөөц бүхий ордууд тогтоогдсон. Монгол Улс нийт 1 тэрбум гаруй хүдрийн нөөцтэй, 3.1 тонн ислийн нөөцтэй гэсэн үг. Газрын ховор элементийг ашиглахын тулд олон шат дамжлага дамждаг. Тиймээс хагас үйлдвэрлэлийн туршилтууд хийгдэх шатандаа яваа. Хотгорын ордын нөөц 486 мянган тонн, Мушгиа худаг орд С зэрэглэлээр 50 мянган тонн ислийн нөөцтэй гэж бүртгэсэн байна. Халзан бүрэгтэй орд, Монголиан нэшнл рий иирт корпораци ХХК-нийн  /Mongolian National Rare Earth Corp/ тусгай зөвшөөрөл дээр 1.2 сая тонн ислийн нөөцтэй бол Монголиан Лантаниоде корпораци ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй талбай дээр 811 мянгат тонн ислийн нөөцтэй байна. Хүдэр баяжуулах туршилтын судалгаа хийгдэж байна. Үүний дараа, хагас үйлдвэрлэл, технологийн туршилтууд хийгдэнэ" гэдгийг хэлэв. Газрын ховор элементийн нөөц болон олборлолтоороо БНХАУ тэргүүлдэг аж.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


МОНГОЛ МАЛЧНЫ ТУХАЙ КИНОГ ОСКАРТ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

Австрали, Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл, Австралийн найруулагчийн "The Wolves Always Come at Night" буюу "Чоно үүр шөнөөр ирдэг" кино Оскарт өрсөлдөхөөр нэр дэвшжээ. Тодруулбал, уг бүтээл 2026 оны Оскарын шагналын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлсэн байна.
Энэ жилийн Австрали улсын нэр дэвшүүлэх сунгаанд нийт 16 бүтээл өрсөлдсөн талаар уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлжээ.
Монгол хэл дээр, монгол хүний түүхийг, монгол тал нутагт зураг авалтыг хийж, Монголын уран бүтээлчид Австрали, Герман, АНУ, Колумб, Их Британийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласан хамтын бүтээл анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж байгаагаараа онцлог ажээ. Байгаль цаг уурын өөрчлөлт буюу хүчтэй хуй салхинд өртөж, Улаанбаатар хот руу нүүх болсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат малчин Д.Даваасүрэнгийн гэр бүл түүнийг даган өрнөх олсон бас гээсэн үнэт зүйлсийн тухай бодит түүхийг өгүүлдэг аж. Уг бүтээлийг 2025 оны аравдугаар сарын 15-наас "Univision" болон "VOO" сувгаар үзэх боломжтой болох нь ээ.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ АЛТ ОЛБОРЛОХЫГ ХОРИГЛОВ

УИХ-ын чуулганы Лхагва гаригийн /2025.09.24/ нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр "Халзанбүрэгтэйн ордыг хэрхэн ашиглах талаар нийтийн сонсгол өчигдөр боллоо. Эдийн засгийн хүрээнд ямархуу байдлаар ашиглах юм гэсэн ач холбогдолтой хэлэлцүүлэг болно гэж үзэж УИХ-аас ач холбогдол өгсөн. Гэтэл хэлэлцүүлэг маань юу болоод өнгөрөв, дүгнэлт хийгээд харчихмаар санагдаж байна. Хэвлэл мэдээллээр тэр ордыг ашиглах, ач холбогдлын талаар мэдээлэл явсангүй. Нэгнээ айлган сүрдүүлсэн, дарамталсан, эдийн засгийг боомилсон зүйл яригдлаа. Хэвлэл мэдээллийн цензур гэж байна уу, хэдүүлээ энийг бодвол яасан юм. Ажлаа хийгээд явж байгаа хүнийг нэр зааж, нүд рүү тугалга цутгана ч гэх шиг. Эрүүгийн нөхцөл байдал өнөөдөр ямаршуу байгаа билээ яаж залуужаад байгаа билээ.

Орд газраа ашиглах тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол болохоо байжээ. Энэ асуудлыг бүлэг, УИХ бодож ажиллахгүй бол хүн шиг амьдрах боломж бололцоогоор хангая гэдэг асуудлыг ярих нь зүйтэй байх гэлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦСЫГ МОД, ТАЛ ХОСОЛСОН ГАЗРААС ОЛСОН

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:
-Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2025 оны есдүгээр сарын 17-нд хоёр настай хүүхэд алга болсон гэх мэдээлэл бүртгэгдсэн. Үүний дагуу төрийн албан хаагчдаас гадна олон нийтийн хамтарсан баг эрэн хайж ажилласан. Харин өнөөдөр 16.00 цагийн орчимд сураггүй алга болсон хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км зайтай газраас олсон. Харамсалтай үйл явдал боллоо. Цагдаагийн байгууллагаас эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ажиллаж байна. Хүүхдийн цогцос олсон газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгаж байна. Тухайн орчны хувьд мод, тал газар хосолсон газар байна. Талийгаачийн цогцост үзлэг шалгалт хийж, шинжээчийн дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгөх боломжтой.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-28 202.9.40.123

Үмхий даварцн муу х***а манж зулбасгууд толгойдээр байж байх санаархлтай халтайсн муу х***а манжууд толгойд гархаара дийлдддгүй лаларуудийн тооны олноор хүч түрэээд аймар пизднууд юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж