УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хууль зөрчсөн, зөрчөөгүй

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хууль зөрчсөн, зөрчөөгүй

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хууль зөрчсөн, зөрчөөгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх үед Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн. Завсарлага хүссэн шалтгаанаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалмаа “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын мөрдөгч нар гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь парламентын дархлааг сулруулах ноцтой үр дагавар юм. Ялангуяа улсын төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед цөөнхийн бүлгийн гишүүнийг онилсон АТГ болон хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн цөөнх гэлтгүй парламентын дархлааг сулруулах маш ноцтой үр дагавар гаргаж байгаа учраас завсарлагыг Дэгийн тухай хуульд заасны дагуу сунгахыг хүсч байна” гэж тайлбарласан. Тухайн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдаж байсан тул тус бүлэгт завсарлага өгсөн. Гэвч түүнийг УИХ-ын дэгийн тухай хууль болоод бусад хуулийг зөрчин Ардчилсан намын бүлэгт завсарлага өгсөн нь УИХ-ын дэд даргын суудлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болсон гэж үзэж буй. Иймд энэ долоо хоногийн VS буландаа дээрх асуудлаар байр сууриа илэрхийлсэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын байр суурийг онцоллоо.


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Та бүхэн мэдэж байгаа УИХ-ын намрын чуулганыг анх удаа есдүгээр сарын 15-нд эхлүүлсэн. Энэ чуулган хэд хэдэн онцлогтой. Анх удаа улсын төсвийн хуулийг таван үе шаттай хэлэлцэнэ.  УИХ-ын намрын чуулган есдүгээр сарын 15-нд эхэлсэн өдрөө 2026 оны төсвийн нэгдэх хэлэлцүүлгийн үе шат эхэлсэн. Төсвийн нэгдэх үе шат эхлээд явж байтал Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тодорхой үндэслэлээ хэлээд Төсвийн хуулийн хэлэлцүүлгээс завсарлага хүссэн. Хуралдаан даргалагч  хоёр хоногийн хугацаатай завсарлага өгсөн. Завсарлагын хоёр хоногийн хугацаа дуусаад төсвийн хуулийн хэлэлцүүлэг үргэжлээд явж байтал энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалмаа завсарлага хүссэн. УИХ-ын тухай хуулийн 12.2 дугаар зүйлд зааснаар бүлгийн дэд дарга завсарлага авах эрхтэй, завсарлагын хугацааг сунгах эрх дэд даргад байдаг. Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан гишүүн тодорхой үндэслэлээ хэлээд ялангуяа төсвийн хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн цаг үед Ардчилсан намын бүлгийн гишүүн рүү дайрсан үйл явдал болсон тул завсарлагын хугацаагаа сунгая гэдэг хүсэлт тавьсан. Дэгийн тухай хуулиараа бүлгийн дэд дарга завсарлагыг сунгах хүсэлт тавих юм бол хуралдаан даргалагч хэн ч байсан тухайн завсарлагыг гурав хүртэл хоногоор өгөх үүрэг нь байдаг. Нөгөө талаараа Ардчилсан намын бүлэг завсарлага хүсэх эрхтэй. Энэ процессын дагуу Ардчилсан намын бүлгийн дэд дарга нь завсарлагын хугацааг сунгах хүсэлт тавьж, хуралдаан даргалагч үүргийнхээ дагуу завсарлагын хугацааг гурав хоногоор сунгасан ийм л процесс болсон.  Энэ дээр ямар нэг Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль зөрчсөн асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Цэц энэ асуудлаар шийдвэр гаргавал Б.Баасандорж дарга та улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна уу гэдгийг би одоо протколд үлдээмээр байна. Дандаа улс төрийн асуудлаар орж ирж худлаа тайлбар хийдгээ боль. УИХ-ын дэд дарга Х.Булгантуя санаатай хууль зөрчөөгүй. Сая дэг зөрчөөгүй гээд түнтэгнээд байна. Дэг зөрчсөн ш дээ. Хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авна гэсэн болохоос биш хэлэлцээгүй өөр асуудлаар завсарлага өгнө гэсэн хууль байхгүй. Завсарлага нь дууссан асуудлыг дараа нь гэнэт ухаан орсон юм шиг үргэлжлүүлье гэдэг дэг байхгүй. Юу гэж худлаа хууль тайлбарлаад байгаа юм. Битгий УИХ-ын удирдлагыг Үндсэн хууль зөрчих, улс төрийн хариуцлага үүрэх байдалд оруулаад бай л даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-24 146.185.131.53

булгантуяа ариунсайхан болормоо нар данх амарсайханы дагаварууд иймд адилхан нуурсний хулгайч нар байна.

Avatar

судлаач 2025-09-24 202.131.251.130

Энхбаяр ч өөрөө шудрага тонуулч шүү дээ. зээлээ төлөхгүй гүрийж байгаад үнэнд гүйцэгдээд төлсөн биз дээ. ийм луйварчин ардын намд олон байгаа.

Avatar

Зочин 2025-09-24 202.126.89.25

Гөлөг төөрүүлж байгаа юм шиг хийсэн байна шүү.Ард түмэн бид тэнэг биш юм даа булгантуяа огцрох, баасандорж халагдах болзлоо хангажээ. Монголын төрөөр ингэж тоглохгүй шүү

Avatar

Зочин 2025-09-24 202.126.89.25

12.2.Нам, эвслийн бүлгийн дарга, түүний эзгүйд дэд дарга энэ хуулийн 12.1-д заасны дагуу завсарлага авахдаа үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна.

12.3.Завсарлага авсан нам, эвслийн бүлэг тухайн асуудлаар дахин завсарлага авахыг хориглоно. Энхбаярын зөв байна даа

Avatar

Ахмад 2025-09-24 202.9.41.46

Энхбаяр гишүүний яриад байгаа ийм асуудлаар х хууль зөрчсөн гэвэл та нарын батлаад бгаа наад хуулиуд ддотор чинь нэг ч төгс хууль байхгүй гэдги йг анхаарна уу. Завсарлага авахаар ихүсэлтээ албан ёсоор гаргаа л биз, өгөөл биз юу буруу гэж.

Avatar

Нэргүй 2025-09-24 103.229.123.175

АМАРАМАРБАЯСГАЛАН-ГИЙН СУГНЫ ҮС Б.Баасандорж ГЭЖ ХУЛГАНА ШИГ ЖОН ЖОН ХИЙСЭН ДУРААК БАЙНАА

Avatar

зочин 2025-09-24 103.212.118.53

Хэрэв завсарлага өгөөгүй бол хууль зөрчлөө, олонхоороо түрээ барилаа, хүний эрхийн мэдрэмжгүй гээд л эсрэг асуудал хөвөрч өгөх байлаа

Avatar

зочин 2025-09-24 103.212.118.53

За наадах чинь 1000 дахь асуудал шүү. ОТ, MSC , Халзан бүрэгтэй, Саак Сараа, фэнгшү Ганбаатар, МАН дарга гээд олон чухал асуудал байхад гөлөг төөрүүлээд хэрэггүй

Avatar

Энхбат 2025-09-24 103.168.34.67

Аль аль нам нь Хууль мэддэг хүмүүсээрээ УИХ ын удирдлагад ажиллуулмаар байна аа.
Хууль мэддэггүй мөртлөө УИХ-ын удирдлагад ажиллахаар эрүүл бус амбиц гаргадаг гишүүдтйг нам нь хязгаарладаг болмооо бн

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2025-09-24 103.229.121.64

Намайг наана чинь ажиллаж байхад ийм тохиолдолд УИХ-ын ТГ-ын ЕНБД, эсвэл хууль хариуцсан орлогч нь хуралдаан даргалж байгаа даргадаа хуулийн зөвлөгөө өгдөг байсансан. Анхны байнгын ажиллагаатай парламентийн 35 жилийн ой гээд тэмдэглэж байна Харин 35 жилийн өмнө хийж байсан ажлаа одоо хийхгүй будлиан болгоод байж таарахгүй. Танхимын тэргүүлэгчдийн байр бол ажлын талбар гэж үзээд спикер ЕНБД-аа хажуудаа суулгаад байнгын туслалцаа авахуулахаар суудал гаргасан ч тухайн үеийн дарга нь зөвшөөрөөгүй юм

Avatar

Нэргүй 2025-09-24 66.181.185.129

Энхбаяр илүү илүү, сайн хуульч шүү. Баасандорж бол жулдрай.

Avatar

Нөү 2025-09-24 202.9.46.42

Булгантуяа хууль зөрчөөгзй шүү. Залуу хүн гэхэд хавьгүй хашир хүн.

Avatar

Нэртэй 2025-09-24 122.201.19.173

Зөрчсөн гэж тайлбарлаад байгаа юм биш үү. Энэ Баасандорж гэдэг нөхөр хуулийг дандаа гуйвуулж тайлбарлаад байдаг.

Avatar

ylcuinu py 2025-09-24 132.194.13.93

– worker ;

Avatar

- ocwy #; 2025-09-24 132.194.13.93

– yn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж