ТБХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТБХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТБХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

НЭМЭЛТ:

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.09.25/ 10 цаг 36 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг /цаашид "нийтийн өргөдөл" гэх/ цахим системээр хүлээн авч болно” гэж заасны дагуу иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар тогтоолоор байгуулсан. Мөн Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан билээ.

Иймд өнөөдрийн хуралдаанд Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал авто тээврийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлогыг холбогдох хуулиуд нь хангаж чадаж байгаа эсэхийг онцлоод Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу асуудалд иж бүрэн үнэлгээ хийх  шаардлагатай гэв.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой асуудал нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас холбогдох хуулийн хүрээнд гаргасан шийдвэр гээд Улсын Их Хурал болон Байнгын хорооноос хуулийн хүрээнд гаргасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дотоод үйл ажиллагаа, шийдвэрт оролцох эрхгүй гэв. Харин ажлын хэсгээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн асуудлыг хэлэлцсэн хурал нь хуулийн хүрээнд болсон эсэх асуудлыг тавьж, холбогдох албан тушаалтнууд ирж, тайлбар өгсөн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татвартай холбоотой асуудал хуулийн хүрээнд байгаа эсэх, зарцуулалтад хяналт тавь гэсэн агуулгатай чиглэлийг  Засгийн газарт өгч байна гэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Н.Алтанхуяг нар хэлэлцэж буй асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан  нийслэлийн 1.0 сая иргэний  тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар нэмэхийг дэмжих, эсэх санал асуулгыг хоёрхон хүний саналаар шийдэж болох уу гэх асуултад нийслэлийн удирдлагуудаас өнөө хэр тодорхой хариу өгөөгүйг онцолж байлаа.

Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ.

 

ТБХ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудын тов, дарааллын дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ний Пүрэв гаригт Хүний эрхийн дэд хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал,

ПҮРЭВ ГАРАГ /2025.09.25/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хүний эрхийн дэд хороо

Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох

09.30

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төсвийн байнгын хороо

Боловсролын салбарын 2026 оны төсөв

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2025-09-25 202.9.46.228

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:

Нийгмийн салбар
* **10,000 сургууль** барих боломжтой (1 сургууль \~4 тэрбум төгрөгөөр тооцвол).
* **10,000 эмнэлэг** байгуулах (1 дунд шатны эмнэлэг \~4 тэрбум төгрөгөөр).
* Монголын бүх хүүхэд орчин үеийн сургууль, цэцэрлэгт суралцаж, бүх сум орчин үеийн эмнэлэгтэй болохоор хөрөнгө.

Avatar

Зочин 2025-09-25 150.228.177.148

Дээд боловсролын дампуурлыг зогсоох шаардлагатай байдаг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж