Тара Рид гэх эмэгтэй 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ерөнхийлөгч асан Жо Байден түүнийг өмнө нь хүчирхийлсэн гэж мэдэгдэж байсан. Тара Ридийн хэрснээр, уг хэрэг Жо Байденг сенат байхад нь болсон гэв. Тэгвэл Тара Ридэд ОХУ иргэншил олгосон байна. Иргэншил олгох зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан бөгөөд "МакКейб Александра Тара, 1964 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн" гэж тэмдэглэгдсэн байна. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Рид нь 1998 онд гэр бүлийн хүчирхийллийн асуудлаас болж хуучин нөхрөөсөө салсныхаа дараа нэрээ Александра МакКейб болгон өөрчилсөн аж.
Түүнд ОХУ-ын иргэншил олгосон талаар тус улсын хэвлэл сурвалжлах үед Рид “Би нулимс дуслуулсан, үнэхээр баярласан” хэмээн ярьжээ.
Одоо тэрбээр ОХУ-ын төрийн мэдлийн "RT" сувагт ажилдаг. Рид 2023 оны тавдугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр анх Путинээс оросын иргэншил хүссэн байна. Учир нь АНУ-ын Бүгд найрамдах намын конгрессын гишүүн түүнийг аюулд орсон хэмээн анхааруулсан тул иргэншил хүсч байна гэж Рид тайлбарлаж байжээ. Түүнчлэн Рид АНУ-д байх хугацаандаа аюул заналхийлэлтэй тулгарч байсан, Оросын тагнуул гэж гүтгэгдэж байсан талаараа ярьж байжээ.
Рид нь 1993 оны наймдугаар сард Жо Байдены Сенатын оффист ажиллах байх үедээ хүчирхийлүүлсэн гэж буруутгасан байдаг.
Тухайн үед Рид 29 настай байсан бөгөөд Байден түүний мэдэгдлийг няцаасан юм. Мөн Рид цагдаад хүчирхийлүүлсэн хэргээр гомдол гаргаж байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Тэрбээр Мягмар гаригт (2025.09.23) "Намайг орогнол хүсэх үед аюулгүй байдлыг минь хамгаалсан Путинд баярлалаа. Мөн RT сувгийн ерөнхий редактор Маргарита Симоньян, АНУ-д бүртгэгдээгүй гадаадын тагнуулын хэрэгт буруутгагдаж, шоронд хоригдож байсан Оросын хууль тогтоогч Мария Бутина нарт Орост амьдралаа дахин эхлэхэд тусалсанд баярлалаа" гэж "Х" платформд нийтэлжээ.
3,593.62






















































Нэргүй 2025-09-24 59.153.87.54
хаа газрын хог новшнууд цуглах болжээ. янукович, Асад, одоо нэг авгай
Нэргүй 2025-09-24 172.56.16.226
Америкт амьдарч чадаагүй хүн одоо Орост яанаа
Нэргүй 2025-09-24 103.212.163.225
энэ одоо Байден гуайд хүчиндүүлэх бүү хэл өөрийг нь хүчиндэхээр харагдаад байх юм. ха..хаах ааа…Орос ч эсэн бусын хог новшнуудыг орогнуулдаг ноохой оромж болждээ….
Нэргүй 2025-09-24 43.228.131.224
Оросууд Францын Депардьяд иргэншил олгоод сүржигнээд байсан чинь нөгөөдөх нь жинхэнэ хүчирхийлэгч байсан даа ккк
Т1 2025-09-24 202.9.46.239
Эрүү өвдөг нь нийлцэн өвгөн 6оов нь босоод л, энэ бүдүүн авгайг дийлж дарж авч хүчиндээд л. Америкийг яснаасаа үзэн ядагч манай аав ээж 2 ч итгэхгүй савж унаад элэг нь хөшив.
Нэргүй 2025-09-24 119.40.98.153
сайн уншиж ойлгож байж бичмээр юм. 29тэй бхад нь гэж байна
Нэргүй 2025-09-24 202.131.238.26
ха ха ха Марго гэж байгаа бол худлаа Кремлийн суртал ухуулга гэдэг нь тодорхой
Нэргүй 2025-09-24 66.181.181.151
Манайхаар бол Мөнхбаясгалан юм да.
Нэргүй 2025-09-24 103.57.94.171
Мөнхбаясгалангаас хамаагүй дээр, зүйрлэхийн аргагүй !
Энэ чинь сенатчинтай явалдаад эцэст нь гомдол нэхсэн бол Шүүртэй чавганц чинь өөрөө шоронд гүйж очиж ялта нтай явалдаад хүүхдий нь гаргасан гээ биз дээ !!!
Нэргүй 2025-09-24 202.131.225.197
Илчлэгдсэн тагнуулаа татаж авчээ. Америкдаа амьдрах аргагүй болсон хүн л Оросоос орогнол хүснэ. Амиа зогоогоод явж болж байгаа бол адгийн Америк хүн Оросоос оргнол хүсэхгүй.
Нэргүй 2025-09-24 202.21.124.29
Хорвоогийн хог шааруудын цуглуулага болжээ