Венесуэлд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Венесуэлд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Венесуэлд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Венесуэлийн баруун болон хойд хэсэгт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт Лхагва гаригт (2025.09.24) болсон гэж АНУ-ын Геологийн алба мэдэгдэв. Одоогийн байдлаар хүний амь нас хохирсон эсвэл ноцтой хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлтийн голомт нь Мене Гранде хотоос 24 километрийн зайд 7.8 километрийн гүнд байжээ. Тус хот нь Зулиа мужийн хүн ам сийрэг суурьшсан газар юм. Гол төлөв газрын тосны боловсруулалт хийгддэг байна.

Колумбын Геологийн албанаас Мене Грандед болсон газар хөдлөлт Колумби болон Карибын тэнгисийн Аруба, Куракао, Бонайр арлуудад мөн адил мэдрэгдсэн гэж мэдээлэв. Венесуэлд хүчтэй газар хөдлөлт болох нь тийм ч түгээмэл биш боловч Лхагва гаригт болсон газар хөдлөлтийн улмаас Каракас, Маракайбо зэрэг хотуудын байшин барилга чичирч, олон нийтийн дунд түгшүүр төрүүлжээ. Венесуэлчүүдийн 80 орчим хувь нь газар хөдлөлтийн бүсэд амьдардаг. Гэсэн хэдий ч 1997 онд зүүн хэсгийн Сукре мужийн Кариако хотод 73 хүн нас барснаас хойш Өмнөд Америкийн тус улсад хүчтэй газар хөдлөлт болоогүй юм. 1976 онд Каракас хотод газар хөдлөлт болсны улмаас 300 орчим хүн амь үрэгдэж, 2000 хүн шархадсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж