УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тамгын газрынханд лекц уншив

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тамгын газрынханд лекц уншив

УИХын  тамгын газрынхан өөрсөддөө зориулж мэдээллийн цагтай болжээ. Өнөөдөр тамгын газрын мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Харьцуулсан эрх зүй” сэдвээр лекц уншив. Харьцуулсан эрх зүйн тухай ойлголт, хууль зүйн шинжлэх ухааны энэ салбар дэлхий дахинд 100 жилийн түүхтэй ч Монголд 2000 оны үеэс л “нутагшиж”, энэ үгээр “гангардаг” хуульчдын хэсэг бүлэг бий болсон байна. Энэ салбарыг суулийн 10 жил судалж байгаа Х.Тэмүүжин гишүүн “Үндэсний эрх зүйгээ дагнан судалсан хүмүүс заавал нэг хайрцагт орчихсон байдаг. Үүнээс гарах гарц нь бусад орны эрх зүйг харьцуулан судлах юм. Тэгвэл бид манай эрх зүйн шинэчлэл  хаахна явааг мэдэж болох юм” гэлээ.
Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж