Өнөөдөр Д.Амарбаясгалан МАН-ын дарга болж, Х.Баттулга МАН дахь нөлөөгөө хадгалах эсэхийг шийдэх өдөр 

Өнөөдөр Д.Амарбаясгалан МАН-ын дарга болж, Х.Баттулга МАН дахь нөлөөгөө хадгалах эсэхийг шийдэх өдөр 

Өнөөдөр Д.Амарбаясгалан МАН-ын дарга болж, Х.Баттулга МАН дахь нөлөөгөө хадгалах эсэхийг шийдэх өдөр 

МАН-ын Бага хурал эхэллээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн адал явдлыг давж сенсаацилсан өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Монголын улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгээс эхлээд хэрэг наймаалцаж, өөр хоорондоо тохиролцдог гэдэг нь ч илчлэгдлээ.

Энэ тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эргэж буцах нүүргүй мэт олон нийтэд нээлттэй ярьсан бөгөөд монгол төрийн бодлого ухаанаар бус ховоор явдаг нь түүний үгнээс, хийсэн мэдээллээс тодорхой болсон юм. Түүнчлэн тэрбээр Сүхбаатарын талбайд олон мянган залуус олон хоног жагсаж, орлогын эх үүсвэрийг нь шаардаж жагссан залуусын итгэл үнэмшлийг үгүйсгэж, “Би хүнээрээ байхыг хүсдэг. Хүнээрээ байж найзалсан найздаа муу хэлүүлэхгүй амьдрах юмсан гэж боддог. Би өнгөрсөн зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайд асан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй найзалсан хэвээр байх болно гэдгээ хэлсэн. Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд санал зөрөх, шүүмжлэх үе байсан. Гэсэн ч том зорилго дээрээ бид хамт байдаг” хэмээсэн нь шударга ёсны дуу хоолойноос бүлэглэлийн эрх ашгийг өндөрт тавина гэдгийнх нь нотолгоо болов.

Ингэж, шударга ёсыг нэхсэн залуусын жагсаалын үр дүнд огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг цаашид хамгаалж ажиллахаа илэрхийлсэн явдал нь олон нийтийг “Тэгвэл Д.Амарбаясгалан МАН-ын дарга болж гэмээнэ Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг дахин далдаас удирдах нь” гэсэн дүгнэлт хийхэд хүргээд зогсохгүй МАН-ыг экс Ерөнхийлөгчөөс салгахыг хүсэж буй тус намын олон мянган гишүүдийн итгэл рүү ус цацсан хэрэг боллоо.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд өдгөө Төгрөг нуурын орд болон мухар төмөр зам, нүүрсний хэрэг, Сайншандын аж үйлдвэрийн парк үр дүнгүй санхүүжилт зэрэг олон асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. Энэ үед нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн зөвлөхөөр томилоод зогсохгүй хуулийн хугацаандаа буух ёстой төрийн хамгаалалтыг нь сунган дархалж байсан нь түүхтэй. Энэхүү холбоог Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах “Херо” интертаймэнтийн захирал Б.Баатар удирдан зохион байгуулдаг нь ч аль хэдийн олонд ил болсон. Мөн өдгөө түүнтэй холбоотой “Гэрэгэ” товерийн 14 давхрыг хууль хяналтын байгууллагын оролцоотой шантаажилж авсан нь тодорхой болж, тус товерийн хөрөнгө оруулагч Т.Дүүрэн “Энэ хэргээс болж би хоригдож, асуудлыг нуун дарагдуулахын тулд надад өөр хэргээр ял өгсөн” хэмээн ил тод мэдэгдлээ. Хэрэг явдал ганц үүгээр зогсохгүй бусад хөрөнгө оруулагч, хувийн хэвшил төдийгүй эцэстээ төр захиргаа, хууль хяналтын байгууллагыг ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед төрсөн ах, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хайртай дүү, найруулагч Б.Баатар удирдан чиглүүлж, тушаан өгч, хүслээ биелүүлдэг байсан нь тодорхой болж эхэлж байна.

Гэтэл ийм үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаашид Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй хамтын улс төр хийнэ гэсэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон найруулагч Б.Баатарын нөлөөг МАН-д дархлахаа зарлаж буй хэрэг бөгөөд өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүд тэдний нөлөөг эцэслэн хадгалах эсэхээ шийдэх өдөр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л.Цэнгэл. 2025-09-27 203.91.115.54

Уучлаарай.
Эдгээр хүмүүст ямар ч нөлөө байхгүй.
Монголчууд бид хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Х.Баттулга-ын ачаар ухаажин хүчирхэгжиж ардчилсан их Монгол улс болоод Х.Баттулга нь дэлхийн бүх хүн төрөлхтөнтэй хамтран орчлон ертөнцөд амар амгалан тогтоож тууштай эргэлт буцалтгүй 《АРДЧИЛСАН ИХ МОНГОЛ УЛС 》ыг удирдсан

Avatar

ZOCHIN 2025-09-27 192.82.65.4

AB gedeg xunii YGD JENKO geed bdag yum be ………….

Avatar

Нэргүй 2025-09-27 103.57.94.171

Женко бузар хүүр АН-ыг арван жил бужигнуулаад тэнд зэс нь цухуйж, зэрэглэл нь буураад, одоо Оросынхоо даалгав араар МАН дотор ажиллаж эхэллээ !!!
Одоо бол ер нь МАН-ыг тараахад амархан боллоо доо !!!

Avatar

ӨӨӨӨӨӨӨӨ 2025-09-27 103.212.162.86

ЭЛБЭГ ДОРЖ BRO БИТИЙ АТААРХАЛДАА

Avatar

Нэргүй 2025-09-27 66.181.191.220

ураа,МОНГОЛ ЯЛЛАА,Оюукийг унагаасан хар хүчин ялагдлаа,тэдэнтэй нийлсэн "мөнхийн еөк" байх хүсэлтэй хүүк мөн ялагдлаа,одоо Амраа хүү урвагч сайдуудыг бүгдийг нь зайлуулж,АНы хууль зүйн сайдыг буцааж тавибал бүүр супер болно доо,луйварчдын хөрөнгө хураах хуулиа баталж,ухаа худгаа буцаан авч МОНГОЛ маань ялах болтугай

Avatar

зочин 2025-09-27 103.229.121.254

Одоо Данх, Женко, Баатар гурав даам гарч дээ. Ном уншсэн нь биш хулгай хийсэн нь толгой дээр суудгийн бодит жишээг үүнээс өөрөөр бидэндээ яаж мэдрүүлэх вэ дээ.

Avatar

зочин 2025-09-27 202.21.120.62

Женког ямар их харлуулдаг юм бэ.Тэр Женко гэдэг чинь жинхэнэ Монгол хүн шүү дээ.Эрлийзүүдийн хийж байгаа ажил хүнийг харлуулахдаа сайн.Монгочууд тэнэг биш шүү Алсыг харах ухаантай улс.

Avatar

Нэргүй 2025-09-27 103.57.94.171

Хойд хөршийг фашист Путин удирдаж байгаа цагт Женко л Монголыг зохицуулна шүү дээ. Үүнийг монголчууд бараг цөмөөрөө мэддэг атал гаргаж ирж, хэлж ярьж эсэргүүцэж чаддаггүй. 1920-н хэдэн онд Монгол дахь СССР-ийн бодло гыг Ренчино гэдэг буриад зохицуулж чиглүүлж бсан бол өнөөдөр РСФСР-ийн тавиул Женко гэдэг төвдийн хурлийз хулгайч бүхнмйг чиглүүлж бнаа !!!
Женког Монголын улс төрөөс зайлуулах өргөн олон түмн йй хөлөлгөөн өрнүүлбэл дэмжин оролцоход бэлэн бна !

Avatar

Зочин 2025-09-27 66.181.180.201

Энэ намын талөө ямар их хүн санаа зовдог юм бэ? Аргагүй аав ээжийн минь Ардын нам болохоор л тэгдэг бхдаа. Ямартөй ч нас набаараа ч тэр, буйр суурь туршилга, боловсрол. Улс төрд бэлтгэгдсэн байдлаараа Занданшатар нь дээр дээ.

Avatar

Нэргүй 2025-09-27 59.153.114.131

хуучин олигархууд л хамгийн аюултай даа сү гийнхэн

Avatar

зочин 2025-09-27 202.21.120.62

МАН – н идэж ууж ханадаггүй хуучин хулгайчуудын эцсийн амьсгаа нь боогдох гээд байна даа.Залуу үеэ гаргах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-09-27 66.181.161.47

Jenco Амарбаясгалантайгаа цуг хөтлөлцөөд зайлвал таарна

Avatar

Нэргүй 2025-09-27 103.229.122.43

TA NAR GENCOG BARAH UU? CHADAHGUI SHUU ODOO AMARBAYASGALAN DARGA BOLNO AMLAY

Avatar

Нэргүй 2025-09-27 66.181.183.35

nam toriin tolgoid garch hulgai shaasn hujaa manj sharnuudiig zailuulnaa.

Avatar

Нэргүй 2025-09-27 66.181.183.35

nam toriin tolgoid garch hulgai shaasn hujaa manj sharnuudiig

Avatar

Нэргүй 2025-09-27 66.181.183.35

z**l tsaashaa

Avatar

Нэргүй 2025-09-27 202.9.40.87

нооргийн жагсаалын эсрэг талд дэмжигчид илүү байсан шүү Тэд хулгай авлигын эсрэг чив чимээгүй Саруул оюунтай хэн ч ойлгоно

Avatar

Нэргүй 2025-09-27 59.153.114.243

Танай САЙТ юу гэж гоншигонож г***й нохой шиг гийнаж байсан ч Амарбаясгалан-ОюунЭрдэнийн хамтрал харин чиг БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ – ШУДАРГА ЁСНЫ төлөө гэдгийг эрүүл саруул ухаантай Монголчууд бүгд ойлгож байгаа

Avatar

Нэргүй 2025-09-27 66.181.188.96

Хол очиж балайр малаа

Avatar

Нэргүй 2025-09-27 202.55.188.38

занданшатар чинь бүүр женкотой хамаатан садан шүү дээ

Avatar

yag l unendee 2025-09-27 66.181.188.166

Сайхан санаагаараа худлаа хуцацгаах юм аа. Занданшатар нь элэг бүтэн ёс төртэй хөдөлмөрч айлын ганц хүү сурсан эрдам, ёс жудагаараа ч худалч хулгайч хорчин Х.Баттулгатай харьцуулж жиших юм даанч байхгүй нь сайхан юм .Их нийлүүлэх гээд байвал баянхонгарынх гэж болох

Avatar

Зочин 2025-09-27 103.229.121.64

ЭЛБЭГДОРЖООС ЦАГААНД БИЧСЭН ЗАХИДАЛ: "НӨГӨӨ 13 САЯЫГАА ХӨДӨЛГӨНӨ ҮҮ.БОЛГООМЖТОЙ АЖИЛААХ ХЭРЭГТЭЙ" гэжээ.Энүүгээр нь ОЭ-ийн ЗГ-ын үед хөөрхий муу Элбэгээг шалгана гэж айлгаад АНУ-д хяраад хэвтчихсэн байгаа юм. Занданшатар зөөлөндүү хүн. Түүнийг аргалж болно гэж Ээбий үзэж байна. ХАРИН АМ.АРБАЯСГАЛАН ШАЗРУУН ХАТУУ ТАЛЫН ХҮН. ТИИМЭЭС ТҮҮН РҮҮ ДАЙРЧ БАЙНА

Avatar

Зочин 2025-09-27 103.229.121.64

ЭЛБЭГДОРЖООС ЦАГААНД БИЧСЭН ЗАХИДАЛ: "НӨГӨӨ 13 САЯЫГАА ХӨДӨЛГӨНӨ ҮҮ.БОЛГООМЖТОЙ АЖИЛААХ ХЭРЭГТЭЙ" гэжээ.Энүүгээр нь ОЭ-ийн ЗГ-ын үед хөөрхий муу Элбэгээг шалгана гэж айлгаад АНУ-д хяраад хэвтчихсэн байгаа юм. Занданшатар БАЯСГАЛАНГ МАН-ЫН ДАРГА БОЛГОЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ЭНЭ САЙТ ЯАХАВ ДЭЭ ХӨӨРХИЙ ЭЗНИЙ ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЭЭД Л ТҮҮН ЛҮҮ ДАЙРААД Л ..АРАБзөөлөндүү хүн. Түүнийг аргалж болно гэж Ээбий үзэж байна. ХАРИН АМ.АРБАЯСГАЛАН ШАЗРУУН ХАТУУ ТАЛЫН ХҮН. ТИИМЭЭС АМГ

Avatar

Нэргүй 2025-09-27 202.9.40.140

МАН,АН -2-уул тарж шинээр гишүүнчлэлгүй жинэхэн улс төрийн нам байгуул. Одоогийн нам бол гэмт хэрэгтэнгүүдийн бүлэглэл болсон б.на. Гэмт хэрэгтэнгүүдийг шорон луу.

Avatar

Сонгогч 2025-09-27 103.229.122.123

Амарбаясгалан хэрэггүй. Энэ нөхөр бол Данх Оюун-Эрдэнэ-ийн үргэлжлэл. Генсекээр 8 жил ажилласан гээд байгаа. Тэр 8 жилийн дотор Амарбаясгалан хувийн хөрөнгөө арвижуулах талаар зөндөө юм хийсэн байх. Миеэ Энхболд нэг үе өөрийгээ хотын даргаар 7 жил ажилласан гэж ярьдаг байсан чинь үнэн хэрэгтээ нэг муу газрын наймааачин болж дууссан. Харин одоо энэ Амарбаясгалан бол нүүрсний хулгай.ч байсан нь ил боллоо. Ийм хар нэртэй хүн намын дарга болбол 2028 оны сонгуульд МАН будаа болох нь тодорхой.

Avatar

Нэргүй 2025-09-27 202.9.40.87

30 жил дамнасан Сү Энхболд….
……………..нарын балаг гай өнөөдрийн өнгө,.Монголын дүр зураг, энэлэн, хэдхэн нялх үрсээ цатгалан байгаагүй, одоо ч хогийн цэг дээр олох үрс байгаа биз дээ

Avatar

Мухар төмөр зам Баттулгад хамаагүй 2025-09-27 202.9.40.173

Юу ч бсан нялзааж нэгнээ харлуулах галзуучуудын хэрүүлд мэргэшихээ болимоор байна. Төмөр замын тухайд харин ч холч ухаан зааж зүүн тийшээх замыг хөдөлгөж бж хятадуудтай ширээний ард холболтын цэгийг ярих нөхцөлийг бүрдүүлсэн хүн нь ч бж мэдэх юм шүү. 2008 оноос хойш түүхэндээ 1 удаа ч хилийн холбох цэгийг тохирч бгаагүй. 22 онд л тохирсон юм шүү дэ

Avatar

Нэргүй 2025-09-27 103.57.94.171

х****а муу Женкогийн угаадасны гөлөг, багадаа айлын гэр ухаж тодорсон хулгайчийн бөгснөөс савирсан бүхнийг долоосон хүн Түвшинбаяр, Махбал,Хулан…….. нтр-ийн л ар аас орнодоо, одоо чиний ээлж болсон бна !!!

Avatar

Нэргүй 2025-09-27 66.181.160.74

"Ороо нь ороогоор, жороо нь жороогоор" гэгчээр муу хүмүүс бие биенээ олж нийлэх юмаа?!! Х.Баттулга, Оюун-Эрдэнэ, Баатар нар маш БУРУУ хүмүүс!!! Компвютераар бол хард дискэн дэх программ нь вирустэй, гаж буруу!!!

Avatar

Нэргүй 2025-09-27 103.229.123.243

Amarbaysgalan garchihwal EBI NAR UZEHGUI GD SANDARCH BN DAA

Avatar

Нэргүй 2025-09-27 103.212.162.84

АМАРБАЯСГАЛАН ЗАЙЛ ОО, БҮР ЛАХИЖ ИРЭХГҮЙГЭЭР

Avatar

сонгогч 2025-09-27 202.9.46.228

МАН яг одоо л цэвэршиж чадахгүй бол 2027, 2028 оны сонгуулиудад дараалан ялагдал хүлээх болно. .Иймд олон жил бугшсан зүйлээ ил ярьж, хулгайчдаасаа салж чадвал дараагийн сонгуульд ядаж сөрөг хүчин болж магадгүй …

Avatar

Нэргүй 2025-09-27 59.153.114.243

Ямар ч тэнэг хүн тойрогтоо унасан хүнээр намын даргаа хийлгэх үү??? Хэрвээ Занданшатараар толгойлуулаад дараагийн сонгуульд орвол бүгд гудамжинд лааз өшиглөнө гэдгээ МАН-ын бага хурлынхан ойлгож байгаа байлгүй дээ

Avatar

Нэргүй 2025-09-27 103.212.162.84

Бодит шалтгаан бий шүү

Avatar

Нэргүй 2025-09-27 59.153.114.243

ТАРХИ УГААЛТ.

Avatar

Нэргүй 2025-09-27 66.181.178.136

ОТ-гийн хулгайг зогсоох , Хятад хямд жимс ногоог хорих , оросоос авдаг гурил, арвайд татвар тавия…

Avatar

Нэргүй 2025-09-27 202.131.225.197

экспортын бараанаас татвар ав, Монгол хүн татвар өгсөн цалингаараа татвар төлсөн барааг авч байхад гадаадууд монголын баялагыг татваргүй зөөж байна

Avatar

Нэргүй 2025-09-27 59.153.114.243

Тэнэг минь тэр экспортын орлого чинь чамд цалин болж очдог юм шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж