Ази тив даяар сүүлийн жилүүдэд өөрчлөлтийг хүссэн залуусын дуу хоолой цуурайтах болов. Эндээс хамгийн тодхон санагдаж буй нь Балба залуусын өрнүүлсэн авлигын эсрэг жагсаал.
Балбын нэгэн улстөрчийн охины хурим анх олон нийтийн анхаарлыг татсан юм. Хурим өнгөрсөн тавдугаар сард Бхактапур хотод сүр дуулиантай болсон бөгөөд энэ үеэр ерөнхий сайд тэргүүтэй "VIP" зочдод зориулж томоохон авто замыг олон цагаар хаажээ. Тухайн үед 23 настай Адитиа цахим сүлжээнээс энэ талаар олж уншаад, эгдүүцсэн байна. Хуримын үеэр үнэхээр тэгж зам хаасан эсэх нь батлагдаагүй ч Адитиа энэ хүлээн зөвшөөрч боломгүй үйлдлийг дэврээж болохгүй гэж хатуу шийдсэнээр бүх зүйл эхэлсэн юм.
Ингэж шийдсэнээсээ хойш тэрбээр хэдэн сарын турш улстөрчид болон тэдний хүүхдүүдийн цахим сүлжээн дэх илүү олон нийтлэлийг анзаарчээ. Улстөрчдийн хүүхдүүд баяр ёслолыг нижгэр тэмдэглэж, тансаг харшид амьдран, супер машин унаж, загвар зохион бүтээгчдийн үнэтэй цүнх үүрдэг гэдгийг нотлох гэрэл зургууд цахим сүлжээнд дүүрэн.
Тухайлбал, мужийн сайдын хүү Саугат Тапагийн "Louis Vuitton", "Gucci", "Cartier", "Christian Louboutin" зэрэг тансаг брэндийг асар ихээр овоолж, зул сарын гацуур зассан байжээ.
Ингээд есдүгээр сарын 8-ны өдөр Адитиа нийслэл Катмандугийн гудамжинд олон мянган жагсагчтай нэгдсэн байна. Авлигын эсрэг жагсаал өндрийг авч, иргэн засгийн газрын байр, улстөрчдийн гэр байшинг шатаан, ерөнхий сайдаа огцруулсан.
Тус улсад эсэргүүцлийн жагсаал эхлэхээс хэд хоногийн өмнө засгийн газар бүртгэлийн эцсийн хугацааг дагаж мөрдөөгүй гэсэн шалтгаанаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ихэнх платформыг хориглож байгаагаа зарласан. Ингэхдээ засгийн газар хуурамч мэдээ, үзэн ядалттай тэмцэхийг хүсч байна гэсэн тайлбар өгчээ. Гэвч үүнийг балбачууд залуусын амыг таглах гэсэн оролдого гэж үзсэн юм.
Энэ бол сүүлийн саруудад Ази даяар өрнөсөн өөрчлөлтийн төлөөх хүслийн нэгээхэн хэсэг.
Өнгөрсөн Ням гаригт Филиппин болон Индонез улсад тус тус жагсаал болов. Тэд хоёр өөр улсад байсан ч нэг нийтлэг зүйл байсан нь жагсагчдын толгойд дандаа "Z" үеийнхэн байлаа. Шинэ үеийн залуус улс орныг нэвт шувт идсэн авлигад бухимдаж байна. 2022 онд Шри Ланкад дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн, өнгөрсөн жил Бангладешд болсон оюутнуудын тэргүүлсэн хувьсгал болон энэ жил Индонез, Балба, Филиппинд өрнөсөн жагсаалууд бүгд л үндэстний сайн сайхан байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө юм.
Гэвч бүс нутгийн засгийн газрууд эсэргүүцлийн жагсаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хүчирхийлэл болж хувирах вий гэж эмээж байна.
Энэ бүхний ард нийгмийн тэгш бус байдал, хомс боломжид сэтгэл дундуур яваа залуус бий. Дээр дурдсан улс орнуудын байнгын асуудал бол ядуурал. Авлига нь эдийн засгийн өсөлтийг бууруулж, тэгш бус байдлыг гүнзгийрүүлдэг болохыг олон судалгаа нотолсон.
Тухайлбал, Индонезийн хөгжилд ноцтой саад тотгор учруулсан зүйл бол авлига гэдгийг НҮБ мэдээлсэн байдаг. Тус улсад 2025 он гарсаар эдийн засгийн хэтийн төлөвт санаа зовсон иргэдийн жагсаал цуглаан энд тэнд цөөнгүй зохион байгуулагдсан. Өнгөрсөн сард л гэхэд хууль тогтоогчдын орон сууцны хөнгөлөлттэй холбоотой эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Жагсаалуудыг дагалдаад цахим сүлжээнд "Харанхуй Индонез", "Эхлээд зүгээр л зугт" зэрэг хаштаг тархжээ. Индонез залуус боломж хайн өөр улс орон руу дүрвэхийг хүсч байна.
Филиппинчүүд ч бас баячуудын тансаг амьдралын хэв маягийн талаар цахим сүлжээндээ дэлгэрэнгүй нийтэлж эхэлсэн. Тус улсын залуус олон нийтийн хөдөлгөөнд технологи ашиглаж байгаа нь цоо шинэ зүйл биш. Карнеги сангийн ахлах ажилтан Стивен Фельдштейн хэлэхдээ "Залуу үе яаж өссөн, тэр аргаараа явж байна" гэжээ.
Технологийн тусламжтайгаар өөр өөр улсад жагсч байгаа хүмүүсийн дунд эв нэгдлийн мэдрэмж үүсдэг. Мөн технологи нь сэтгэл хөдлөлийг өдөөдөг гэж үзэж байна. Гар утсан дээрээ тансаг харш, хурдан машин зэргийн зургийг харсны дараа авлига илүү бодитой санагддаг гэдгийг Австралийн үндэсний их сургуулийн Филиппиний социологич Эш Престо хэлжээ. Энэ нөлөө нь дэлхийн хамгийн идэвхтэй цахим хэрэглэгчдийн тоонд багтдаг филиппинчүүдийн дунд ялангуяа тод харагдаж байгаа аж.
Цахим орчинд ийм байгаа ч гэлээ бодит амьдрал дээр эдгээр жагсаал ноцтой үр дагавар дагуулсан нь нууц биш. Балбад 70 гаруй хүн, Индонезид 10 гаруй хүн амиа алдлаа. Зөвхөн барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирол нь олон зуун сая ам.доллар болно. Олон нийтийн дургүйцлийг ашиглан засгийн газрыг тогтворгүйтүүлэхийг хүсэгсэд ч бий.
Одоо улс орнуудад шатааж, нураадаг стратеги биш, улс төрийн бодит шийдэл гаргах хүмүүс хэрэгтэй. Балба залуусын хувьд өмнөх үеийнхээ алдаанаас тасралтгүй суралцаж буйгаа хуваалцаж байна. Өмнөх үе удирдагчдаа бурхан мэт шүтдэг байсан бол өдгөө шинэ үеийн залуус хэнийг ч тахин шүтдэггүй гэдгээ хэлж байна.
3,548.92





















































Cop 2025-09-25 66.181.182.155
Хүзүүгүй тарвага исадис л хуцнам
Нэргүй 2025-09-25 103.57.92.217
Бурхандаа сайн мөргө, ном сайн уншуул – амьдрал чинь дээшлэнэ. Биднийг дундад зуун руугаа төтөлж, олон сүм дугана баривал та бүгд тайвширна.
Ene bvhenii ard baruuniihan baij, huurguj surtalchilj shine ve garlaa geed bgaa ni asuudaltai daa.. 2025-09-25 202.55.191.130
Ene bvhenii ard baruuniihan huurguj devergej sanhvvjuulij bas ene jagsaal tsuglaanii aguu ardchilal gej surtalchilj buin say bolson Nepaliin vimeen samuunaar hvcherhiilel evdej svidej olon zuun baishin ih huraliinhaa ordon zasagiin gazariin bairuudaa shataaj gudamjind bui irgediin mashin tehnik delguur horshoog deeremdej tonood l duuslaa daa. Ingej olon ulsiig sarnain hubisgald oruulsan bolobch bvgd nuguu l bahi baidagaarai oorchilgdoj shinshilsen zvils ogt algaa daa.
Нэргүй 2025-09-25 103.229.123.142
МАН-ын луйварчид тэдний дараагийн үе яаж галзуурч байгааг хар
Нэргүй 2025-09-25 66.181.184.33
МАН-гаа шүтдэг бүхэл бүтэн хөгшин, залуу үе бүхий улс энэ дэлхий дээр байдаг гэдгийг анзаардаг юмуу энэ дэлхийнхээ чинь
Нэргүй 2025-09-25 67.168.92.100
Энэ луйварчдыг зайлуулах ч ардчилсан намын лалруудыг бас бүгдыг нь устгах хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дахинд ардчилал гэсэн луйврыг бүгд жигшин зэвүүцэж байхад Монголын хэдэн аалзнууд их байна аа
Нэргүй 2025-09-25 202.9.47.79
Гэтэл монголчууд бө.гсөө ч арчиж мэдэхгүй.
Зөв 2025-09-25 202.9.46.148
Сайн байна. Харин монголчууд сөнөж байхдаа таарсан юмнууд. Хохь нь, хулгайчдаа оройдоо залаад мөхөг..
ИРГЭН 2025-09-25 103.229.122.204
Азийн залуус өөрсөдийнхөө Ирээдүйн төлөө жагсаж тэмцэж байхад Монголын залуус Шоу зугаа цэнгэл хөөцөлдөж Архинд живж, гайгүй нэг нь Гадны орныг зориод дууслаа,,,,яана даа,