Токио хотын орон сууцанд гарсан түймрийн улмаас зургаан хүн эмнэлэгт хүргэгджээ. Цагдаа болон гал сөнөөгчид гар утасны цэнэглэгчээс болж гал гарсан гэж үзэж байна. Албаныхны хэлснээр, Сугинами тойргийн таван давхар байшингийн оршин суугч Пүрэв гаригийн (2025.09.25) орой 02:00 цагийн өмнөхөн цэнэглэгч шатсан гэж мэдээлэл өгсөн байна. Ослын газар 29 гал унтраах машин илгээсэн бөгөөд хоёр цаг орчмын дараа галыг унтраажээ.
Гал хоёрдугаар давхрын нэг өрөөнд эхэлсэн. Өрөөнд байсан өсвөр насны охин тэргүүтэй зургаан хүн утаанд хордсон болон гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний биеийн байдал тийм ч хүнд биш гэж үзэж байна. Өсвөр насны охин гар утсаа цэнэглэсэн чигээр нь үлдээж, унтсан. Улмаар цэнэглэгч гэнэт дэлбэрсэн аж. Энэхүү барилга нь олон айлын орон сууц, хоол үйлчилгээний газруудтай, метроны буудалтай ойрхон газарт байрладаг.
3,593.62




















































Нэргүй 2025-09-26 66.181.181.170
КҮЭ ОДОО НӨГӨӨ ШҮТЭГЧ НАР ХАРСАН БЛГҮЙ ДЭЭ.. ШОРЬШЗЙ ЭЭ_.
Нэргүй 2025-09-26 103.229.120.63
Шатсан болохоос дэлбэрээгүй юмаа