“Төр бууз хийж, хуушуур хайрч, ууц чанахаас бусдыг хийж байна”
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж, шинэ дэгийн дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдийн хамт оролцож, хууль тогтоогчдын асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Танай Засгийн газар бизнес дэх төрийн оролцоог хэрхэн бууруулах вэ. Бид хуулиндаа чөлөөт эдийн засагтай, чөлөөт ардчилсан нийгэмтэй гэж заасан. Гэтэл төр өнөөдөр бууз хийж, хуушуур хайрч, ууц чанахаас бусдыг хийж, бүх салбарын бизнест орлцож байна. Амралтын газар ажиллуулж, хүнсний катеринг хийж байна. 2026 онд төрийн болоод орон нутгийн өмчит компаниас хэдийг нь хувьчлах вэ. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хэзээнээс эхлүүлэх вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжих багц хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна байна. Энэ дотор Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай зэрэг хуулиуд дээр Эдийн засаг хөгжлийн яам ажлын хэсэг байгуулан МҮХАҮТ-тай хамтран ажиллаж байна.
Хоёрдугаарт, төрийн өмчит компанийн хувьчлал, үр ашгийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлж, өнгөрсөн долдугаар сард ажлын хэсэг байгуулаад ажиллаж эхэлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр онцгой дэглэм тогтоож, менежментийн баг ажиллуулснаар үр ашиг нь гурав дахин сайжирсан, борлуулалт нь 1.6 дахин сайжирсан.
Ирэх жил 9 компанийг хувьчилна, 26 компани хувьцаа гаргана. МИАТ компанийн 20-49 хувьд нь IPO гаргаж, стратегийн хөрөнгө оруулагчдад хувьчлах замаар үр ашгийн нь сайжруулах цогц хөтөлбөр боловсруулж байгаа.
Бизнес дэх төрийн оролцоог бууруулах ажил 60 хоногийн өмнөөс эхэлсэн гэж бодож байна. Есөн компанийг нэгтгэсэн өөрчлөн зохион байгуулсан. Одоо 109 компани байгааг 70 хүртэл цөөрүүлэх бодлого барина.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Та 100 хоногт гажуудлыг засаж чадахгүй гэлээ. Энэ гажуудлыг бий болгосон 30 жилийн дийлэнхэд МАН засагласнаас гадна та 2004 оноос хойш төрийн өндөр дээд албан тушаал хашсан. 2020 оноос хойш иргэдийн төлдөг татварын хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна. Татварын ачаалал өнөөдөр Европын улс орнуудынхтай дүйцэж байгаа. Гэтэл иргэд төрийн үйлчилгээг хүртэж чадахгүй байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Олон жил ажилласан гээд байгаа, гэхдээ би ажилласан газар бүртээ өөрчлөлт шинэчлэлт хийж байсан. Жишээлбэл, би Гадаад харилцааны сайдаар ажиллахдаа Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчилж, гуравдагч хөршийн бодлогыг анх удаа цаасан дээр томъёолсон. Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр бодлогуудыг тусгасан. Атрын аяны хөрс суурийг тавьж, хэрэгжүүлж байсан. Хамгийн сүүлийн тод жишээ гэвэл бидний санаачилсан зөвлөлдөх ардчиллаар хэрэгжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчллөтийн үр дүнпд өнөөдөр Үндэсний баялгийн сан, Төсвийн тогтвортой байдал, энэ мэтгэлцээний зарчим, 126 гишүүн болохын тухайд дутуугаа гүйцээж энэ өөрчлөлтийг хийснээр өнөөдөр энэ танхимд мэтгэлцээн бодитой өрнөж, ардчилал шинэ шатанд гарч байгаа.
Энэ бүхнийг байгаа газраа хийдэг болохоос биш эдийн засгийг 100 хоногт сэргээчихдэг ид шидтэн биш.
4000 гаруй аж ахуй нэгж хувьчлагдсаны үр ашиг нь хаачсан бэ гээд асуувал 1991 онд Монгол Улсын нийт экспортын 80 хувь нь аж үйлдвэрийн бүтэгэдэхүүн байсан, өнөөдөр 5 хувь хүрэхгүй болсон. Тийм учраас улстөржсөн асуулт тавих нь зүй ёсны хэрэг ч урагшаа эрүүлээр харж эрс шинэтгэлийг хамтдаа хийж байж энэ улс орон хөгжинө. Тийм учраас парламентын шинэчлэлийг хийсэн. Зөвлөлдөх ардчиллын механизмыг суулгасан, хуулийг нь баталсан, энэ бүхний үр дүнд парламентын ардчилал бэхжсэн, сайжирсан.
Г.Занданшатар: Иргэдэд 560 тэрбумын орлогыг үлдээнэ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж, шинэ дэгийн дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдийн хамт оролцож, хууль тогтоогчдын асуултад хариуллаа.
Асуулгын цаг нь олон нийтэд төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг нээлттэй болгох, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих, тодорхой асуудлаар тайлбар мэдээлэл авах зорилготой байв. Ингээд гишүүд асуулт тавьж, Ерөнхий сайд хариулт өглөө.

Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Нэг нам завсаргүй олон жил засаглахаар энэ хооронд төр яаж томорч, авлига яаж томров. Авлигатай яаж тэмцэх вэ. Танд ямар бодлогын шийдэл байна вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Авлигатай тэмцэнэ гэдэг зөвхөн уриа лоозон биш. Засгийн газар байгуулагдсан өдрөө авлигатай тэмцэхийн тулд авлигын индексийг бууруулах цогц хөтөлбөр төлөвлөгөө гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хараат бусаар дээр дооргүй авлигад идэгдсэн асуудлыг шалгаж, нэг талд нь гаргах ёстой. Авлигын сүүдэр эдийн засгийг хорлогч учраас тэмцэх ёстой. Авлига нөхцөлдүүлж байгаа төрийн дунд, доод шатан дахь хүнд суртлыг арилгах, тодорхой хэлбэл цахимжуулахаар ажиллаж байна.
Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрт худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаанаар зохион байгуулах шинэ систем нэвтрүүлж байна.
Энийг төрийн өмчийн бүх компанид нэвтрүүлж хиймэл оюун ухааны оролцоотойгоор хяналттайгаар худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг болно.
УИХ цэвэр ариун ёс суртахуунаа дээдэлдэг байж, зарчимтай байж авилгатай тэмцэнэ. Авлигатай тэмцэх ажил бол дан ганц Засгийн газрын ажил биш. Төр иргэний нийгмийн хамтын ажиллагааны үр дүнд хууль сахиулах байгууллагаа дэмжиж, хараат бусаар ажиллаж байж авлигаас ангижирна.
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг ямар бодлого барьж байгаа вэ. Ахмадууд тэтгэвэр нэмэх, багш нар цалин нэмэх шаардлага тавиад байна. Гэвч үнийн өсөлтийг зогсоохгүйгээр цалин, тэтгэврийг нэмээд үр дүнд хүрэхгүй?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахын тулд төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах цогц төлөвлөгөө боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Төрийн өмчит үр ашиггүй компанийг татан буулгаж байна. Үр ашиггүй төрийн өмчит компанийг нэгтгэж байна. Нэгтгэхээс эхлээд дээр нь хувийн хэвшилд шилжүүлэх. Дээр нь хувьчлал хийнэ, хэсэгчилсэн болон бүтнээр нь IPO гаргаж олон нийтийн хувьцаат компни болгох цогц ажил хийгдэж байна.
Нэг талаасаа татварыг бууруул гээд байдаг, татвараар л төсөв бүрдэж байгаа. Нөгөө талаас цалин, тэтгэвэр нэм гээд байдаг. Ийм хайчин дунд төсвийн баланс тэнцвэрийг олох нь өөрөө нэг талаас хувийн хэвшлээ дэмжих, нөгөө талаас цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх хайч маань ганцхан зэс, нүүрснээс хамааралтай болчихсон. Олон улсын нөхцөл байдал, геополитик, тарифын дайнаас шалтгаалаад нүүрсний үнэ хоёр дахин уначихаад байна. Ийм хайч үед бид бүх реформыг нэгэн зэрэг хийх боломжгүй.
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Дундаж давхаргыг хэрхэн бий болгох вэ. Хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдардаг гэдэг бодлого, тогтолцоо, хөшүүрэг энэ төсөвт шингэсэн үү?
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Энэ төсөв эдийн засгийн мөчлөг сөрсөн төсөв. Гадаад нөхцөл байдал дотоод улс төрийн нөхцөл байдлаас болоод төсвийн орлого буурсан. Тэгэхдээ энэ төсөвт дундаж давхаргаа бодлогын хүрээнд НӨАТ -ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгон нэмэгдүүлэх замаар нийт НӨАТ төлөгчдийн 75 хувьд нь өгөөжтэй шинэ хэлбэр оруулж ирж байгаа.
Жишээ нь, 4 ам бүлтэй айл жилдээ 2.5 сая төгрөгийг буцааж авна гэсэн үг. Нийт иргэдийн 80 хувь нь сард 1 сая төгрөгийн худалдан авалт хийж байна.
Орлого багатай хэсгээ дэмжсэн бодлогыг төсөвт оруулж ирсэн.
Төсөвт төвлөрүүлээд төр хуваарилах биш иргэдэд өөрсдөд нь 560 тэрбум төгрөгийн орлогыг эргэн үлдээж байгаа. Татварын реформ хийх суурь болно. НӨАТ бол зөвхөн төсөв бүрдүүлэгч биш бүртгэлийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас далд эдийн засгийг ил болгож, татварын бааз суурийг илүү шударга нээлттэй болгож, энэ цогц суурин дээрээ нийт татвар төлөгчдөд учирч байгаа татварын ачааллыг 3-4 их наядаар бууруулж, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлээ дэмжих бодлогыг төсөвтэй хамт оруулж ирсэн.
МАН-ын бүлэг хоёр ч төслөөр завсарлага авснаар чуулганыг завсарлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.09.26/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэц 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцсэн байдаг.
УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн … саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "… дутуу …" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "… дутуу …" гэснийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурджээ.
УИХ дээрх асуудлыг өнгөрсөн хавар хэлэлцэж байсан тул дэгээрээ өнөөдрийн хуралдааны үеэр асуулт асуух, санал хэлэх боломжгүй аж.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь дэмжсэнээр тогтоолын төслийг баталсанд тооцлоо.
Дараа нь Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн/ -ийг гишүүдийн олонхи нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн ч дагалдах төслүүд дээр УИХ дахь МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.
Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн санаачилсан/ дээр УИХ дахь МАН-ын бүлэг дахин нэг хоногийн засварлага авлаа.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14:00 цагаас асуулгын цагаар үргэлжилнэ.
3,593.62



















































Нэргүй 2025-09-26 66.181.160.74
Засаг удирдахад Зандангийн ухаан дутна!!!
Sono 2025-09-26 202.9.46.148
Сөнө!
Бүжин 2025-09-26 66.181.189.164
УИХ дотор ямар ч боловсролгүй С.Ганбаатар Мөнтуяа Мөнхбаясгалан гэх мэт гишүүдийг байлгаж болохгүй. Бас бүдүүлгийн туйл Нара Их хурлыг бутаргах даалгавартай байх шиг санагдаад байгаа. Ийм 4 хүнийг Их хурлын гишүүнээс гаргая. Тэд гишүүн байх эрхгүй. Тэд төр засгийг ч самрах аюултай төрийн эсэргүүнүүд шүү. Яаралтай гарга
зочин 2025-09-26 66.181.182.22
Монголчууд бие биенээ үзэн ядагч, хэдэн хэсэг болж хуваагдан, төрийн эрхийн төлөө юу ч хийхээс буцахгүй цусанд шунасан араатан мэт тэмцэлдэж байна, Ялангуяа ардчилагч гэх бүлэг хулгайчуудын дунд улс орныг сүйрүүлэх,нийгмийг бутаргах, зөвхөн нийгмийн өмчийг ирэж цүдийх зорилготой хувиа бодсон малууд,гадаадын агентууд маш олон байна, Гоё ярьна Эх оронч болж жүжиглэнэ, Монголчууд ялангуяа залуус бусдад хууртахдаа хялбар талыг ашиглана, Үмхий санаархана
Нэргүй 2025-09-26 66.181.177.96
Монгол эрчүүд чавганц шиг бусдыг судалдаг ба г*** эрс шиг хүнсний дэлгүүрүүдээр яваад л. Аргагүй л дээ, Монгол эрчүүд маш жижиг бэлэг эрхтэнтэй тул хүйс нь солигдсон юм.
Нэргүй 2025-09-26 203.91.115.46
Харин гахайнууд дээгүүр нь хяналтгүй идэж уугаад уу, таарч дээ.
Иргэн 2025-09-26 103.57.92.124
УБТЗ байна Татвар төлдөггүй Тэгээд худалдааны төв дэлгүүр амралтын газар жуулчны бааз ажиллуулаад байдаг .
Иргэн 2025-09-26 103.57.92.124
ерөнхий сайд мэдэхгүй байснаас хариултаа өгч чадсангүй Сэлэнгэ Говь алтай бусад аймгууд өөрсдийн орон нутгийн өмчит худалдааны төвтэй болсон Иймл юмыг ярьсан Энэ бол МАН түүний гар хөл орон нутагт байдаг нам ялгаагүй популистууд эрх мэдлээ нэмэхийг хүсэгчдийн ажлын үр дүн .Болих хэрэгтэй. Хөвсгөлд ийм худалдаанй төвд гал гарахад яасан…Хэн ч хариуцлага хүлээгээгүй Зүгээр л хэрг йг хурдан дараад хохирогчдын мөнгийг бид төлөө гээд төсвөөс төлсөн
Нэргүй 2025-09-26 203.91.115.44
Хиймэл оюун ухаан гэчихжээ, гахай чинь. Обунагаасаа сурсан ганц үг нь. Наадах чинь хоосон яриа. Батлагааг нь хэлээд өгье. Өнгөрсөн жилүүдэд цахим худалдан авалт, цахим тендр гэдэг зүйлээр бүх худалдан авалтыг шийдэж ирсэн. Уг нь Монголоос өөр улсад бол технологийн дэвшил юм. Гэтэл юу боллоо? Төрийн худалдан авалт улам л хулгайн зам руугаа гүн гулссан. Цаасан хулгайгаас цахим хулгайруу шилжсэн. Монголчууд ямар ч дэвшилтэт системийг баас болгож хувиргадаг. Цахим тендрийг ч юу ч биш болгосон.
Нэргүй 2025-09-26 203.91.115.44
Иргэдийн мөнгө яахав ээ. Ил байгаа зүйл. Шүлс шиг юм. Цаана нь уул овоо шиг хулгай нуугдаж байна. Занданшатар гахай, чи өнгөрсөн жилүүдэд ЭТТ-с төрд ногдсон 10 наруй их наяд төгрөг хаашаа орсоныг огт хөндсөнгүй. Ийм байж чи ерөнхий сайдаар цаашид үлдэж чадна гэж бодож байна уу?
Нэргүй 2025-09-26 103.57.95.90
Үнэн л хэлж. Бууз хуушуур хийх ажилд оролцож байж л бидний нөгөө Жинхэнэ Бодьгал хүн шүү гэж итгэж сонгосон гишүүд сайд дарга нар маань гэр бүлээ нууц амрагуудаа тэжээж байгаа юм чинь. Тэгэхгүй бол юу гэж л энэ Улсын төлөө гэж өөрийгөө золих вэ дээ.
Ах 2025-09-26 202.9.46.148
100 хоногт овоо өөрчлөлт авчрах нааштай ажлуудыг шийдэж өгнө гэж хүмүүс найдлага тавьж байсан ч юу ч шийдэж чадаагүй. Юмны үнээ хар, боловсролын салбарын байж байгаа царайг хар,, эрүүл мэндийн даатгалын салбар сөнөсөн ба улсын эмнэлгийн эм эмнэлгийн хэрэгсэл өвчтнүүдийн өөрсдөөс нь 100% гаргах зардал боллоо. Цахилгаан дулааны хангамжийн байдал хүүхдийн зулай шиг хальс шиг аюултай боллоо. Эрүүгийн нөхцөл байдал онц хэрцгий болж хувирлаа. Энгийн нэг аюулт харанга нь скүүтер суррон & явган хүн!!!
Дүү 2025-09-26 202.9.46.148
Гэх мэтээр яг бодитой тулгараад байгаа асуудлууд руугаа орж ирэхгүй бол нэг их сүрхий бодлого, стратеги энэ тэр гээд амьдралаас тасархай юм яриад хол явдаггүй юм даа хүүхээ! Ажил, амьдрал гэдэг чинь бодитой байх ёстой юм. Засгийн ажил гэдэг бол улс орны хүн ардын аж ахуйн байдлыг л сайжруулах явдал. Тэрнээс ЕС ийм аар саар микроменежмент барьдаг жижиг гар биш гэвэл тэгээд л бас ОГЦРОХ АМАРХАН ойрхон шүү дээ хүүхээ!!!!
Нэргүй 2025-09-26 203.91.115.44
Ирэх оны төсвийг буцаая аа! Дүүрэн хулгай. Энэ төсвийн нийт зардлыг 7 их наядаар бууруулъя! Эс бол Занданшатар огцор!