Г.Занданшатарын SOFT POWER : Үндэсний нэгдэл ба үнэт зүйл!

Г.Занданшатарын SOFT POWER : Үндэсний нэгдэл ба үнэт зүйл!

Г.Занданшатарын SOFT POWER : Үндэсний нэгдэл ба үнэт зүйл!

Үе, үеийн Засгийн газрын бодлого сайн, муутайгаа Ерөнхий сайдаараа “овоглогдож” үлддэг. С.Баярын “Атарын II аян”, “Оюутолгойн гэрээ”, С.Батболдын “Эх орны хишиг”, Н.Алтанхуягийн “Эзэн-100”, Ч.Сайханбилэгийн эдийн засгийн реформууд, У.Хүрэлсүхийн “Баялгийн сан”, Л.Оюун-Эрдэнийн “Иш ажиллагаа… гэх мэтчилэн.

Зургадугаар сард Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдсон Г.Занданшатар зуун хоног дээрээ 10 цогц гол бодлогоо зарласан нь “Шинэ итгэл-эрс шинэтгэл”. Сүржин биш бас даржин биш ердийн тодорхойлолт. Улс төр, эдийн засагт, иргэдэд итгэл найдвар хэрэгтэй цагт оновчтой нэршил. Мэдээж амлахаасаа хэрэгжүүлэх нь хэцүү. Авчиг ажил хийвэл дуусгах ёстой.

  • Хүний хөгжлийн реформ
  • Засаглалын реформ
  • Эдийн засгийн бүтцийн шинэчлэл
  • Татварын шинэчлэл
  • Цахим шинэчлэл
  • Ногоон хөгжил
  • Эрчим хүчний шинэчлэл
  • Хот, хөдөөгийн хөгжлийн шинэчлэл
  • ХАА-н шинэчлэл
  • Үндэсний нэгдэл, үнэт зүйл

БОДИТ ТОО!

Г.Занданшатарын засгийн ажил, Ерөнхий сайдынх нь замд нүх ухаж, дэгээ тавьж яваа нь МАН-ынхан. Ямартай ч 2024 оны сүүлээс огцом унасан нүүрсний экспортыг нэмэгдүүлж, инфляцийн өсөлтийг саармагжуулж чадсан. Л.Оюун-Эрдэнийг тамгаа хүлээлцэх үед Монголын эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан, төгрөгийн ханш 3600 давж суларсан, төсвийн орлого 3.6 их наядаар тасарч инфляци 15 хувьд хүрэх эрсдэл үүссэн байв.

Тэгвэл Г.Занданшатарын зуун хоногийн сайн мэдээ нь “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноор ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт 1.6 дахин өсчээ. Эдийн засгийн өсөлт 2.4 хувиас 5.2 хувь болж өссөн байна. Ард иргэд, аж ахуйн нэгжийн бүсийг чангалахаас илүү төр бүсээ чангалж, төсөвт хэмнэлтийн тодотгол хийснээр 2.2 их наядыг хэмнэжээ. Гэх мэтчилэн.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед улсын төсвийн зарлага 13 их наядаас  35 их наяд болж нэмэгдсэн. Харамсалтай нь, улсын төсөв “таргалсан”, аж ахуйн нэгжийн дампуурсан яг тэнцсэн.

Үе, үеийн Засгийн газар төрийг цомхотгоно гэж наанаа ярьдаг ч цаанаа төрийн өмчийг нэмэгдүүлж, төрийн албыг данхайлгаж ирсэн нь бодит факт. Л.Оюун-Эрдэнийн Засгийн үед төр “баяжсан”, хувийн хэвшил ядуурсан. Төрийн баяжихийн хэрээр хулгай, луйвар, авлига цэцэглэдэг. Тиймээс төрийн авлига, хулгайтай тэмцье гэвэл төрийн албыг цомхотгож, төрийн өмчийг цөөлөх юм.

Г.Занданшатарын Засгийн газар уялдаа холбоогүй 29 Үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж, төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлжээ. Дарга нарын тоо цөөрнө гэдэг авлига, хулгайчдын тоо буурна гэсэн үг.

РЕФОРМ 10: ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ БА ҮНЭТ ЗҮЙЛ

Г.Занданшатарын 10 цогц реформын хамгийн чухал нь үндэсний эв нэгдэл. Өнгөрсөн арван жил гадаадын дайснаас илүү дотоодын авлига, хулгай Монголын гол дайсан болсон. Монгол хүний гараар Монголыг хорлодог улс төр төрийн ордонд ч, төв талбайд ч өрнөдөг болсон.

Түүний өмнөх Ерөнхий сайд ямарч өрсөлдөөнгүйгээр Засгийн тамгыг “өвлөн” авсан. У.Хүрэлсүхийн “машид итгэн үлдээсэн- МАН-ын тамгыг дүү нар нь мафийн загалсайлсан эцэгт зарж идсэн нь өнөөдрийн улс төрд зовлон, эдийн засагт хямрал авчирсан. Үндсэндээ, өнөөдөр Монголд “Монгол ялна” улс төр зохихгүй, бүр хэрэггүй. Хэт уянгалсан, хэлбэр хөөсөн улс төрөөс, херопагандагаас  нийгэм залхсан

Газарзүйн байрлалын хувьд албан бус эдийн засгийн “хоригтой”, автократ дэглэмтэй, нэг нь гаднаа газар нутгийн дайн байлдаантай, нөгөө нь эдийн засгийн зөрчилдөөнтэй хоёр том гүрний дунд орших Монгол Улсад “анти-чайна” ба “анти-ороZ” улс төрийн аль нь ч хэрэггүй. Үндэстнээ хуваасан, баян-ядуугаар нь талцуулсан ПиАр бүр ч хэрэггүй. Олзуурхууштай нь Г.Занданшатарын 100 хоногт Монгол Улс энэ бүгдээс хол байлаа.

Г.Занданшатарын хувьд Ерөнхий сайдын суудлыг өвлөж биш өрсөлдөж авсан.  Эзэмшсэн боловсрол, уншсан ном улс төрийн туршлагаараа тэр наяад оны залуусын урд гишгэнэ үү гэхээс хойно үлдэхгүй.  Хувь хүний зан характер зөөлөн талдаа. Тиймээс улс төр-эдийн засагт  “SOFT POWER” бодлого хэрэгжүүлж буй нь үг-үйлдлээс нь харагддаг, уншигддаг. Ямар ч байсан МАН-ын дайсантай нэгдэж намаа, Монголын дайсантай хамтарч улсаа хорлохгүй.

 ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ БА ҮНЭТ ЗҮЙЛгүй улс төр улс орноо хорлодог, улсаа нураадгийн гашуун сургамжийг монголчууд өнгөрсөн арваад жил хангалттай мэдэрсэн, амссан. Үнэт зүйлгүй улстөрчид зөвхөн өнгө мөнгө, эрх мэдэл, эрх ашиг дээр хэрхэн “эвцэлддэг”-ийг өнөөдрийн улс төрөөс ч харж болно.

Тиймээс урьд өмнө нь хэн ч хэзээ ч хэлж байгаагүй реформ 10-аас Г.Занданшатарын эрс шинэтгэл эхлэж байж улс орон зөв гольдролдоо орно. Үнэт зүйл насаар хэмжигддэггүй. Үнэт зүйл хувь хүний итгэл үнэмшил, боловсрол, уншсан дуулсантай ч холбоотой.

Монголд “салхин тээрэм”-тэй байлддаг Ерөнхий сайд биш салхин тээрэм байгуулдаг Ерөнхий сайд хэрэгтэй байна!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-25 202.9.40.175

Монголд засгийн газар нэг их удахгүй огцордог. Ард түмний амьдрал маш муу байгаа нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болно. Өмнөх засгийнгазрыг тийм шалтгаанаар огцруулсан. Занданшатарыг огцруулах нь цаг хугацааны асуудал юм. Харин УИХ-ын гишүүн Баярмаа, Лодойсамбуу нар ажлаа сайн хийж ард түмний амьдралыг сайжруулахгүй байгаа Ерөнхий сайда огцруулах цаг болжээ.

Avatar

Иргэн 2025-09-25 122.201.19.173

Эхэлж* гэдэг үгээ зөв биччихээд улс төрийн нийтлэл бичээчээ.

Avatar

зочин 2025-09-25 192.82.65.103

МАН-д Занданшатараас өөр лидер байхгүй ээ. 80 -аад оны залуучууд бол хулгайчууд шүү.

Avatar

АЛТАА 2025-09-25 103.57.95.16

2028 он хүртэл өрнөх үйл явдлыг төсөөлөн харахад МАН сонгуульд ялагдана, Гашуун үр дүнг амсах байхаа гэж бодож байна.

Avatar

Т1 2025-09-25 202.9.46.148

Горьд муу бөөс!

Avatar

Мухулай 2025-09-25 202.131.225.242

100 хоногт эдийн засгийн өсөлтөө эргүүлж чадсан Засгийн газрыг муулах хэрэггүй. ОюунЭрдэнэ хамгийн их мөнгөтэй хамгийн удсан ерөнхий сайд бодит үр дүнтэй ажил юу хийсэн? Хийж байгааг үгүйсгэж суудаг хүмүүс улс орны хөгжилд хор болж байна.Өнөөдөр ч гэсэн ямар ч сайн ажлыг харлуулах гэж оролддог хүмүүс бий. Тэдэнд хэлэхэд: Монгол Улс үг, пиараар бус ажил, бодит үр дүнгээр урагшилна. Энэ удаад зөв чигт эргэлээ.

Avatar

Нэргүй 2025-09-25 103.229.122.9

НҮҮРСЫГ ХЯТАД АВДАГ БЭТЭД ОГТ ХАМАГҮИ

Avatar

Нэргүй 2025-09-25 188.162.254.79

сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаж чадаагуй буюу хусээгуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан урвагчыг баярцогт даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод гэрт нь угаартуулж туршилт хийж алсан хамгийн муу еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа.

Avatar

Монгол хүү 2025-09-25 64.119.29.63

ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ СУМЫН УУРЫН ЗУУХНЫ ГАЛЧ ХҮҮХЭД МОНГОЛ УЛСЫН МИНЬ ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН БӨГӨӨД УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛСЭН БАЙЖ ДЭЭ… ШУУД ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ.

Avatar

Бадарч тахар 2025-09-25 66.181.180.162

Овоо сэхэж хэмнэж байгаа эдийн засгийг энэ багш нэртэй шуналтай тэнэг авгайчууд мөнгө нэхэж хөмрөх гээд байгаа шүү ! битгий өгөөрөй ! Хэрвээ тэд нарт нэхсэн 3 сая 4 саяыг нь өгдөг болчихвол инфляци чинь улам галзуураад бусад салбарын болон ажилгүй хүмүүс улам хэцүүднэ шүү бодон гуай !! тэнэг багш нар үүнийгээ мэдэхгүй ! Ямар ч салбарын хүмүүсийн мөнгийг бүү нэм ! тэгвэл төгрөг чинь тогтворжино чанаржина үүнийгээ дагаад эдийн засаг чинь сэргэнэ ! ийм энгийн юмыг ойлгох ухаан бодонд заяах болтугай

Avatar

Т1т 2025-09-25 202.9.46.148

Харин тийм, багш нарт өгч болохгүй, дарга нартаа өгье тээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж