АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Мягмар гаригт /2025.09.23/ НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд дэлхийн удирдагчдын гэр бүлийн гишүүдийг хүлээн авч уулзав. Тэрбээр хүүхдийн сайн сайхан байдал, хиймэл оюун ухааны аюулгүй байдлын төлөөх шинэ эвсэл байгуулснаа зарлаж, тэднийг нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.
Украины тэргүүн хатагтай Олена Зеленска уг арга хэмжээний дараа Меланиатай уулзахаар төлөвлөж байсан. Тэрбээр АНУ-ын тэргүүн хатагтайн асар том олон нийтийн платформыг ашиглан гэм зэмгүй хүүхдүүдэд нөлөөлж буй Оросын харгислалыг тодотгохоор төлөвлөж байв. Гэвч Меланиа Трамп хүлээн авалтын үеэр товч үг хэлчихээд тэр даруй танхимаас гарч явжээ.
АНУ-ын тэргүүн хатагтайн ахлах зөвлөх Марк Бекман энэ талаар хэлэхдээ "Хатагтай Зеленска хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулахаар Меланиа руу хандсан ч тэд уулзаагүй нь үнэн. Манай тэргүүн хатагтай өнөөдөр хүмүүстэй мэндлэхээр төлөвлөсөн, удаан сууж, бодитоор ярилцах, уулзах төлөвлөгөө гаргаагүй" гэжээ.
Меланиа Трамп өнгөрсөн сард Владимир Путинд захидал бичиж, дайнд нэрвэгдсэн хүүхдүүдийн талаар дурдсан. Ингэхдээ "Путин танд хүүхдүүдийн цовоо инээдийг эргүүлж авчрах чадвар бий" гэж тэр хэлжээ. Дональд Трамп наймдугаар сарын 15-нд Путинтэй Аляскад уулзахдаа энэ захидлыг хүргүүлсэн аж.
Түүнчлэн Володимир Зеленский өнгөрсөн сард Трамптай уулзахдаа эхнэрийнхээ Меланиа Трампад илгээсэн захидлыг дамжуулсан. Гэхдээ уг захидлын агуулгыг олон нийтэд дэлгээгүй байна.
3,569.17





















































Иргэн 2025-09-25 138.248.224.180
Газад бас хүүхэд байгаа яагаад ялгаж чрьж байдаг юм, Украйн хүүхэд бол хүэ Газын хүүхэд бол хэн ч биш юмуу
иргэн бас 2025-09-25 202.179.25.50
Иргэнээ та тайвшир
User. 2025-09-25 122.201.31.223
Manai ulsad terguun hatagtai bdg bsn bol хүүхдийн сайн сайхан байдал, хиймэл оюун ухааны аюулгүй байдлын төлөө ntr geed l neg ewsel holboo baiguulaad yawuul eronhiilogch nohriihoo ner hunded asar ih huwi nemer boloh bhdaa.
Daanch tiim hatagtai gj bhgui. Ehner esuul Awgai n gj bga.
Нэргүй 2025-09-25 202.9.41.46
б**********ч байсан хүүхэн. Арал дээр Эйпштэйн зардаг байсан
Нэргүй 2025-09-25 103.212.116.185
зeлeнский энэ дайныг эхлүүлэхэд эхнэр нь нэлээн нөлөө өгсөн байх даа. шуналын тулам эхнэр, нөхөр өөрийн толгойгүй мангар
зочин 2025-09-25 66.181.188.61
Украйнд орос хүүхдүүдийг харгислаж байхад хатагтай Зеленская дуугарах нь яасан юм