Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс өнөөдөр /2025.09.24/ цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр "Эрчим хүчний салбарын 27 төрийн өмчит компани бий. Цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 71 орчим хувьтай, цахилгаан дамжуулж, түгээх сүлжээний бэлтгэл 82 хувьтай байна. Орон сууцны компаниудын хүсэлтээр дулааныг есдүгээр сарын 15-наас өгч эхэлсэн. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь аж ахуйн нэгж, иргэдийг дулаанаар хангахад бэлэн байгаа. Ямар нэгэн доголдол саатал байхгүй. Дунд нь түгээх үйлчилгээ үзүүлдэг орон сууцны компаниуд дээр асуудал байхыг үгүйсгэхгүй. Дулааны III цахилгаан станцын ослын улмаас гарч буй дулааны дутагдлыг "Амгалан" дулааны станц болон ТЭЦ-4 ТӨХК руу шилжүүлсэн. Дулаан, эрчим хүч хэрэглэгчид маань дулааны төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагыг тавьж байгаа. Өр төлбөртэй айл өрх, аж ахуйн нэгжийг дулаанаар хангахгүй. Эрчим хүчний салбарт шөнийн тарифын хөнгөлөлтөд энэ жил 81 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол хийсэн. Энэ тооцоолол 2025 оны улсын төсөвт бүрэн тусгагдсан.
Харин 2026 оны улсын төсөвт 104 орчим төгрөгийн татаас шаардлагатай гэсэн бол улсын төсвийн төсөл дээр 81 тэрбум төгрөгийн тусгаад байна.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦДҮС/ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын ажилтан тогонд цохиулсан нас барсан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ асуудал Хөтөл дэд станцын засвар үйлчилгээний явцад кран өргүүрийн жолооч нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос салбарын хяналтынхан очиж танилцаж, ТӨХК-ийн удирдлагууд газар дээр нь ажилласан. Талийгаачийн нас барсан шалтгаан тодорхой бус байна. Холбогдох хуулийн байгууллагын шүүх шинжилгээний дүгнэлт удахгүй гарах байх. Тэгэхээр талийгаачийн нас барсан шалтгаан тодорхой болно. Талийгаачийн хувьд хамт олон дундаа нэр хүндтэй, хариуцлагатай ажилтан байсан гэдэг мэдээллийг авсан. Дулааны эрчим хүчний үнийг улс даяар тариф болгож гаргах шийдвэрийг хуулиараа Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргадаг. Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс дулаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан байсан. Үүний дараа 2025 оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 132 дугаар тогтоолоор үнийн өсөлтийг 2025 оныг дуустал нэмэгдүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ хугацаа дуусахаар Эрчим хүчний зохицуулах хороон дээр ямар шийдвэр гаргахыг урьдчилан хэлэх боломжгүй" гэв.
3,595.72






















































Холбоотой мэдээ