УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшигчийн хувиар Бага хуралд үг хэллээ. Тэрбээр өөрийн боломж, потенциалыг МАН-ын маргаашийн ялалтын төлөө зориулахаар нэр дэвшиж буйгаа тодотгосон байна.
Д.Амарбаясгалан МАН-ыг УИХ-д гурван удаа төдийгүй 12 жил алдсан байсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад бүх талаар ажилласнаа хэлээд “МАН 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад ганцхан Ерөнхий сайдын асуудал яригдсан. Тухайн үед 50+ насны, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж бүхий хүмүүсийг Ерөнхий сайдаар явуулах ёстой гэдэг зарчим гарсан, би ч намынхаа ерөнхий зарчмыг дагасан. Харамсалтай нь үр дүнд нь МАН-ын рейтинг 15-18 хувиар уналаа. Ард иргэдийн зүгээс манай намд итгэл алдарч, намын дотоодод гишүүд дэмжигчдийн дунд ч айдас хүйдэс төрөх боллоо. Тиймээс намын гишүүдийнхээ итгэлийг сэргээж, айдсыг нь дарах, МАН-д итгэх ард түмний итгэл, дэмжлэгийг сэргээх үүднээс удаа дараагийн ялалтаас олж авсан туршлагадаа үндэслэн энэ цаг үед нэр дэвших нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж, олон удаагийн ялалт амжилтыг авчирснаа бодсон ч, 18 наснаасаа энэ намд зүтгэснээ бодсон ч МАН ирэх сонгуулиудад ялагдах тэр цагийг хараад суух хувиа хичээсэн зан надад байхгүй учраас нэр дэвшиж байна. Би хувь хүнийхээ хувьд дарга болъё гэж гүйдэггүй, 2016 онд ч надад нэр дэвших боломж байсан. Миний үндсэн зорилго бол МАН институц болох, бүх цаг үед ялагдал хүлээдэггүй нам байлгахын төлөө зүтгэсэн. Яавал ялах, бодлогоо амжилтай үргэлжлүүлэх, санал авах вэ гэдэгт бүх анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Энэ зүтгэлийн эцэст Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид УИХ-ын сонгуульд гурав дахиа ялсан.
Тийм ч учраас би намын даргын суудалд очихын тулд бус МАН-ыг ирэх сонгуулиудад ялалт байгуулах хүчирхэг нам байлгахын тулд нэр дэвшихээр шийдсэн. Миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурван удаа сонгогдон ажилласан. Би та бүхнийхээ итгэлийг алдахгүйн тулд бүх нөөц боломжоороо хэнийг ч ялгалгүй энэ намыг Бодлогын, Цахим, Дэвшилтэт нам байлгахын төлөө зүтгэсэн. Амжилт ч гарсан. Энэ бол нэр дэвших хувийн шийдвэр гаргасан бас нэг шалтгаан. МАН хүрсэн түвшиндээ ханаж болохгүй, хэсэг бүлгийн эрх ашгаар хөдөлдөг нам байж болохгүй.
Парламентын дөрөв, Ерөнхийлөгчийн хоёр дахь ялалтаа авчрах ёстой. Энэ бол миний намын даргад нэр дэвших шалтгаан. МАН цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн нам болох ёстой болохоос дээгүүр байгаа хэдхэн хүний эрх ашгийг хангадаг нам байж болохгүй. Улс төрийн нам бол хамтын удирдлагыг хангадаг, хамтын удирдлагын байгууллага байх ёстой. МАН бодлогын судалгаанд суурилсан улс төрийн үйл ажиллагаа явуулж чаддаг болсон нь том давуу тал. Ард түмний хүсэн хүлээлтэд нийцсэн дүрүүдийг гаргаж ирдэг нам болсон. Дэргэдэх тинк танкуудаа ажиллуулж, тэгш өрсөлдөөн шударга зарчимд төвлөрч ажилладаг болсон.
Миний хамгийн том зорилго бол намын дарга болох биш монгол төрийг чадамжтай байлгах, ирж буй сонгуулиудад МАН-д удаа дараагийн ялалтуудыг авчрахад л чиглэж байна гэжээ. Төгсгөлд нь “Надад айдас байхгүй, харин намаа ялалтад хөтлөх амбийц байна” хэмээн онцолсон байна.
3,593.62






















































Нэргүй 2025-09-27 124.158.107.120
Амарбаясгалан Бор Тээгийн хулгайч гэдэг нь илт харагдаж байхад …….. МАНгарууд тэнэгтсээр байх юм.
сонгогч 2025-09-27 202.9.46.225
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТООЦООЛОЛ:
Монгол Улс Оюутолгойн гэрээг анх муу хийснээс шалтгаалсан хамгийн том хохирол нь :
1. Ашгаа хүртэх хугацаа хэдэн арван жилээр хойшлогдсон.
2. Ашиг орлогын ихэнх нь гадны хөрөнгө оруулагч талд үлдэж байгаа.
3. Монголын талын өр, зардал нэмэгдэж, 34% эзэмшлийн бодит өгөөж бараг тэгтэй тэнцүү болсон.
👉 Тэгэхээр “алдагдсан боломжийн өртөг”-өөр хэмжвэл Монгол Улс хэдэн арван тэрбум ам.долларын ашиг алдаж байна гэж дүгнэж болно.
Зочин 2025-09-27 202.9.46.247
Мэтгэлцээн дээр л ЗШ ямар сул хүн болох нь харагдаж байгаа биз дээ.
Зочин 2025-09-27 202.9.46.247
Занданшатар бол лидер хүн бишийн биш зүгээр л ЕӨК-ийн дохиурын саваа. Эдийн засаг сайжирсан гэнэ х****а. Монгол төрийн Дүлзэн….
Del 2025-09-27 202.55.188.46
хоосон лоозон цаасан гөлөг
Нэргүй 2025-09-27 203.91.115.43
Яахав Зандан хулгайчтай харьцуулахад карьер нь зөв тал руугаа хүн болов уу. Ман-д шинэ хүч хэрэгтэй. Зандан бол өнөөх л улигт ардчилсан социалист луйварчдын нэг, уншиж уншиж улиг болсон ном шиг залхмаар хулгайч, худалч, буутай дээрэмчин шүү дээ. Ямар ч чадвар байхгүй, ээлжийн ширээний дарга. Өөр хэн ч биш. Бүх хэрэг, луйвар нь баримттайгаа. Ард иргэдийг массаар нь хуурсан фактууд ярайж байна. Асгат, Салхитын ордны фактууд байна. Бичлэг нь ютүбд бий. Солонгосын казиногийн бичлэг нь хүртэл бий шүү
иргэн 2025-09-27 202.55.188.85
Нам бус ч гэсэн энэ Амаобхясгаланг нам аьч чваа байдал ялалт амжилт гээд лүгнэхэд муу удирдагч биш
Амараа 2025-09-27 59.153.112.54
Айдас асар их байна. Эрх мэпэл, албан тушаалтай байж л айдсаа үргээж бузраа нуух боломжтой гэж үхэн хатан зүтгээд байна. Хайрцагласан, хупалдагдсан гишүүдийнхээ хүчээр намын дарга болох байх. Энэ хүн намын дарга болсноор МАН бутрах, ангал руу унах зам нь нээгднэ. Ванга шиг хэлчихье. МАН ынхан намынхаа хойдын буянд бэлтгэж дээ.
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2025-09-27 103.229.121.64
Хүрэлсүхийн бүлэглэл гэнэ үү, талынхан гэнэ үү, МАН дотроо маш хүчтэй. МАН-ын аппарат, ЗГ хоёрыг атгасан.Ирэх УИХ-ын сонгуульд энэ хэвээрээ орвол МАН ялагдах магадлал өндөр. АН хэдийгээр тааруу нэртэй ч даргаа боломжийн хүн тавьчихлаа. МАН-ын залуучууд үүнийг таамаглаад өөр хүн тавъя гэж байгаа бололтой. СОНГОЛТ НЬ АМАРБАЯСГАЛАН. .Тэр манлайлаад намаа аваад явах хүн үү, үгүй юу гэдэг асуулт бий.Сонгуульд, албан тушаалд дэвшүүлээгүй гээд нам доторх өстөнгүүд олон.Өөрөө ч хурц ааш авиртай .
Нэргүй 2025-09-27 103.168.34.133
Соц үеийн хөгшчүүд цөөрөөд л байгаа. яваандаа хэцүү дээ. Залуус урт хугацааны улс төр бодож байвал энэ нам дэмий.