Монгол авьяас академи нь 2017 оноос эхлэн АНУ-д үйл ажиллагаагаа явуулж, урлаг болон спортын салбарт авьяаслаг залуусыг нээн хөгжүүлж ирсэн байгууллага бөгөөд энэ академи нь АНУ дахь Монгол таун бүтээн байгуулалтын нэг хэсэг юм. Энэ академиас зарласан “AAU Volleyball 2026”-ийн сонгон шалгаруулалтын бүртгэл албан ёсоор үргэлжилж байна. Шалгаруулалтыг 2025 оны есдүгээр сарын 29, 30-нд зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад оролцсоноор 15, 16, 17 насны эрэгтэй, эмэгтэй авьяастай тамирчдад АНУ-ын AAU (дэлхийн шилдэг өсвөрийн лиг)–ийн тэмцээнд өрсөлдөх алтан боломж нээгдэнэ.
Энэ хөтөлбөрт хамрагдсан тамирчид өөрийн ур чадвараа олон улсад харуулж, бие бялдар болон ур чадвараа тасралтгүй сайжруулна. Тэд Америкийн спортын сургалт, амьдралын хэв маягийг өөрийн биеэр мэдэрч, Америк тамирчидтай нөхөрлөн олон улсын харилцаагаа тэлэх боломжтой. Мөн өдөр тутам англи хэлээр харилцаж, хэлний мэдлэгээ хөгжүүлэхийн зэрэгцээ хувь хүний сахилга бат, бие даах чадвараа нэмэгдүүлнэ. Энэ бүхэн нь тэднийг зөвхөн тамирчны хувьд бус, хүнлэг, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлж, Америкт тамирчны түүхтэй болж, хамгийн чухал нь спортын ур чадвараараа их сургуулийн тэтгэлэг авах алтан боломжийг нээж өгч байгаагаараа онцлог.
AAU ГЭЖ ЮУ ВЭ?

АНУ-ын их, дээд сургуулиудын спортын авьяас илрүүлэгчид, дасгалжуулагчид авьяаслаг тамирчдыг яг энэ тэмцээнээс хайж олж, спортын тэтгэлэг санал болгодог. AAU нь жил бүр АНУ-ын бүх муж улсаас мянга мянган хүүхэд оролцдог өрсөлдөөнтэй, нэр хүндтэй тэмцээн бөгөөд зөвхөн тэмцээн биш, харин ирээдүйн спортын оддыг тодруулдаг томоохон талбар юм.
AAU-д тоглосноор Монгол хүүхдүүд урам зориг авч, өөрсдийн ирээдүйд томоохон хувь нэмрээ оруулна. Тамирчид АНУ-д байх хугацаандаа долоо хоногт 2-3 тоглолтод оролцож, нийт нэг сарын хугацаанд 3-4 томоохон тэмцээнд хүч сорино.
AAU-д АНУ-ын бүх мужийн багууд оролцдог бөгөөд Америкийн эцэг эхчүүд хүүхдүүдээ ирээдүйн их сургуулийн тэтгэлэг авахын төлөө энэ тэмцээнд өрсөлдүүлдэг. Бидний мэдэх өнөөгийн олон шилдэг тамирчид ч өөрсдийн гараагаа яг энэ тэмцээнээс эхэлж байсан билээ.
МЭРГЭЖЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН БЭЛТГЭЛ

Монголдоо багш, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулж, тамирчдаа АНУ-д явахаас өмнө мэргэжлийн түвшинд бэлтгэл, сургуулилалт хийлгэнэ. АНУ дахь мэргэжлийн сургалт АНУ-д очоод Монгол авьяас академийн туршлагатай дасгалжуулагч багш нар болон монгол дасгалжуулагч нартай бэлтгэл хийнэ. Зөвхөн талбайн бэлтгэл бус, Монгол авьяас академийн багш нарын удирдлага дор онолын сургалт, лекцээр дамжуулан тамирчдын мэдлэг, ур чадварыг өргөжүүлэхийн зэрэгцээ сэтгэл зүйн хичээл орно. Бэлтгэлийн спортын орчин волейболын өдөр тутмын бэлтгэлд хамрагдаж, довтолгоо, хамгаалалт, дамжуулалт зэрэг ур чадвараа тасралтгүй сайжруулах боломжтой.
Фитнесс, үсрэлт, тэсрэлтийн бэлтгэл, спортын заал ашиглах орчныг бүрдүүлж, тамирчдын бие бялдар, тэсвэр хатуужилд анхаарна. Америкт мэргэжлийн волейболын талбайд бэлтгэл хийж, өндөр түвшний тоног төхөөрөмж, орчинд дасгал хийх боломжийг хангана. Олон улсын түвшний бэлтгэл, техник, тактик, тоглолтын сэтгэлзүйг эзэмшинэ.
БАЙР, ЗОЧИД БУУДАЛ, АМЬДРАХ ОРЧИН

Тамирчид аюулгүй, тохилог гурван одтой зочид буудалд амьдарна. Өдөр тутмын амьдралын хэрэгцээ, тав тухыг бүрэн хангасан орчин. Багш, зохион байгуулагчдын хяналт, дэмжлэг дор хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангана.
ХООЛ, ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХҮНС

Тамирчдад өглөө, өдөр, орой гурван удаагийн үндсэн хоол өгнө. Өглөө, өдөр, орой бүрийн нэмэлт гурван зууш (snacks)-аар эрч хүчийг нөхөн сэргээж, тоглолтын гүйцэтгэлийг дэмжинэ. Хоол хүнсийг тамирчдын нас, биеийн онцлогт тохируулан, тэнцвэртэй шим тэжээлтэйгээр бүрдүүлнэ.
АЯЛАЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Хүүхдүүдийн нисэх онгоцны буудалд газардсан цагаас эхлэн буцах нислэг хүртэлх бүх аялал албан ёсны даатгалтай тээврийн зохицуулалтыг бүрэн хариуцна. Тэмцээн, бэлтгэлийн талбай болон бусад шаардлагатай газруудад найдвартай унаагаар тогтмол хүргэнэ. Хот доторх болон хот хоорондын зорчих бүх унааны зардал багтсан. Тодруулбал, тэмцээн, бэлтгэл, үзвэр үйлчилгээ, аялал, бусад үйл ажиллагаанд зориулагдсан бөгөөд тамирчдын аюулгүй байдлыг хангахуйц сайн зохион байгуулалттай унаа, хяналттай тээвэр ашиглана.
БИДНИЙ АМЖИЛТ

Монгол авьяас академи 2025 оны зун 15, 16, 17 насны нийт 56 сагсан бөмбөгийн хүүхдийг АНУ-д амжилттай авчирч, багш дасгалжуулагч болон тамирчдын визийг 100 хувь гаргуулсан. Бид АНУ-ын нэр хүндтэй тэмцээнүүдэд амжилттай оролцож, медаль хүртэн, шилдэг тоглогчийн шагналуудыг авсан нь бидний ажлын чанар, итгэл даах чадварыг баталсан томоохон амжилт байлаа. Манай шилдэг тоглогчид АНУ-ын хамгийн том тэмцээний cпортын авьяас илрүүлэгч нарын анхаарлын төвд орж, шилдэг тоглогчоор шалгарч, Америкийн томоохон эгнээний нүүрэнд гарч, өөрийн түүхэнд шинэ хуудас нэмсэн.
3,593.62















































Ганга 2025-09-25 103.212.116.188
Ганц юм хэлье. Волейболыг ингэж шалгаруулдаггүй. Волейбол тоглоод шалгаруулдаг бол зүгээр хол яв. Өнөөдөр сонгон шалгаруулт дээр нэг ч олигтой багш дасгалжуулагч байхгүй. Америкаас ирсэн юм бол олигтой юм хийгээчэээээ
Нэргүй 2025-09-25 202.9.40.99
нам төр хулгайлж толгойд шаасн мхнж хужаагуудыг эам төр-с зайлуулж цэврлэ айхтар шаарнууь хулгайгаар х***а манжууда шаачаад хэдийн болтл хулгайгаар эзлж бгаад бнмгэж бодсийн бол.