ХХБ БНСУ-ын Хөгжлийн банкнаас урт хугацааны санхүүжилт татах гэрээ үзэглэлээ

ХХБ БНСУ-ын Хөгжлийн банкнаас урт хугацааны санхүүжилт татах гэрээ үзэглэлээ

ХХБ БНСУ-ын Хөгжлийн банкнаас урт хугацааны санхүүжилт татах гэрээ үзэглэлээ

Европын Холбооны долоон улсын засгийн газар хамтран байгуулсан GuarantCo байгууллагаас Худалдаа Хөгжлийн Банканд таван жилийн хугацаатай, 100%-ийн төлбөрийн баталгаа олголоо. Тус төлбөрийн баталгаанд үндэслэн ХХБ нь БНСУ-ын Хөгжлийн банк (The Korea Development Bank)-аас урт хугацааны санхүүжилт татан төвлөрүүлэх гэрээг үзэглээд байна.

Монгол Улсын Засгийн газар болон зохицуулагч байгууллагууд тогтвортой санхүүгийн хөгжилд онцгой ач холбогдол өгч, “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг 2028” болон “Ногоон таксономи” зэрэг бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж байгаа. Гэсэн ч 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтоо хангахад ойролцоогоор 11.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн хэрэгцээ байсаар байна. ХХБ нь тогтвортой санхүүжилтийн чиглэлээр манлайлан ажилладгийн хувьд тус гэрээг үзэглэснээр сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, тогтвортой хөдөө аж ахуй, хог хаягдлын менежмент гэх мэт ногоон болон нийгмийн шинжтэй төслүүдэд хямд өртөг бүхий зээл олгох боломж нэмэгдэж байна.

Түүнчлэн энэхүү үйл явдал нь банкны тогтвортой хөрөнгө оруулалтын багцыг өргөжүүлэх, шинэ эх үүсвэр нэмэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хурдасгахад чухал хувь нэмэр оруулах алхам юм. ХХБ тус урт хугацааны санхүүжилт татах хэлцлийн хүрээнд Монгол Улсын эдийн засагт өргөн хүрээтэй нөлөө үзүүлж, аж ахуйн нэгж болон хэрэглэгчдийг дэмжих замаар эдийн засгийн идэвхжил бий болгож, олон салбарт шинэ ажлын байр бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-24 103.212.118.111

Банкууд маань гаднаас мөнгө зээлээд биднийгээ хүүлж өгөх юм.

Avatar

Нэргүй 2025-09-24 202.131.227.204

тэгээд зээл олоод ир л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж