Долоо хоног бүрийг Лхагва гаригт Засгийн газар хуралддаг. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар болон Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажлууд Ерөнхий сайд Г.Занданшатар бусад сайд нарын хамтаар танилцууллаа.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ, "Fitch-ийн рейтингээр Монгол Улс өрийн дарамтаа бууруулж чадлаа. Өмнө нь долоон ангилалтай байсан бол одоо зургаа болж, үнэлгээ сайжирсан. Үндсэндээ бид төсвийн тодотголыг амжилттай хэрэгжүүлсэн. Төсвөөс 2.2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэсэн. Гадаад томилолтоос эхлээд, төсвийн маш олон зарлагаас танасан. Төрийн албан хаагчдын тоог багасгаж, дарга нарын тоог цөөрүүлснээр 261 тэрбум төгрөг, нэг удаагийн тэвчиж болох зардлуудыг танаснаар 370 тэрбум төгрөг, хэрэгжээгүй болон үр ашиггүй төслүүдийг зогсоосноор 617 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Мөн дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргаж 122 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгасан. Ингэж бид төсвийн шинэ жишгийг тогтоолоо. Үүнийг төсвийн шинэчлэлийн бодлого болгож, ард түмэнтэйгээ ярилцаж байна. Энэ хүрээнд төрийн өмчийн компаниудын шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож, булхай, өрүүдийг илрүүлж, үр ашиггүй зардлуудыг танаж, дарамт шахааг зогсоосон. Үр дүнд нь ашиг гурван дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1.6 дахин өсөж, зогсчихоод байсан биржийн арилжаа сэргэж, үнэ 13-17 хувиар нэмэгдсэн.
Эдийн засгийн хямрал зогсож, сэргэлт бий боллоо. Экспортын орлого 3.8 тэрбум ам.доллараар өсөж, эхний 5-6 сард 5.4 тэрбум байсан бол 9.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүний үр дүнд валютын тэнцэл ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болж, бараг 1 тэрбумаар өссөн. Валютын ханшийг интервенц хийхгүйгээр тогтвортой барьж чадсан.
Төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж байна. “Данхар төр биш, чадварлаг төр” гэдэг зарчмаар агентлагийн удирдлагын тоог 54-өөр, газар хэлтсийн тоог 81-ээр цөөлсөн. Ингэж давхардал, чирэгдлийг багасгаж, үр ашиггүй тогтолцоог халж байна.
Инфляц тогтворжсон. Долдугаар сард төсөв 541 тэрбумын алдагдалтай байсан бол наймдугаар сард 52 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ бол манай 100 хоногийн ажлын бодит үр дүн.Эрүүл мэндийн салбарт улаан бурхны тархалтыг онцгой дэглэм тогтоож хяналтдаа авсан. Хойд бүсэд халдвартын шинэ эмнэлэг барих шийдвэр гарсан. Гал түймэр, ган зудтай үед Онцгойгийн албан хаагчдын нэмэгдлийг 40 хувиар нэмсэн. Ургац хомс байсан ч ургацын баяраа тэмдэглэх хэмжээнд хүрсэн.Нийгмийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа эрчимжүүлж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хар тамхитай тэмцэх тусгай алба байгуулсан. Гаднаас орж ирдэг сүлжээг илрүүлж, тусгай ажиллагаа явуулсан.Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэн. Төгрөг нуур зураг стратегийн орд газруудын өгөөжийг төвлөрүүлж, ард түмэнд хүртээх зарчимд шилжиж байна. Шинээр 357 сая тоннын нөөцтэй зэсийн орд илэрсэн.Дижитал шилжилтийн хүрээнд и-баримтыг цаасгүй болгож, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг баталлаа. Цагдаагийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлсэн. Виртуал бүс байгуулж, татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн.Төсвийн хувьд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож, нийт иргэдийн 80 хувь нь жилдээ 2 сая төгрөгийн буцаалт авах боломжтой болсон. Энэ бол иргэдийн оролцоотой, хяналттай төсвийн шинэчлэл юм.
Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт 5.5 дахин, боловсролын хөрөнгө оруулалт хоёр дахин өссөн. Энэ бүхний цаана татварын цогц реформ эхэлж байна. Далд эдийн засгийг ил болгож, татварын баазыг өргөтгөхөөр ажиллаж байна.
100 хоногийн ажлын ололт амжилтыг дүгнээд, ирэх таван жилийн үндсэн чиглэлийн концепцыг танилцууллаа. Энэ нь “Шинэ итгэл, эрс шинэтгэл” нэртэй, 10 цогц реформыг агуулж байна:
- Хүний хөгжлийн реформ
- Засаглалын реформ
- Эдийн засгийн бүтцийн шинэчлэл
- Татварын шинэчлэл
- Цахим шинэчлэл
- Ногоон хөгжил
- Эрчим хүчний шинэчлэл
- Хот, хөдөөгийн хөгжлийн шинэчлэл
- ХАА-н шинэчлэл
- Үндэсний нэгдэл, үнэт зүйл
Залуучууд спортоор дэлхийн амжилт гаргаж, Монгол Улсад шинэ итгэлийг өгч байна. Бид энэ шинэ итгэл дээр тулгуурлан, авлигагүй шударга нийгэм, технологийн дэвшилтэй хөгжил рүү алхана. Энэ бол Монгол Улсыг 2026–2030 онд дахин хүчирхэгжүүлэх зорилготой, иргэдийн амьдралыг сайжруулах цогц төлөвлөгөө юм" гэв.
ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ ХЯХАЖ ХАВЧСАН ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОНО
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөний сайд Г.Занданшатар тэргүүтэй зарим сайд нар Засгийн газрын 100 хоногийн ажлын талаарх товч мэдээллийг хүргэлээ.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Засгийн газар энэ 100 хоногт эдийн засгийн өсөлтийг хангах, гацаж байсан олон асуудлыг шийдвэрлэхэд анхаарсан. 5 жилийн үндсэн чиглэлийг аравдугаар сарын 31-ний өдөр өргөн барина. 8 үндсэн чиглэлтэй бөгөөд хөрөнгө оруулалтын хөтөлбөр хавсралтаар дагалддаг. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг гээгдүүлж ирснийг цаашид ач холбогдолтойгоор анхааран хэрэгжүүлнэ. Монгол Улсын 5 жилийн чиглэл буюу үүнд тулгуурласан хөрөнгө оруулалтын хөтөлбөр зэргийг улсын төсөвт суулгана. Цаашид бид хэрэгжүүлэх төслүүдээ 4 бүлэг 15 оноогоор үнэлдэг тогтолцоо руу шилжиж чадвал явахгүй, урагшлахгүй байгаа төслүүдийг эрэмбэлдэг болно гэсэн үг. 14 мега төслийг 4 шатлалаар эрэмбэлсэн. Эдийн засагчид, судалгааны багтай хамтран эрэмбэлж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд нийт 140 төслийг шинээр эрэмбэлж, ирэх жилийн улсын жилийн төлөвлөгөөнд цэгцлээд оруулж ирнэ гэсэн үг.
Аймаг орон нутагт төслүүд нь бие дааж хөгжих боломжийг олгож байгаагаараа онцлог. Жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ямар нэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй, ач холбогдлоор нь заавал авч үзнэ.
Салбар болгоны хөгжлийн 5 жилийн төлөвлөөг хэлэлцэж, бүх нийтийн оролцоог хангаж, 40 төсвийн захирагчийн ирэх 5 жилийн чигийг харсан төлөвлөгөө гаргана гэсэн үг.
Индикаторуудыг тавьж чаддаггүй байсныг илүү ойлгомжтой болгож, томоохон хөтөлбөр, төслүүдийг үнэлж, салбар салбарт индикаторуудыг зөв тавина гэсэн үг. Боловсролын салбарт гэхэд л Боловсролын яам ямар зорилт тавьснаас хамаарч түүндээ хүрч байна уу гэдэг индикаторуудыг ажилуулна.
Индекс урагшлуулахад тавигддаг индикаторуудыг ажиллуулах нь олон улсын аргачлалыг нэвтрүүлж, илүү эдийн засгийн загварчлалд нийцүүлнэ гэж харж болно. Зөв төсөвлөдөг, эргээд хянадаг буюу ирэх жилээс төсөв илүү ухаалаг болж эхэлнэ гэсэн үг. Цаг хугацаа нь тодорхой, бодитой гэсэн аргыг барьж ажиллана.
Үүний дагуу Төсвийн бодлогыг өргөн барихдаа орлого зарлагыг нэгэн зэрэг бууруулсан нь хувийн хэвшлийг ажиллах орон зайг бий болгосон. Эдийн засаг өсөж байх үед хуримтлал үүсгэж чадаагүй байдал нь төсвийн сахилга батыг алдагдуулж ирсэн. Тодорхой гадны хөрөнгө оруулалт, зээлийг нэгэнт авсан бол шинэ ажлын байрыг бий болгож байгааг дэмжинэ.
Татварын багц хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль зэрэг хэдэн хэдэн хуулийг өргөн барьж хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Эдийн Засгийн эрх чөлөөний хуулиар хувийн хэвшлийн ажиллах нөхцлийг хяхаж хавчсан ямар ч шийдвэр гаргахыг хориглоно.
Эдийн засаг агшиж байгаа үед төсвөө тэлэх тал дээр ажиллана. Хувийн хэвшлүүдийг дэмжихийн тулд бүх талаар бодлого боловсруулна. Гааль дээр гэхэд л гаалийн ахлах байцаагч дээр байсан 55 эрх мэдлийг буулгаж, цахимжуулснаар гааль дээрх хүнд суртал буурч байна. Экспортын ажлын хэсгийн хүрээнд авч хэлэлцүүлэх ажлуудыг авч хэрэгжүүлсээр байгаа. Цаашид экспортыг нэмэгдүүлэх тал дээр илүү ажиллана" гэв.
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАР ХҮНД ӨВЧИЛСӨН БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, "Монголын байгаль орчны салбар хүнд өвчилсөн байсан. Хууль эрхзүй, бодлого, үйл ажиллагаа, боловсон хүчин, хүний нөөц, энэ салбарын ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөл хүнд байна.
Тиймээс салбараа өвчнөөс нь салгах эн тэргүүний зорилго тавьж ажиллаж байгаа. Жишээ нь, УИХ-аар батлагдсан тогтоол дээр Ерөнхийлөгч хориг тавьж, тэр хоригийг УИХ өнөөдөр хүлээж авч байгаагаар илэрч байгаа. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт цөмрөх, алт ухах асуудал байхгүй болж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт авсан газраа цонхолж, алт ухах хэмжээний асуудал босож ирээд байсан. Энэ нь байгаль, орчны салбарын бодлого хүндэрсэн байсан гэдгийг харууллаа.
2019, 2020 онд тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоож авснаас хойших хилийн цэс, хязгаарлалтын бүс өнөөдрийг хүртэл Засгийн газрын хуралдаанаар найман удаа ороод батлагдаж байгаагүй. Дандаа буцаж ирсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэс 1,5 хувиар нэмж, тогтоогдож байна.Намар, хаврын чуулганаар байгаль, орчны чиглэлийн арав орчим хууль хэлэлцүүлнэ. Одоо хоёроос гурван хууль өргөн баригдаад байна" гэв.
3,593.62




















































Зочин 2025-09-24 103.57.95.136
боловсролын шинэчлэл нь хаана бгаан. ЭЕШ босгоо нэмж. гадаадад баклаврт сурдаг асуудлыг багасгаж. залуусыг эх оронд нь сургаж, ажил хөдөлмөр эрхлжх боломжыг нь олгооч дээ.
Нэргүй 2025-09-24 66.181.161.136
Ард нь зогсож байгаа хар царайтай новшийг харахаар л дургүй хүрээд байхын
Нэргүй 2025-09-24 59.153.114.131
Оюунэрдэнэ гэдэг худалч залуу бууж тохитой хүн засаг толгойлсон нь болсон .Одоо ер нь энэ Ман Монгол улсыг залуучуудын тоглоом болгохоо боль
Нэргүй 2025-09-24 59.153.114.131
Ан ч адилхан залуучууд гэж туйлшрахд одоо яав тэгээд Дан залуучууд Монголыг бараг 30 жил ерөнхий сайд хийсэн өарсдөө тэнгэрт ард түмэн газарт ёстой балиар болгосон .ер нь залуу хүмүүс аймаар шунал ихтэй байдаг юм байна
Нэргүй 2025-09-24 103.229.121.180
Сайханбилэг гараад ирээд эдийн засаг зөвхөн эдийн засаг гэж гуцаад яалаа их төстэй .
Зочин 2025-09-24 103.229.121.168
Аль ч засгийн газар мундаг лоозон дэвшүүлсээр 20 гаруй жил боллоо. Анхны хэд бол тэгж байсангүй. Одоо лоозонгоор уралддаг бололтой. Дан лоозонгоор нь жагсаагаад үзээрэй. Соц үеийг хэд нугалах болсон. Үр дүн нь айхтар ялгарахгүй дээ. Бас 100 хоног гэж баахан цаас яамдаасаа авч талбай дүүргэнэ. Тэгсээр л сонгуультайгаа золгоно доо. Бусад улстай харьцуулбал байрнаасаа их хөдлөөгүй л байна лээ. Худлаа юу…
y 2025-09-24 132.194.13.88
gadni # ;
- ylcuun xamgaalalt 2025-09-24 132.194.13.88
Nam 2 – 5 #;
Монголхүү 2025-09-24 202.126.90.50
НҮҮРНИЙ АРЬСНУУДАА ЮМ ХИЙХГҮЙ ХУДЛАА ХУЦААД БАЙХ ЮМ ЯДАЖ ОЮУ ТОЛГОЙН АЖЛАА ЭХЛҮҮЛ
Нэргүй 2025-09-24 8.46.37.7
Энэ царайнуудыг харахаар л бөөлжис хүрэх гээд байх юм. Сонгоод гаргаад ирцэн болохоор яалтай билээ
Unlocked, - FOTOabch shalgaarai - ytasaan; 2025-09-24 132.194.13.88
gadnaa buzness xuux ni upgensh,
(gadnig demjd ni gadnaa. upeltgyi, gyilagchduin tsyglaan davxar blokatf UBJN.)
T Prodoljenie gen-tsebreen,ok; 2025-09-24 132.194.13.88
– TB ###
gadni gereen, Kontract, (-uupclugdduggyi zerlegkpt);
daxun xuuixgyi baix, – zubxun – #; y
Иргэн 2025-09-24 202.55.188.118
ОЮУ ТОЛГОЙ ОНТРЕ ГИЙН АСУУДЛАА ШИЙД. ӨӨР ЮМ БҮҮ ЯРЬЖ ЦАГАА БАРАХ ХЭРЭГГҮЙ. ТА НАР ҮҮНИЙГ Л ШИЙД. ӨӨР ЮУЧ ХИЙХГҮЙ БАЙСАН Ч БОЛНО. ЭНЭ БОЛ АСАР ИХ МӨНГӨ.
Нэргүй 2025-09-24 202.9.41.62
Бүгд л ажил аваад ингэж уянгалдаг дээрдсэн юм түй ч байхгүй
Зочин 2025-09-24 162.229.191.188
Уриа лоозон доо биш, ажил хэрэг бий болгох нь чухал. Зүгээр л урьдны засгийн газрын бодлого үйл ажиллагааг залгамж чанартай үргэлжлүүлээд явах хэрэгтэй.
Иргэн 2025-09-24 103.229.121.185
ямар ч үнэмшил итгэл алга. эрх баригчид та нар өөрсдийн хулгай, луйвар, авилгаа зогсоогүй цагт юу яриад хэрэггүй. занданшатар аа чам шиг муу удирдагч хаана ч байхгүй. чи бол сагсуу харын бууны нохой.
Нэргүй 2025-09-24 202.126.90.55
Ха ха нөгөө л хэдэн өлөн хулгайчууд .хулгайчууд байгаа цагт хэчнээн гоё юм яриад яахав дээ
Нэргүй 2025-09-24 103.212.118.230
америкийн их хямралын дараа дэд бүтцэд хөрөнгө оруулсан байдаг юм
Нэргүй 2025-09-24 103.212.118.230
үед
Нэргүй 2025-09-24 103.212.116.74
халтар бангладешийн шээс юу вэ хар дарсан зүүд
Нэргүй 2025-09-24 66.181.187.169
харин тиймээ. яг халтакыг бичих гэж байлаа ккк. хөгийн пяздa
Иргэн 2025-09-24 66.181.189.160
Оюун-Эрдэнэийн засгийн газар 5- н Ш- ажилгаа гээд Монголчуудыг аймаар горидоож билээ, зарим хөхүүл эхчүүдийн м**м хавдсан шүү дээ хө!!! За яаахав сэрэхгүй бол сайхан зүүд байж л байдаг!!! Хамгийн гол нь МАН аа та бүхэн авилга хулгай луйвра, хууль бус уул уурхайгаа боличихвол бусдыг нь Монголчууд болгчихоно!!! Гуйж байна хулгай авилгаа больчих!!
МОНГОЛ УЛС МАНДАН БАДАРТУГАЙ 2025-09-24 66.181.181.114
МИНИЙ МОНГОЛ УЛС МАНДАН БАДАРТУГАЙ
Нэргүй 2025-09-24 202.9.40.84
Занданшатар гсэн зөв хүнийг ЕС болгосны хэрэг гарч бна. Зөв хүн удирдвал мнгол дороо л сэв хийтэл босоод ирэх юм бна даа. Данхар төр’ ачгүй төсвүүдийг үргэлжүүлж хасаарай
Зочин 2025-09-24 66.181.181.10
Итгэл найдвар төрж байна
Нэргүй 2025-09-24 103.168.34.155
Занданшатарын баг тоо мэддэг нь ойлгомжтой байна. Улс тоо тооцоон дээр л ажлаа эхлэдэг. Айл тоо мэдэхгүй бол санхүү нь яадаг билээ.
Нэргүй 2025-09-24 122.201.31.130
Капитализыг алгасч Социализм руу гэдэг шиг л сонсогдож байна ш дээ миний ах аа
Нэргүй 2025-09-24 66.181.188.239
Мангарууд гашуун сухайт-ганц мод боомтын хил холболтын төмөр зам нэрийн халхавч дор Эрдэнэс таван толгойн онч хараа, бортолгой гэсэн коксжих нүүрсний асар их нөөцтэй хоёр ордыг бүрэн ашиглах /хөрс хуулалт, дэсэлгээ, олборлолт тээвэрлэлт худалдах гэх мэт/ эрхийг хятадуудад өгөөд зогсохгүй дэлхийн зах зээлийн үнийг тооцолгүй хятадын 5 боомтын дундаж үнээс хөнгөлөлт тооцож нүүрсээ үнэгүй шахуу өгөх гэрээ хийчээд одоо болохоор ЭЗ хямарлаа нүүрс зарагдахгүй байна 5толгойд онц дэглэм тогтооно гэчжээ.
Нэргүй 2025-09-24 66.181.188.239
алтаар өндөглөдөг тахиагаа алж иддэг мангар гар Маных байсан байх хаха. Үнэгүй шахуу тавантолгойн бүлэг ордын хоёр орд дээр эзэх суусан, бортээгийг оруулаад 3 том коксжих нүүрсийн орд дээр эзэн суусан хятадууд эрдэнэс таван толгойгоо зах зээлийн үнээр яг нүүрс авч харагдаач хаха харин хуучин бууны хугархай Н.Энхбаяр гуйа сүүлийн үед дуугарч байгаа нь яамай даа. тэр гэрээг хийсэн сайдууд төдийгүй тийм ажилд оролцсон улсуудыг дарга цэрэггүй зайлуулах хэрэгтэй. буудсан ч багадана.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Монголчууд айхавтар хэрсүү болсон шүү 2025-09-24 103.229.121.64
Монголчуудын айхавтар хэрсүү болсон.МАН-д 3 удаа ИТГЭЛ хүлээлгэсэн. Жирийн иргэдийн яриаг ажахад зөөлөн хэлэхэд МАН-аас уйдсан, хатуухан хэлэхэд залхсан байдал байна.Үүнийг сайн ойлгож бусад намтай хамтрая гэсэн хүн нь ОЭ. Түүний алдаа бол холын зорилттоо анхаараад ойрын зорилтоо хийдүүлсэн.явдал.Мөн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэт шүтсэн явдал.ЗГ-ын ажлыг үнэлэх нэг л шалгуур бий. Тэр нь ард иргэдийн амжиргаа бодитойгоор дээшилж, ирээдүйдээ итгэх итгэл өсөх. Үүнийг анхаарвал ононо.
Нэргүй 2025-09-24 202.70.43.34
Ёо ГОЁ ГОЁОС НЬ ЯРЬДАГ Л ТӨРТЭЙ БАЙЖ ИРЛЭЭЭ….ШҮЛЭГЛЭЭД Л ПОПРООД Л АЖИЛ ХИЙДЭГ АХИЦ ДЭВШИЛ ГАРДАГ БОЛМООР БНА
хөх 2025-09-24 66.181.164.23
Данхын нөгөө 10 их наядын Мега төсөл юу болсон бэ шалгахгүймуу. Зайсан Жаргалант Нүхтийн амуудаархи МАНы хулгайч нарынхаа ХАУС ыг шалгаачээ хэдэн их наядаар нь доллар болгоод нууцан байшдээ. Ийм байхад юун дахиж газар ухаж зарах вэ, үр дүнгүй байгаль сүйтгэл шүү…дарга нар хулгайлаал нуууна
И 2025-09-24 66.181.161.12
ДАРГА АНГИ ХУЛГАЙГАА БОЛЬ. ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГИЙ НЬ БУЦААЖ АВ. ҮГҮЙ БОЛ НААД КОММУНИСТ ЛООЗИН ЧИНЬ ХУДЛАА !!!
Нэргүй 2025-09-24 66.181.190.19
Ээлжит хошигруулалтаа 100 гаруй жил хийж байдагшүү
Нэргүй 2025-09-24 66.181.187.169
за наадх чинь яахвээ. тэр нүүрээ угаагаагүй халтар гөлөг л зэвүүн
Нэргүй 2025-09-24 66.181.160.81
Содон чамин нэртэй элдэв ажиллагаа ямагт улс төрийн пиарын зорилготой байдаг!!! Марзаганаад байлгүй ажлаа бодитой хийх л хэрэгтэй!!!
Нэргүй 2025-09-24 103.229.120.186
Онигоо шиг нэртэй
Зочин 2025-09-24 66.181.160.105
Гах түй …Бүгд л ингээд улин хуцаалл эхэлдийн ..Тэгээл нэгмуу ээлжит хулгайч л байдийшд
Нэргүй 2025-09-24 202.126.91.140
Албан тушаалын донтох өвчин даамжирсан юм бишүү улаан цайм худал ярьсаар МАНгасуудад итгэхгүй
Нэргүй 2025-09-24 66.181.180.137
Энэ ЕС аргагүй л тархи нь ажиллагаагүй болоод шинэ юм сэтгэхээ байсан, аливаа асуудалд зөв дүгнэлт өгч чадахгүй болсон гэдэг нь харагдаад байх юм даа.
Нэргүй 2025-09-24 66.181.160.81
Харваас маанагдуу царайтай!?
5Ш ажиллагаа; Мао Зедуны 4 хортонтой тэмцэх ажил 2025-09-24 202.9.46.239
Аваарт ороод сэхэхдээ дебиль болцон юм. Нар жаргахаар айж түгшдэг синдромтой. Удахгүй хувь хүнийхээ хувьд эрх зүйн чадвар чадамжгүй болно. Юун ЕС, нүүрсний хулгайчдын намын дарга хийх вэ?
Нэргүй 2025-09-24 202.179.26.255
худлаа хэлэхээ болиосой,
Нэргүй 2025-09-24 203.91.115.54
Шинэ шахаа, эрс цавчаа гэх бодлого.
Нэргүй 2025-09-24 64.119.29.146
Өмнөх засгийн үед бүх эхлэл өөрчлөлт өсөлт тавигдсан хийгдсэн, 100 хоногт ухас хийгээд үсэрчихсэн үү ха ха..
Мухулай 2025-09-24 202.131.225.242
Өмнөх Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ түүхэнд хамгийн удаан ажилласан, хамгийн их төсөв мөнгийг зарцуулсан Засгийн газрыг удирдсан. Гэтэл бодит үр дүн гараагүй? Харин энэ ЗГ богино хугацаанд маш олон ажлыг амжууллаа. Үүнийг зөв талаас нь харах хэрэгтэй. Байнга харлуулж, дандаа бурууг хайдаг хүмүүс бол Монголын хөгжлийг хойш нь татдаг жинхэнэ саад. Үнэн хэрэгтээ шинэ багийн хийж буй ажлыг дэмжиж, сайшаах цаг болсон. Шүүмжилдэг нь зөв ч бодит ажлыг үгүйсгэх нь хэзээ ч зөв биш.
Т1 2025-09-24 202.9.46.239
Ухаа худаг, МАК 2-т орд газруудаа өгөөд туучихсан, энэ бол мянганы луйвар. Үүний хажууд Эрдэнэтийн овоолгууд бол самарканд.
Нэргүй 2025-09-24 202.126.89.116
диваажинд хүрэх зам тавигдчихав уу яав гэлтэй л сонсогдож байна шүү
Нэргүй 2025-09-24 122.201.23.83
ha ha
Нэргүй 2025-09-24 66.181.190.79
ямар ч гоё нэр өгөөд яахав дээ, худал юм чинь. манайхан энэ хэлбэр хөөдгөө хэзээ болих юм бол? сүр сүр нэр, сүр сүр презентац, сүр сүр мэдээ … болих хэрэгтэй ш дээ, цогц төсөл, мега төсөл, хятадын хөгжлийн галт тэргэнд хамт сууя, шинэ сэргэтл, эргэлт, шинэ итгэл, эрс шинэтгэл нтр гээд ийм балай социализмын үеийн лоозон аятай юмнууд хэрэггүй ээ, ард түмэнд цаашаа ингэж явж болохгүйгээ эртнээс хэлж ойлгуул, хамтраад оролдоод үз, өмнөх нөхдүүд идэж уугаад луйвардаад данс улайсан, гадаад өр талийс