Бид энэ удаа хотын төвд байрлах хүүхдийн гэх тодотголтой хэдхэн байгууллагын нэг болох "Хүүхдийн төв номын сан"-гаас сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна. Тус номын сан нь 0-9 насны хүүхдэд зориулсан Их мэдэх уншлагын танхим, өсвөр насныханд зориулсан Мөрөөдөл уншлагын танхим, Боловсрол хөгжил уншлагын танхим, Өрнө, Дорно дахины уншлагын танхим, Герман хэлний танхим зэрэг зургаан танхимтай. Мөн монгол ахуй, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилг бүхий өв соёлын танхимтай аж.
Их мэдэх уншлагын танхим нь дөрвөн ханандаа модон тавиур дээр төрөл бүрийн ном өрж, багачуудын анхаарлыг татахуйц өнгө өнгийн ширээ сандал байрлуулсан байх бөгөөд хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон эвлүүлдэг, наадаг гээд хүүхдийн хуруу гар хөгжүүлэх тоглоом, шар, цэнхэр, улаан зэрэг ор болдог зөөлөн буйдан байршуулжээ. Хүүхдүүд энд хэвтэж номоо уншиж, харах боломжтой. Уг танхим нь 12 мянган номтой. Хүүхдүүдийн хувьд өөрсдийн сонголтоор зурагтай, үлгэрийн, танин мэдэхүйн гэх номуудаас сонгоод унших боломжтой аж.
Хичээлийн өдөр болохоор танхимууд эл, хуль танхим бүрт арав хүрэхгүй хүүхдүүд ном уншиж зарим нь хичээлээ хийж байв. Халаалт ирээгүйн дээр гадаа бороо орж байсан учир дотор сэрүүхэн, бүүдгэр байлаа. Их мэдэх танхимд харин ээж, хүү хоёр ном уншиж, уншсан номоо ярилцах аж. Ээж нь хүүдээ Долоон өндөгтэй доголон шаазгай үлгэрийг уншиж өгөх ажээ. Хүү сонсож сууснаа ээжээ, шаазгай үнэгэнд өндгөө өгчихвөл уйлах уу, гэж асуух зургаан наст бол Их мэдэх танхимын байнгын үйлчлүүлэгчийн нэг. Түүнийг Г.Эрдэмбилэг гэдэг. Тэрбээр амралтын өдрөөрөө гэрийнхээ завтай хэн нэгнийг дагуулж ирж үлгэрийн ном уншуулдаг гэнэ. Түүний ээж Г.Нандин- Эрдэнэ хэлэхдээ, хүү маань Хүүхдийн номын сангаар үйлчүүлээд хоёр жил болж байна. Долоо хоногт ер нь тогтмол ирдэг. Монгол ардын үлгэрүүдийг багагүй мэддэг болсон. Уншуулж, яриулсаар байгаад цээжилчихсэн" гэлээ.
Ээж хүү хоёр зуны амралтаараа ч мөн Хүүхдийн номын санд тогтмол ирсэн байна. Эцэг, эхчүүд цэцэрлэгийн насны хүүхдүүдээ уншиж чадахгүй юм чинь номын санд очих шаардлагагүй гэж боддог. Гэтэл хүүхэд харж, сонссоноор маш их хөгжиж байдаг. Дээрээс нь хэл яриа, сэтгэн бодох чадвар сайжирч, зөв цэгцтэй ярих гэх мэт олон давуу талтай байдаг гэдгийг Г.Нандин- Эрдэнэ хэлж байв.
ХҮҮХЭД НОМ УНШСАНААР ТӨВЛӨРЧ, ОЙЛГОЖ ЯРИХ ЧАДВАР ИЛҮҮ ХӨГЖДӨГ

Их мэдэх уншлагын танхимын сөн хөмрөгч Ц.Нарангэрэл:
-Бага насны хүүхдийн ном өөрөө их онцлог. Ихэвчлэн зураг болон том үсэгтэй цөөн өгүүлбэрээс бүтсэн байдаг. Ингэхээр ялангуяа бага ангийнхан уншихад тохиромжтойгоос гадна хүүхдийг залхаахгүй сонирхлыг нь татаж номонд дурлуулдаг. Мөн цэцэрлэгийн насныхан бол зургийг нь харангаа өнгө, хэлбэр дүрс, тоо зэргийг давхар харж зургаас уншиж ойлгодог болдог. Хүүхдүүд их хөөрхөн шүү дээ орж ирээд номоо сонгож аваад л 30-40 минут орчим анхааралтай төвлөрөөд суучихдаг. Тэгэхээр ном тэр дундаа номыг номын санд багаасаа ирж уншиж сурна гэдэг хүүхдэд том давуу талтай гэж хардаг. Манай ээж, аав нар өөрсдөө ном уншихгүй хэр нь ном унш, ном унш. Өөрсдөө утсаа үзээд байдаг мөртлөө хүүхдээ утсаа боль гээд загнаад байдаг. Хүүхэд харж их хөгжиж байдаг. Манай танхимд хүүхдүүд дандаа ээж, аав, ах, эгчтэйгээ ирдэг. Ялангуяа Бямба гаригт хүмүүс олноороо үйлчлүүлдэг. Ээж, аавтайгаа хамт ирээд ном уншаад ярилцаж байгаа хүүхдүүдийг ажиглаад байхаар их сониуч, төвлөрч чаддаг дээрээс нь бага ангийхан маань уншиж өгсөн үлгэрийн утгыг ойлгож ярих чадвар илүү сайжирч байдаг" гэсэн юм.

Харин боловсрол хөгжлийн танхимаар ахлах ангийнхан болон насанд хүрсэн иргэд хамгийн их үйлчлүүлдэг аж. Тус танхим нь хэдэн ширээ сандал, уйгаржин бичгээр бичсэн жааз байрлуулж, дан модон монгол гэр нэг буландаа байрлуулснаас өөрөөр гойд зүйлгүй. Ахлах ангийн сурагчдын хувьд хичээл хийх хамгийн тухтай орчноор номын санг сонгодог байна. Тэдний хэлж буйгаар, гэр болон сургууль эсвэл кофе шопд хичээлээ хийхээр чимээ шуугиан, хөл хөдөлгөөн их байдаг учир хичээлдээ төвлөрч чаддагүй, тиймээс номын санг зорьдог ажээ.
Д.Билгүүн энэ жил арван жилээ төгсөнө. Тэрбээр, өнгөрсөн жилээс эхлэн элсэлтийн шалгалтдаа бэлдэж эхэлсэн. Ингэхдээ долоо хоногийн 3-4 өдөр нь номын санд ирж хичээлээ давтдаг байна. Учир нь Д.Билгүүний сургууль нь хүүхдийн тоо хэтэрснээс болоод сургуулийн номын сангийн танхимаа анги болгон ашиглаад хоёр жил болж байгаа гэнэ. Тиймээс номын санг зорих болжээ. Төгсөх ангийнхны хувьд ном унших гэхээсээ илүү хичээлээ хийх гэж л ирдэг байна. Хаврын шалгалтын үеэр танхим дүүрэн, хүүхдүүд хэнд ч саад бололгүй хичээлээ хийдэг нь илүү амар байдаг гэж Д.Билгүүн хэлсэн юм.
Хүүхдийн номын сангийн карт нь 3000 төгрөг гэх бөгөөд нэг жилийн турш зургаан танхимаар үйлчлүүлж болдог байна. Мөн гэрээр ном олгох үйлчилгээг авч болох юм. Ингэхдээ өөрийн сонирхсон 1-4 номыг 7-14 хоногийн хугацаанд гэрээр авч явж хэрэглэж болдог байна. Цагийн хуваарийн хувьд, долоо хоног бүр 10:00-18:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой юм байна.

Хүүхдийн төв номын сангаар жилд 30 гаруй мянган хүн үйлчлүүлдэг байна. Тус номын сан нь 100 мянга гаруй номын сан хөмрөгтэй. Тус номын сангийн гол зорилго нь соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, хүүхдэд ахуй соёлыг таниулах олон арга хэмжээ, сургалт хөтөлбөрийг зохион байгуулдаг байна. Өнгөрсөн жил гэхэд 230 гаруй соёлын ажил сургалтыг зохион байгуулжээ.
НИЙСЛЭЛД ЖИЛД 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ТҮРЭЭС ТӨЛДӨГ Ч ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ОГТ ХИЙДЭГГҮЙ
Хүүхдийн төв номын сангийн барилга, эд хогшлын тухайд нэлээд элэгдэж муудсан байх аж. Тухайлбал, хаалга, цонх, хана элэгдэж, эвдэрсэн гэрэлтүүлэг муу гэх мэт. Тус номын сан нь нийслэлийн харьяа Соёлын төв өргөөний хоёр давхрын баруун жигүүрийг түрээсэлж үйл ажиллагаагаа явуулаад 20 орчим жил болж байгаа аж. Соёлын төв өргөөний хувьд ашиглалтад ороод 40 орчим жил болж буй. Улмаар инженерийн шугам сүлжээ нь элэгдэж муудсан. Үүнээс үүдэж барилгаар нэг эвгүй үнэр, шулуухан хэлэхэд өтгөн, шингэн үнэртдэг байна. Дээрээс нь пускатель нь хэзэээ мөдгүй буудаж гал авалцахад бэлэн, гэрэл зэрэг нь дээр үеийн тусгал муу байсныг номын сангийн ажилчид халтуур хийж болон өөрсдийн мөнгөөр сольж засварладаг байна. Урсгал засвар огт хийдэггүй бөгөөд төсөв мөнгө тавьж өгдөггүй. Санал болгосон төсвийг нь хасч, хасч өнгөрсөн жил 3 сая гаруй төгрөгөнд номын шинэчлэл хийжээ.
Хүүхдийн төв номын сангийн захирал С.Хүрэлбаатар "Намайг ажлаа авахад нөхцөл байдал хүнд байсан. Урсгал засвар огт хийдэггүй тийм төсөв мөнгө байхгүй.
Аль 2000-2004 оны Засгийн газрын хөтөлбөрт хүүхдийн номын санг шинээр барина гэж тусгасан. Өнөөдрийг хүртэл сураг алга.
Бид түрээсэнд сард 20 сая 700 мянган төгрөг нийслэлд өгдөг. Соёлын төвийн байрыг арав гаруй байгууллага түрээсэлдэг гээд бод. Зөвхөн сард эндээс 200 гаруй сая төгрөг нийслэлд төвлөрч байна шүү дээ. Гэтэл эргээд ямар ч засвар үйлчилгээ хийдэггүй. Өнгөрсөн тавдугаар сард манай сан хөмрөгт гал гарсан. Ч.Номинг Соёлын сайд байхад асуудлаа хэлээд орсон. Гэтэл манай хөдөлмөрийн гэрээг зурж өгөөгүй. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг зурж өгөөгүй ажлаа өгөөд явчихсан. Нийслэл энэ их мөнгөө юунд зарцуулдаг юм. Бидний үгийг сонсохгүй. Соёлын төв өргөө баригдсан цагаасаа хойш урсгал засвар хийгдээгүй учраас карантны усны цоргоос хүртэл өмхий үнэртдэг ийм нөхцөлд ажиллаж байна. Хэлэхээр бидний үгийг сонсдоггүй" гэдгийг учирлаж байв.
3,576.03





















































Зочин 2025-09-24 162.229.191.188
Хөрөнгө мөнгөнд илүү ач холбогдол өгч номыг тоохоо больж дээ. Уг нь байр зэргийн юмыг шийдэхэд асуудалгүй л санагдах юм. Морь бөхөд болохоор хамаг байдгаа л гаргадаг шүү дээ. Сэтгэл л дутаж байна.
Нэргүй 2025-09-24 203.91.115.54
Зүгээр татан буулгачих. Хүүхдүүд гэртээ номоо унш. Арай идэвхтэй нь төв номын сангийн шинэ байранд үйлчлүүлж болно. Илүү тав тухтай. Одоо соц систем шиг өрд орон байж бүх зүйлийг цогцоор шийддэг муйхар арга хол явахгүй. Илүү хэмнэлттэй, прагматик байцгаая.
Нэргүй 2025-09-24 202.9.40.49
СОЁЛЫН ИӨВ ӨРГӨӨНД НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ГАЗРУУД ӨӨРСДӨӨ РРООД СУУЧИХСАН, МАШ ХЯМД МӨНГӨ ТӨЛНӨ, ЗАРИМ ОГТ ТӨЛДӨГГҮЙ , ЖИШЭЭ НЬ НИЙСЛНЛИЙН АУДИТЫН ӨӨРСДӨӨ ОЛОН ЖИЛ ЯМАР Ч ГЭРЭЭГҮЙ 4 ЖИЛ БАЙРЛАСАН БАЙДАГ
Нэргүй 2025-09-24 202.9.40.49
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ 10-Р ДАВХАРТ 1988 ОНООС ХОЙШ ЗАСВАР ОГТ ХИЙГДЭЭГҮЙ БАЙРАНД ИЖ БҮРЭН КХПИТАЛ ЗАСВАР ХИЙЖ НЭЛЭЭДГҮЙ ХЭЛЭН ЖМЛ ТҮРЭЭСЭЛЖ СУУСАН. ХАРАМСАЛТАЙ ГЬ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ГАЗАР ӨӨРСДӨӨ БАЙРЛАНА НЭРИЙДЛЭЭР НОБГ-ЫН ТӨСЛИЙН НЭГЖИЙГ ОРУУЛЖ БИДНИЙГ ХӨӨЖ ГАРГАСАН. НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ГАЗАР Ч БҮТЭХГҮЙ УЛС… ДЭЭРЭЭС ДАРГА НАРААР ЯРИУЛЖ ХӨӨЖ ТУУЖ ГАРГАСАН. ХАЙРАН ЗАСВАРЫН МӨНГӨ БОЛООД Л ДУУССАН ДАА
wy 2025-09-24 132.194.13.93
golxoor xiamdryylj,ooptoon
kamer dyyriaj gyilagchlyylj bna, boloogyi byx xybtsas Kapt. 2025-09-24 132.194.13.93
zyzaan beeluigee medee
Нэргүй 2025-09-24 66.181.165.88
танхимын сөн арай юмаа
Нэргүй 2025-09-24 66.181.165.88
ТӨЛВЛӨРЧ, сэтгүүлч зөв бичгийн алдаагаа хянаж бай
Нэргүй 2025-09-24 202.131.248.198
БАС ХОРОГДСОН БУС ХОРГОДСОН ГЭХ ЁСТОЙ. ОГТ ӨӨР УТГАТАЙ ҮГС ШҮҮ ДЭЭ.