Зайон Уильямсонд юу тохиолдсон бэ?

Зайон Уильямсонд юу тохиолдсон бэ?

Зайон Уильямсонд юу тохиолдсон бэ?

Нью Орлеан Пеликанс багийн од Зайон Уильямсоны шинэ дүр төрх олны анхаарлыг татаж байна. NBA-д долоо дахь улирлаа эхлүүлэх гэж буй түүний хувьд багийнхаа медиа өдөрлөг дээр ирэхдээ өмнөхөөсөө илүү туранхай, эрүүл харагдав. Өдгөө 25 настай түүнийг лигт орсон цагаас нь хойш илүүдэл жинтэй, бэртэл гэмтлээс салдаггүй гэж шүүмжилдэг байсан. Тэгвэл өнгөрсөн зун зүгээр суугаагүй бололтой.

Хоёр удаагийн бүх одод тэрбээр өөрчлөлтийнхөө талаар "Бид боксоос эхлээд хөлбөмбөгийн талбай дээр маш олон өөр төрлийн дасгал, бэлтгэл хийх төлөвлөгөө гаргаж, түүнийгээ мөрдсөн. Өнгөрсөн хугацаанд би үнэхээр өөрийнхөө хүссэн биеийг урлаж чадлаа. Үнэхээр гайхалтай байна. Энэ мэдрэмжийг ахлах сургууль, коллежоосоо хойш мэдэрсэнгүй" гэжээ.

Өнгөрсөн улирал Зайон 119 кг байв. Удахгүй багуудын бэлтгэлийн бааз албан ёсоор нээхээр түүний ирэх улирлын жин ил болно.

WNBA-ийн домог Тереза Уизерспун өнгөрсөн зун Зайоныг чиглүүлж, бэлтгэл дээр нь шахаж байсан аж. Мөн Пеликансын эзэн Гейл Бенсон өөрийн эзэмшдэг NFL-ийн Нью Орлеан Сэйнтс багийн бэлтгэлийн талбайг Зайонд бүрэн зориулжээ.

2019 оны NBA-ийн драфтын тэргүүн сонголт Зайон хараахан хүмүүсийн хүлээлтэд хүрэхгүй байгаа. Авьяас чадвар, нөөц бололцоо түүнд бий ч бэртэл гэмтлээс салсангүй. Замналдаа 24.7 оноо дунджилж буй тэрбээр тэсрэлттэй, биеийн хүчний тоглолтынхоо улмаас бэртэх нь элбэг. Түүний хувьд лигт элссэн цагаасаа хойш 214 тоглолтод оролцож, 268 тоглолтыг өнжжээ.

Зайоны хамгийн шилдэг улирал нь 2020-2021 оны улиралд тохиосон бөгөөд 27.0 оноо, 7.2 самбар, 3.7 оновчтой дамжуулалтыг 61 тоглолтод дунджилсан үзүүлэлттэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж