Сангийн сайдын “сайн” бизнес

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Сангийн сайдын “сайн” бизнес

Хамтарсан
Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаа адтай, одтой залуу сайдыг
хувьдаа чамгүй хөрөнгөтэй хүн гэдгийг хүмүүс мэднэ. МАХН-ын “ах”
нараасаа “Хөөрцог” хэмээх хөөрхөн нэр аваад байгаа С.Баярцогт сайд
өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймагт томоохон аж ахуйтай, нэлээд олон
компанийн хувьцаа эзэмшдэг гэдгийг түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс
харж болно. Түүгээр ч зогсохгүй одоо “моод”  болоод байгаа лизингийн үйлчилгээнээс
багагүй ашиг олдог нэгэн гэнэ. Тэр хувьдаа том оврын хүнд даацын нэлээд
олон машинтай бөгөөд түүгээрээ Тавантолгойн ордоос урд хөрш рүү нүүрс
тээвэрлэж ашиг олдог аж. Мань эр 100 тонны даацтай нэг машинаасаа цагийн
25 ам.долларын түрээс авдаг гэнэ. Уг орд дээр ажиллаж байгаад ирсэн гэх
нэрээ хэлээгүй нэг эрхэм ингэж хуучлав. Үнэн болов уу?

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж