БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн гран при тэмцээн өчигдөр/2025.09.26/ эхэлсэн. Тус тэмцээнд 26 орны 200 (эрэгтэй 117, эмэгтэй 83) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн 15 тамирчин дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор эх орноосоо мордсон.
Тамирчдыг танилцуулбал,
Эрэгтэй
- -60кг Б.Сүхбат, Т.Түмэнжаргал
- -66кг Ё.Басхүү
- -73кг Л.Энхдөл, Д.Будсүрэн
- -81кг О.Шинэбаяр
- +100кг О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн
Эмэгтэй
- -48кг Г.Наранцэцэг
- -52кг Ц.Гал-Од, Б.Уранзаяа
- -57кг Л.Сосорбарам
- -63кг Л.Энхрийлэн
- +78кг А.Адъяасүрэн, Д.Номинзул
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медаль хүртэж, 60 кг-ын жинд Б.Сүхбат, 48 кг-д Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртлээ. Улмаар Монгол Улсын баг тамирчид нэг алт, гурван хүрэл медальтайгаар хүснэгтийн гуравт жагсаж байна.








3,593.62






















































Нэргүй 2025-09-27 103.71.101.78
Ё, алт авсан сайхан аа.
Нэргүй 2025-09-27 203.91.115.46
Баяр хүргэе! Агуу шүү.