LG хоёр цөмт гар утас үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

LG хоёр цөмт гар утас үйлдвэрлэнэ

Өмнөд Солонгосын LG Electronics компани энэ ондоо багтааж, “Optimus”  хэмээх нэртэй хос цөмт смартфон гаргах болсноо зарлалаа. Optimus смартфон нь NVIDIA-гийн Tegra 2 хос цөмт процессортой бөгөөд тодруулбал, 1GHz хоёр чиптэй байх ажээ. Ингэснээр 1GHz дан цөмт процессортой харьцуулахад вэб браузерийн ажиллагаа хоёр дахин хурдан, тоглоом тоглоход тав дахин хурдан байх гэнэ.

Tegra 2-ыг NVIDIA компани энэ оны эхээр, нэгдүгээр сард танилцуулсан бөгөөд өдгөө таблет компьютерт ашиглаж байгаа юм. Tegra 2 нь Cortex A9 хоёр чиптэй, мөн NVIDIA GeForce GPU-тэй ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж