Хотын дарга хүний эрхийн тэмцэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хотын дарга хүний эрхийн тэмцэгчидтэй уулзлаа

Цаазаар авах ял, эрүүдэн шүүхийн эсрэг эхчүүдийн хөдөлгөөний тэргүүн Тамара Чикунова, Италийн Сант-Эжидио нийгэмлэгийн Төв Ази, Зүүн Европын хүний эрхийн асуудал хариуцсан зохицуулагч Стефано Аржетино Сторино нар өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Хууль зүйн сургуулийн багш оюутнууд, эрдэмтэн судлаачид, хүний эрхийн хамгаалагч нартай уулзахаар хөтөлбөртөө тусгажээ.

Тэдний ажил өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын уулзалтын танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяртай уулзаж “Амьдралын төлөөх хотууд буюу Цаазаар авах ялын эсрэг хотууд” дэлхийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан албан бичгийг гардуулснаар эхэлсэн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж