ЦЕГ: Талийгаачийн цогцсыг мод, тал хосолсон газраас олсон

Хуучирсан мэдээ: 2025.09.25-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Талийгаачийн цогцсыг мод, тал хосолсон газраас олсон

ЦЕГ: Талийгаачийн цогцсыг мод, тал хосолсон газраас олсон
НЭМЭЛТ:
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:
-Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2025 оны есдүгээр сарын 17-нд хоёр настай хүүхэд алга болсон гэх мэдээлэл бүртгэгдсэн. Үүний дагуу төрийн албан хаагчдаас гадна олон нийтийн хамтарсан баг эрэн хайж ажилласан. Харин өнөөдөр 16.00 цагийн орчимд сураггүй алга болсон хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км зайтай газраас олсон. Харамсалтай үйл явдал боллоо. Цагдаагийн байгууллагаас эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ажиллаж байна. Хүүхдийн цогцос олсон газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгаж байна. Тухайн орчны хувьд мод, тал газар хосолсон газар байна. Талийгаачийн цогцост үзлэг шалгалт хийж, шинжээчийн дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгөх боломжтой.
"ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ОЛСОН ГЭДЭГ МЭДЭЭЛЛИЙГ АВСАН"
НЭМЭЛТ:

Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй болсон хоёр настай хүүгийн цогцсыг олсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Анх алга болсон Сайхан мод нэртэй газраас баруун хойд зүгт 3-4 км газрын зайнаас олдсон гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Цагдаагийн байгууллагаас цогцсыг олоод хэргийн газрыг нь хамгаалалт авч, хэнийг ч ойртуулахгүйгээр мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна гэж мэдээллээ.

Хөвсгөл аймгийн Тариалан суманд хотооос эрэн хайх ажиллагаа хийж байгаа хүмүүсийн төлөөллөөс тодруулахад "Сураггүй алга болсон хоёр настай хүүгийн цогцсыг олсон гэдэг мэдээллийг авсан. Удахгүй мэдээлэл явуулна гэсэн. Эрэн хайх ажиллагааг ахалж буй хүмүүстэй холбогдсон" гэв. Харин тус сумын Засаг даргын зүгээс энэ мэдээллийг үгүйсгэж, хүүгийн цогцос олдоогүй байна гэжээ.
ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн Сайхан мод гэдэг газар сураггүй алга болсон хоёр настай хүүхдийн эрлийг үйл ажиллагаа өнөөдөр /2025.09.25/ үргэлжилж байна. Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, цагдаагийн газрын алба хаагчид, нэг эрэлч нохой, ар гэрийн хүмүүс, Тариалан сумын мэргэжлийн анги, сургууль, цэцэрлэгийн нийт 56 хүн , 15 автомашин, таван морь, нэг эрэлч нохойтойгоор алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км газарт Нялуугийн хаш гэдэг газраас эрлийн ажиллагааг хийж байна.
Мөн тус сумын Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас 2025 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 15.00-16.00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо нэг км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 14.40 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 46 настай, эмэгтэйг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж