УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.09.24/ нэгдсэн хуралдаан эхлээд байна.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр "Халзанбүрэгтэйн ордыг хэрхэн ашиглах талаар нийтийн сонсгол өчигдөр боллоо. Эдийн засгийн хүрээнд ямархуу байдлаар ашиглах юм гэсэн ач холбогдолтой хэлэлцүүлэг болно гэж үзэж УИХ-аас ач холбогдол өгсөн. Гэтэл хэлэлцүүлэг маань юу болоод өнгөрөв, дүгнэлт хийгээд харчихмаар санагдаж байна. Хэвлэл мэдээллээр тэр ордыг ашиглах, ач холбогдлын талаар мэдээлэл явсангүй. Нэгнээ айлган сүрдүүлсэн, дарамталсан, эдийн засгийг боомилсон зүйл яригдлаа. Хэвлэл мэдээллийн цензур гэж байна уу, хэдүүлээ энийг бодвол яасан юм. Ажлаа хийгээд явж байгаа хүнийг нэр зааж, нүд рүү тугалга цутгана ч гэх шиг. Эрүүгийн нөхцөл байдал өнөөдөр ямаршуу байгаа билээ яаж залуужаад байгаа билээ.
Орд газраа ашиглах тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол болохоо байжээ. Энэ асуудлыг бүлэг, УИХ бодож ажиллахгүй бол хүн шиг амьдрах боломж бололцоогоор хангая гэдэг асуудлыг ярих нь зүйтэй байх гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Алт3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ.
Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх шаардлагатай гэсэн хоёр үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьсан байдаг. Тогтоолын 1.5 дахь заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор УИХ-ын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан нь улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл бүрдүүлсэн гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ. Мөн тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” хэмээн заасан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна гэж хоригийн үндэслэлд дурдсан юм.
УИХ дээрх хоригийг хүлээн авснаар тусгай хамгаалалттай газар нутагт алт олборлох нөхцөл байдал үүссэнийг ийнхүү хориглолоо. Тодруулбал, Ноён уул, Гутайн даваа зэрэг дархан цаазат газарт алт олборлох нь хориотой болж буй юм.
Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн /2025.09.19/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:
-Дэг зөрчсөн асуудал байхгүй. Тодорхой асуудлаар намын бүлэг завсарлага авсан бол тэр асуудлаа хэлэлцэхийн өмнө намын бүлгээс завсарлагаа яасан бэ гэдгийг сонсч байх ёстой. Тэр өдөр хэлэлцүүлэг сонсолгүйгээр явсан.
Араас бүлэг орж ирээд өмнө авсан завсарлагаа өмнөх үндэслэлээр үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Энэ хугацаанд тодорхой нэг асуудал гарсан учраас тэр асуудалтай холбоотой мэдээллийг чуулган дээр ярьсан. Завсарлага авсан үндэслэл бол өмнө завсарлага авсан үндэслэл байсан. Одоо бол завсарлагаа бүлэг зогсоолоо гэж хэлж байна гэлээ.
Улмаар энэхүү хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Уг төслийг хэлэлцээд дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураахаар болов, улмаар өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.
3,593.62




















































Өнгөрсөн борооны цув 2025-09-24 202.9.46.148
Нөгөө Урт Нэртэй Хууль гэж байхгүй билүү,
Мухулай 2025-09-24 202.131.225.242
Энэ бол маш зөв шийдвэр “Алт, алт” гээд 30 жил ухлаа. Улс өөдлөсөн юм хаана байна? Яг үнэндээ ашиг нь зөвхөн ганц хоёр хүн дээр л очсон Мянганбаяр, Эрдэнэбат гэх мэт. Харин улсын төсөв, ард иргэдэд бодит үр өгөөж бараг байхгүй. Ялангуяа шороон орд алт бол хэзээ ч ашиглуулж болохгүй зүйл. Шороон орд гэдэг бол байгалийн тэнцвэрийн гол хэсэг, ялангуяа усны сав газрын эхийг хамгаалж байдаг. Тэрийг ухснаар хэдхэн хүн хөлжөөд, харин улс орон, байгаль орчин хохирч байгаа нь үнэн дүр зураг
Нэргүй 2025-09-24 103.229.122.153
Хятадыг муулдаг хэдэн нөхдүүдийг хявадын хилээр нэвтрэх эрхийг нь хасчихсан чинь зуу гаруй жилийн өмнө мөхөж үгүй болсон улсаар орлуулаад шаасан ккк манай хэдэн босоо гөхдөг оя нар нээрээ элгийг нь авнаа кккк
Нэргүй 2025-09-24 103.229.122.153
манжийн э****з л гэнэ, манж бодлого л гэнэ ва хаха тэр манж нь одоо хаа ч байгаан бүү мэд
батаа 2025-09-24 66.181.164.23
НҮХТ Жаргалантын ам Зайсангаар лүүрэн ХАУС уудад нуусан хэдэн их наядын доллар валют төгрөгүүдийг ил болгохгүйгээр 1000 ш Оюутолгой байгаад нэмэргүй л гэж ард түмэн үзээд байнаа. Ухах үгүйдээ гол нь бишээ ухаад мөнгө нь гадаад дотоодод нуугаад байнаа л гэж байна, тэгсэн хирнээ цалин тэтгэвэр нэмэх болхоор мөнгө байхгүй гэдэг. Хулгай луйвраа цэгцлэхгүй бол 1000 газар ухаад ч нэмэргүй ээ
Т1 2025-09-24 202.9.46.239
Тэгвэл хэдүүлээ тэр хулгайчуудыг чинь дайлаар мордвол шууд баяжина даа. Санаа авцгаа!
иргэн 2025-09-24 202.70.34.70
Яг үнэндээ шинэ орд газар ашиглахын оронд ашиглаж байгаа ордуудынхаа бүтээмжийг сайжруулж, шударгаар татвараа авдаг, нээлттэй болгомоор байна, жишээлбэл, Ухаа худаг, Нарийн сухайт, цайрт менерал зэрэг ордууд хэдий хэрийн баялаг гаргаад ямар татвар төлсөн, ямархуу байдалтай байгаа вэ??? Эзэд нь УИХ-ын гишүүн ч юм уу, нөлөөлөгчид байх юм. Тэд л суга баяжаад байгаа юм биш үү, тэгэхээр одоо шинэ орд нэмэхийн оронд байгаагаа зүй зохистой ашиглавал 3.5 сая хүнээ хангалттай тэжээчих юм биш үү. ОТ-г хар
Нэргүй 2025-09-24 174.94.62.24
Одоо муxар төмөр зам барьсан алдагдсан боломжийн эзэн, нүүрсний xулгайн эзэн, саяийн гэрээний эздийг шууд гавлаx xариуцлага тооцоxоос бүx ажил эxлэx ёстой, тэгэxгүйгээр урагшаа яваx боломжгүй!!!
Нэргүй 2025-09-24 174.94.62.24
Харуулах боломжгүй.
сонгогч 2025-09-24 202.9.46.254
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:
### Эдийн засаг ба үйлдвэржилт
* **Эрдэнэттэй дүйцэх 20 том үйлдвэр** байгуулах боломжтой. (Эрдэнэт үйлдвэрийн өртөгийг өнөөгийн ханшаар тооцвол \~2 их наяд).
* **Нүүрснээс шингэн түлш боловсруулах 5–6 үйлдвэр**, байгалийн хий боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрүүдийг барьж, Монголыг экспортлогч орон болгох хэмжээний хөрөнгө.
Нэргүй 2025-09-24 202.9.40.99
Манж х***а бодлго чин ямар аймар айхтар аймар юм бэ хэдэн зуун жилийн дараа босч ирж бодлого гаргаж хадгалж гаргаж ирдэг аймар айхтар.
Нэргүй 2025-09-24 202.9.40.99
Манжууд чин айхтар манж бодлго тээж хадгалж манж х***а бодлго тээж хадгалж хэрэгжүүлж явдаг чөтгөрүүдийн. Ёстой барж идэхгүй чөтгөрүүдийн.
Нэргүй 2025-09-24 202.131.225.197
Үхсэн хатсаны манж вэ? Эмээ уу, эсвэл эмчид үзүүл. Эргүү юм байнга бичээд л явах юм. Амьдралаа бод.
Нэргүй 2025-09-24 202.9.40.99
Манж х***а пиздагууд манжийн системээ бүрэн ш*** гэж бсан. Манж чин үеийн бодлго шинэ засгиын бодлого манж чингийн манжийн шинэ сэргэлтийн бодлго гэж шаагаал. Манжийн үеийн 5 аймг гэж хувааж бсан сэргээж бүсчилсн хөгжил гэж шааж бас 5 бүс гэж шааж манжийн системээ яг тэр чигээр нь сэргээх гэж бүр зарлж байгаад манж х***а шаарнууд нам төрийн толгойл гарсан эзлцэн байгаагаа зарлаад шаачдийн.