"Оросыг одоо л зогсоохгүй бол Европт заналхийлнэ"

"Оросыг одоо л зогсоохгүй бол Европт заналхийлнэ"

"Оросыг одоо л зогсоохгүй бол Европт заналхийлнэ"

Хэрэв түүнийг зогсоохгүй бол Владимир Путин дайныг улам өргөн цар хүрээтэй болгоно гэж Украины ерөнхийлөгч Зеленский анхаарууллаа. Тэрбээр өнөөдөр (2025.09.25) НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээр үг хэлэхдээ, “Бид одоо хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй зэвсгийн уралдааныг туулж байна. Хэн амьд үлдэхийг зэвсэг л шийддэг" гэж мэдэгдэж, олон улсын хамтын ажиллагааг чангатгахыг уриалсан байна. Тэр дундаа хиймэл оюун ухаан болон батлан хамгаалах технологийн эсрэг эвтэй байж, дайныг зогсоох ёстой гэж мэдэгджээ.

Зеленский өөрөө удирдлагатай дрон, хиймэл оюун ухаанаар ажилладаг зэвсэг нь улам бүр аюултай болж буйг анхааруулж, дайн тулаанд ийм технологийг ашиглахад хяналт тавигдаг олон улсын дүрмийг бий болгохыг уриалжээ.

Зеленский мөн олон улсын байгууллагуудад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр дайнаас Украин зэрэг улс орнуудыг хамгаалахад олон улсын эвслүүд хэтэрхий сул байна гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Хэдийгээр Зеленский НАТО-г шууд утгаар дурдаагүй ч цэргийн эвслийн нэг хэсэг байх нь аюулгүй байдлыг бүрэн хангахгүй гэдгийг онцолжээ. Тиймээс Оросыг одоо л зогсоохгүй бол цаашид дайн улам даамжирч, зардал ихсэж, Европын орнуудад аюул заналхийлнэ гэж мэдэгдсэн байна. Ялангуяа, ирээдүйд цөмийн зэвсгийг нисгэгчгүй онгоцоор тээвэрлэх эрсдэлтэйг тэрбээр анхааруулжээ.

Зеленский хэлэхдээ, "Оросыг одоо зогсоох нь цөмийн цэнэгт хошуутай энгийн нисгэгчгүй онгоцыг хэн бүтээх вэ гэж бодож эхлэхээс хамаагүй хямд юм" гэж мэдэгдсэн байна.

Зеленский мөн Молдавын тусгаар тогтнолд Орос улс заналхийлж байгаа гэх асуудлыг хөндсөн байна. Молдав нь Украин, Румины голд орших улс бөгөөд 30 гаруй жилийн өмнө Зөвлөлтөөс гарсан. Молдавын ерөнхийлөгч Майя Санду Кремлийг тус улсын асуудалд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож байна гэж удаа дараа мэдэгдсэн байдаг. Энэ талаар Зеленский хэлэхдээ, барууны холбоотнууд Молдавыг Оросыг нөлөөллөөс хамгаалах ёстой гэж мэдэгдсэн бөгөөд Гүрж, Беларусыг Москвагаас хамгаалж чадаагүй шиг алдаа гаргахгүй байх хэрэгтэй гэж уриалжээ. Хэрэв Орос нөлөөгөө тэлсээр байвар НАТО-гийн орнуудад тогтворгүй байдал үүснэ гэж Зеленский илтгэлийн төгсгөлдөө мэдэгджээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-25 67.168.92.100

энэ нд итгэж байдаг нь гоомоо либералууд байх. Ха ха энэ ч дунд нь хор хутгаж явахаас сийхгүй алиалагч шүү

Avatar

Нэргүй 2025-09-25 103.57.92.235

Яг үнэн.Орос шиг ийм заваан бохир ядуурч сүйрсэн алуурчдыг одоо л зогсоохгүй бол Хятадын заавар тушаалтаар юу ч хийж байж мэднэ.

Avatar

Нэргүй 2025-09-25 66.181.160.120

Балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2025-09-25 66.181.160.114

Галзуу баавгайг аргадаад нэмэргүй, шууд буудахаас өөр арга байдаггүй!!!

Avatar

BBC 2025-09-25 202.55.191.130

Зогсоож чадах байсан бол зогсоочих байлаа

Avatar

Нэргүй 2025-09-25 103.57.94.171

Хувь хүний хувьд нилээн сайн алсын хараатай удирдагч болтлоо өсч хөгжсөн, томоохон улс төрч гэдэг нь харагда ж бна даа. Амжилт хүсье !

Avatar

Зочин 2025-09-25 66.181.179.238

Зүгээр л нэг хошин шогын жүжигчин хүн дээ амьдрал юу ч мэдэхгүй тиймдээ ч улс орноо сүйрүүлж дуусч байна даа

Avatar

Нэргүй 2025-09-25 66.181.191.211

за Битгий худлаа бур Орос хаашаа ч дайн хийхгүй Украйныг л Нато д элсэнэ гэхээр дургүйцсэн Орос газар нутагтай Баялаг ихтэй Орост Европ хэрэгггүй гэж Путин хэлсэнҮүнд итгэж бна Угаасаа 2 р дайныг Герман улс эхлүүлсэн юмшүү дэ Харин Орос Германыг ялсан түүх үнэн

Avatar

Нэргүй 2025-09-25 66.181.186.225

Нато украиныг хэзээ өөртөө элсүүлнэ гэж мэдэгдсэн юмбэ,,,, дебиль ээ,,,,

Avatar

Нэргүй 2025-09-25 66.181.160.120

Эргүү гаруу

Avatar

Нэргүй 2025-09-25 122.201.31.91

Энэ үнэн

Avatar

Del 2025-09-25 202.55.188.105

их л хэцүү байгаа юм байна даа

Avatar

Зочин 2025-09-25 103.229.121.64

Гаазын талаар дуугүй байгаа нь Израйлын түрэмгийллийг дэмжиж байгаа л даа. еврей зальтай даа.

Avatar

Нэргүй 2025-09-25 66.181.186.225

Эмээ уу,,,,дебиль ээ,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж