Баруун Африкийн гурван орон болох Буркина Фасо, Мали, Нигер улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарч байгаагаа зарлалаа. Цэргийн дэглэмтэй тус гурван улс Даваа гаригт (2025.09.22) хамтарсан мэдэгдэл хийхдээ энэ тухай зарласан байна. Тодруулбал, хамтарсан мэдэгдэлд Олон улсын эрүүгийн шүүх нь шинэ колоничлол, хэлмэгдүүлэлтийн хэрэгсэл болсон гэж онцлон тэмдэглэсэн байв.
Түүнчлэн дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх, яллах чадваргүй гэж мэдэгджээ.
Улмаар нийгмийн үнэт зүйлсийнхээ дагуу хүний эрхийг хамгаалж, шүүхийн гишүүн байхаа больж байна гэж тайлбарласан байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд исламын хэт даврагчдаас үүдэн аюулгүй байдал муудсан нь Буркина Фасо, Мали болон Нигер улсад улс төрийн үймээн самуун дэгдээж, цэргийн эргэлт гарахад хүргэсэн. Үүнээс гадна, тус гурван улс барууны орнуудтай зөрчилдөж, оронд нь Оростой харилцаагаа гүнзгийрүүлж буй.
Олон улсын эрүүгийн шүүх Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлах тушаал гаргасан байдаг. Африкийн гурван улс баривчлах тушаалыг эсэргүүцэж байгаа нь тус шүүхээс гарах нэг шалтгаан гэж үзэж байна.
3,593.62






















































Бодит үнэн 2025-09-24 59.153.87.54
Монгол улс Путинийг баривчилж Гаагд хүргээгүй улмаас нэр хүндээ ихэд алдсан билээ
Jorj 2025-09-24 202.9.47.79
Эд бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс! Гуйлгачид та нар Хойд Солонгосыг муулдаг. Дэлхийн 4 хүчирхэг улсын нэгэнд тооцогдож байна. Орос, Хятад, Америк, Хойд Солонгос. Гэтэл та нар бөгсөө ч арчиж мэдэхгүй 21-р зуунд байна.
Т1 2025-09-24 202.9.46.239
Зөв. Путлерийг барьж аваад дүүжилчхэж чадахгүй гөлөгнүүд.