СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн осолджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн осолджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн осолджээ

ОБЕГ-аас аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын хоногийн мэдээг гаргалаа. Тус мэдээллээр өчигдөр хоёр иргэн усны ослоор нас барсан байна.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, хүн эмэгтэй усанд живсэн гэх дуудлагыг 19:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /эмэгтэй, хаяг, нас тодорхойгүй/ хясааны доод хэсэгт, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг ажиллан голын уснаас гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт "Туул" голын усанд хайрагдсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч олдсон тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон, "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд, хайрагдсан байдалтай байсныг  голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-26 202.9.41.103

нам төр хулгайлж толгойд гарсн х***а манжуудыг зайлуулж хулгайг зогсооход л монгол нээх юм хиигээд байхгүй байх л өөрөө хөгжин дөө хулгай гай хийж хулгайлж татаж чангаагаад байхаар яааж хөгжихв дээ. манж х***а тэнгрлийг таслн зогсоож устгах тамын зовлонгоос сална.

Avatar

Нэргүй 2025-09-26 103.212.119.138

таминь"ээ,
"буцалтгүй нэрвэгдэгч" гэсэн хачин үг хаанаас гараад ирэв ээ? энэ сайтын хэдэн дүнхүү бичигчид эх хэлээр минь бага шиг тоглоорой

Avatar

Нэргүй 2025-09-26 66.205.9.18

Amigui tsogtsos gesen ug uu

Avatar

Үл мэдэгч 2025-09-26 202.9.46.255

Уучлаарай…. Буцалтгүй нэрвэгдэгч гэж анх удаа сонсож байна. Хэн гээчийн гаргасан, юу гэсэн нэр томъёо вэ. Тайлбарлаж өгнө үү.

Avatar

Нэргүй 2025-09-26 103.57.95.175

Яг зөв энэ монгол хэлээ мэдэхгүй малнууд хайрагдсан гэвэл халуун юманд хайруулсан гэсэн үг хайргадсан гэвэл голын хайрган дээр тогтсон гэсэн аль юм сэтгүүлч гуай минь

Avatar

Т1 2025-09-26 202.21.110.212

Хайрагдсан уу? Хайргадсан уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж