"Багш нарын цалинг 3 жилийн хугацаанд үе шаттай нэмнэ"

"Багш нарын цалинг 3 жилийн хугацаанд үе шаттай нэмнэ"

"Багш нарын цалинг 3 жилийн хугацаанд үе шаттай нэмнэ"

Боловсролын сайд П.Наранбаяраас өнөөдөр /2025.09.24/ цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


Тэрбээр "Бид багш нарын цалинг салбарын хувьсах зардалд шингээх замаар 100 төгрөгийг улсын төсөвт тусгуулсан. Багш нарын ажил хаялтын хувьд хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрээ харах хэрэгтэй. Хэлэлцээрт багш нарын цалинг 30 хувь нэмнэ гэсэн заалт  бий. Бид 20 орчим хувиар нэмж чадсан. Өнөөдрийн байдлаар бид багш нарын цалинг нэмэгдүүлэх ажлаа үе шаттай хийж байна. Нийслэл хотод багш мэргэжлээрээ эхний таван жил ажиллаж байгаа багшийн үндсэн цалин доогуур байгааа. Тэгэхээр үндсэн цалинг нь нэмэх бодлогыг дэмжиж байна. Боловсролын яамнаас Сангийн яам руу гурван жилийн төлөвлөлтийг явуулахаар бэлтгэж байна. Үндсэн судалгааг нь хийж дууслаа. Ингэснээр багш нарын цалинг гурван жилийн хугацаанд үе шаттай нэмэх саналаа хүргүүлнэ.

Улсын Дээд шүүхээс багш бэлтгэх богино хугацааны сургалттай холбоотой нэхэмжлэлийг  хүчингүй болгосон. Ингэснээр 45 хоногийн сургалт хэвийн үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар энэ сургалтыг 150 орчим хүн төгсч, багшлах эрхээ олж авсан гэх мэдээ авсан. Энэ зохицуулалтыг өмнө нь ч боловсролын салбарт хэрэгжүүлж байсан. Бакалаврын зэргийг 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүс энэ сургалтад хамрагдаж байгааг онцолж хэлье. Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд улсын төсөвт шинээр 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Боловсролын салбарт өнөөдөр 97 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүнээс гадна шинээр ашиглалтад орсон сандал, ширээгүй сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдсэн. Нийслэлийн хэмжээнд ашиглалтад орсон сургуулиудыг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Азийн хөгжлийн банкны магадлашгүй зардлаас 2 сая ам.долларын санхүүжилт авч, эндээс сургууль, цэцэрлэгийн ширээ сандлыг хангасан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-24 103.212.119.191

бас л үлгэр ярих юм гурван жилд мөнгөний ханш уначихна шүү дээ юун үе шат хүний амьдрал яах уу ийм арчаагүй засаг байж болохгүй л дээ ирээдүйн иргэдээ багш нар нь л бэлдэнэ шүү дээ

Avatar

Зочин 2025-09-24 49.0.156.20

Амгалан тайван байцгаа багш нар аа Гурван жилийн дарах өндөр цалин өгнө гэж байна Одоо хагас бүтэн сайн өдөр өөрсдөө болон сурагчидаа уриалаад амралтад явж шоуд гэж айлдаж байна даа Багш нарын жагсаал ҮЭ -ийн холбооны шоу болж жилийн жилд зохиогддог жүжиг шүү дээ

Avatar

дорж 2025-09-24 202.131.251.130

Наранбаяр гэдэг энэ эргүү боловсролын салбарыг элгээр нь хэвтүүллээ. Занданшатар сайд энэ арчаагүй нөхрийг үтэр түргэн зайлуулж арай дөнгүүр хүн томилоочээ.ХҮН намд сайд хийчихээр нэгийн зэрэг алиа салбадай олдох байхаа.Доржханд гэгч долийсон хулгайч амиа хичээхээ болимоор юм.

Avatar

Ганаа 2025-09-24 202.21.120.62

ЭНЭ ЗОЛИГИЙГ ОГЦОРУУЛААЧЭЭ та бүгдийг хошгируулаад байна огцруулаа

Avatar

Тогоо 2025-09-24 43.242.243.108

эрхэм багш нар аа. танд очих цалингийн нэмэгдэх эх үүсвэр бродюр болоод хил давсан шүү.

Avatar

Хотын уугуул иргэн 2025-09-24 103.229.122.123

Автобусны жолооч, гудамжны цэвэрлэгч нарын цалинг 3 сая 500 мянга болгож нэмж байхын оронд энэ хэдийн багш нарынхаа цалинг яаагаад шууд нэмж болдоггүй юм бээ. Монголын ирээдүй руу чиглэсэн хорлонтой далд бодлого яваад байна уу даа гэж хардахаас өөр тайлбар алга даа.

Avatar

Нэргүй 2025-09-24 202.9.40.99

өлөн түрүүний бөөсүүд толгойд гарчаад салхгүй шигдчихийн бузрын хог шаарнуудийн.

Avatar

Нэргүй 2025-09-24 103.168.34.163

Зүгээр л зардлаа хэмнэх хэрэгтэй. 50 хүүхэдтэй бага ангийн багшид сурагч бүр сард 10000 төгрөг өгвөл цалин нь 500 000 төгрөөгөөр нэмэгдэнэ. Ингээд л асуудал шийдчих. Энэ хүүхдийн аав нь жилд 120 000 төгрөгний зардал гаргаж болно доо. Сард 120 000 төгрөгний архи ууж байгаа шүү дээ. Тэр мөнгөө хүүхдийнхээ багшид өгчих. Төрд мөнгө байхгүй . Нүүрс үнэгүй болсон ,
Үдийн хоол гэж үр дүнгүй зардал бүү гарга

Avatar

Шударга АРД 2025-09-24 103.57.94.162

Орсгой шүдттэй, өлбийсөн энэ хятадыг огцруулаад зайлуул.

Avatar

Нэргүй 2025-09-24 202.126.90.55

Ха ха луйварчид л нэг иймэрхүү хөөрхөн юм ярихд л байдаг бус уу

Avatar

Нэргүй 2025-09-24 202.126.91.224

хөөе явдаг зангиа минь сэрээчээ зүүдлээд л унтаад байх юм…наадах чинь хуучирсан арга шүү дээ хүүхэд ч хууртахгүй…харин чи 3 сайд байж барах уу?????

Avatar

Нэргүй 2025-09-24 103.212.119.60

дэмжиж байна. 3
Тэгээд хэдэн жилд 20% нэмсэн юм ? 3 уу. 3 жилийн төлөвлөлтөд эцсийн дүндээ хэдэн хувь нэмэх, өөр ямар нийгмийн хангамжийн асуудал байгаа юм. Худлаа гар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж