МАН-ын даргад нэр дэвшсэн Ерөнхий сайд Г.Занданшатар Бага хурлын гишүүдэд хандаж юу гэж хэлэв?

МАН-ын даргад нэр дэвшсэн Ерөнхий сайд Г.Занданшатар Бага хурлын гишүүдэд хандаж юу гэж хэлэв?

МАН-ын даргад нэр дэвшсэн Ерөнхий сайд Г.Занданшатар Бага хурлын гишүүдэд хандаж юу гэж хэлэв?

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.27/ эхэлсэн. Энэ үеэр МАН-ын даргад нэр дэвшсэн Ерөнхий сайд Г.Занданшатар Бага хурлын гишүүдэд хандаж дараах зүйлсийг ярив.

2.4% болтлоо буурсан эдийн засгийн өсөлтийг Засгийн газар гарааны 100 хоногт 5.4%-д хүргэн дахин сэргээж чадсанаа танилцуулсан байна. Намаа сонсохгүй, намынхаа сонгуульд дэвшүүлсэн хөтөлбөрөө мартан олсоныхоо хирээр зарлагадаж, үрэлгэн их зардал гаргасны уршигаар ч эдийн засгийн өсөлт унах нэг шалтгаан болсон гэж дүгнэжээ.

МАН-ын намын үүр, хороогоор шагайж үзээгүй хүмүүс тооноор орж, хойморт сууж байгаад эгэл жирийн гишүүд эрс дургүй байгаа талаар хэлсэн үгэндээ дурджээ. Ард түмэн талцал хуваагдал, нэг асуудлыг нөгөө асуудлаар дарж хоосон дайсан, хиймэл бэрхшээл үүсгэдэг төр удирдах арга барилаас залхаж цөхөрчихөөд байгааг ч сануулсан байна.

Намын шинэчлэлийн тухайд шат шатны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө улирал бүр дүгнэлт хийж намын гишүүддээ тайлагнадаг байх, бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс нутгийн төлөөллийг удирдлагын түвшинд оролцуулах, УИХ, ИТХ-ын бүлгийн удирдлагуудын зөвлөл байгуулж намын даргын дэргэд ажиллуулна гэжээ.

Мөн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын гишүүдийн дотоод сунгаа хийж нээлттэй тодруулах, эмэгтэй улстөрчдийг бэлтгэх Үндэсний академи байгуулна гэх зэргээр танилцуулжээ.

Бага хурал нэр дэвшигчид бага хурлын гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

инженер 2025-09-27 103.212.116.165

Ашигггүй юм бол ОТ-г зогсоогоод шинээр гэрээ хий. Тэр Сбулайг, тарвагадорж нарыг олж ирж учрыг олж хужрыг тунгаамаар бна.

Avatar

Зочин 2025-09-27 66.181.184.146

Иргэд хэрсүү болж амьдралд наалдахгүй тоон үзүүлэлтэд итгэхгүй болсон гэдэг үнэн үг. Бас Оюунэрдэний өгөөшийг үнхэж баялгийн сан гэж түүнээс илүү их хашгирахыг хичээсэн нь алдаа болсон

Avatar

сонгогч 2025-09-27 202.9.46.225

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТООЦООЛОЛ:
Монгол Улс Оюутолгойн гэрээг анх муу хийснээс шалтгаалсан хамгийн том хохирол нь :
1. Ашгаа хүртэх хугацаа хэдэн арван жилээр хойшлогдсон.
2. Ашиг орлогын ихэнх нь гадны хөрөнгө оруулагч талд үлдэж байгаа.
3. Монголын талын өр, зардал нэмэгдэж, 34% эзэмшлийн бодит өгөөж бараг тэгтэй тэнцүү болсон.
👉 Тэгэхээр “алдагдсан боломжийн өртөг”-өөр хэмжвэл Монгол Улс хэдэн арван тэрбум ам.долларын ашиг алдаж байна гэж дүгнэж болно.

Avatar

Зочин 2025-09-27 202.9.46.247

Эдийн засаг өссөн гэнэ үү. Тэгэхээр ард түмний амьдрал доошилдог юм шив дээ.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Иргэд маш хэрсүү болсон, хэр баргын наалдацгүй тоон үзүүлэлтийг тоохоо больсон 2025-09-27 103.229.121.64

Иргэд завсрын үр дүн болон макро эдийн засгийн ерөнхий тоон үзүүлэлтэд итгэхээ больсон шүү дээ.Яагаад итгэхээ больсон гэвэл айл өрхийн амжиргаанд сайнаар шууд нөлөөлөхгүй байгаа учраас тэр л дээ. Ядахдаа төгрөгийн бодит ханш өслөө, гол нэрийн барааны үнэ ингэж буурлаа гэвэл бас нэг анхаарч мэднэ. Социализмын үед урьд нь ажиллаж байсан хүнээ муулж болохгүй гэж үздэг байсан юм. Учир нь муулах тусам өөрөө хамт олондоо өрөнд орно, нэхэл хатуутай, харин ажлаараа л илүү үр дүн гарга гэдэг байсансан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж