“Гүйцэтгэлийн аудитын чадавхыг сайжруулах” төслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

“Гүйцэтгэлийн аудитын чадавхыг сайжруулах” төслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

“Гүйцэтгэлийн аудитын чадавхыг сайжруулах” төслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

удитын Дээд Байгууллагуудын Олон Улсын Байгууллага /ИНТОСАИ/-н хөгжлийн санаачилга Аи Ди Аи болон Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Төрийн аудитын байгууллагад “Гүйцэтгэлийн аудитын чадавхыг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Еөнхий аудитор С.Магнайсүрэн Аи Ди Аи-н Ерөнхий захирлын орлогч Арчана Ширсат, ахлах менежер Марита Салгрейв нарыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд “Бид үйл ажиллагаандаа цахим шилжилтийг нэвтрүүлэх тэргүүлэх зорилт дэвшүүлсэн. Мөн улс орны хэмжээнд хэрэгжүүлж буй хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд урьдчилсан аудит хийж, эрсдэлээс сэргийлэх, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах талаар онцгойлон анхаарч, стратеги төлөвлөгөөндөө тусгахаар төлөвлөж байна” гэлээ. Улмаар эдгээр зорилтоо хэрэгжүүлэхэд нөөцийг зөв хуваарилах, албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагаандаа ёс зүйн өндөр хариуцлагыг төлөвшүүлэхэд Аи Ди Аи-тай хамтран ажиллаж, үр дүнд хүрэх нь чухал юм. Харин хатагтай Арчана Ширсат Монгол Улсын Төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлж байгаа “Гүйцэтгэлийн аудитын чадавхыг сайжруулах” төсөл нь аудитын чиглэлээр хамтран ажиллаж байгаа анхны төсөл гэдгийг тодотгоод, хэрэгжилтийн явц, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ удаагийн уулзалтаар төслийн явцтай танилцахаас гадна үр дүнг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэх үйл явцыг тал бүрээс нь хэлэлцэн, талуудын хариуцлага оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг дахин нэг шат ахиулах нь чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-25 150.228.177.195

Ерөнхий аудитор гэж орон байрны гар шиг л харагдхийн

Avatar

Нэргүй 2025-09-25 202.9.40.99

Манжууд чин айхтар манж бодлго тээж хадгалж манж х***а бодлго тээж хадгалж хэрэгжүүлж явдаг чөтгөрүүдийн.

Avatar

Нэргүй 2025-09-25 66.181.182.141

энэ нүрсэд билүү нэг гар англиар ярьдаг гэж үү? хаха

Avatar

Нэргүй 2025-09-25 202.126.90.185

х***а манж шаарнууд зайлж далд ор.8

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж