Шинжилгээний дүн өнөөдөр гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Шинжилгээний дүн өнөөдөр гарна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, дөрөвдүгээр хэсэг, Туул тосгонд байрлах шувууны найман аж ахуй нэгж, байгууллагын 202 тахианаас сонгон авсан дээжээс лабораторийн шинжилгээ хийхэд шувууны халдварт өвчин дахин илрээд байгаа. Дээрх аж ахуйн нэгжүүдийн тахиа, өндгөнд хийсэн хоёр дахь удаагийн давтан шинжилгээний хариу өнөөдөр гарах аж.

Одоогоор шувууны халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн шувууны аж ахуйн нэгж, байгууллагуудад хорио цээрийн бүсийг шинэчлэн тогтоож, гурван аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байна. Харин Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээний дүнг үндэслэн шувууны гаралтай түүхий эд, мах, өндгийг нэвтрүүлэхгүй байхад анхаарч холбогдох албаныхан ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын хэлтэсээс “Их жигүүр” ХХК, “Ти Эс Эй Ти” ХХК-ийн 15985 тахианд үзлэг тандалт хийхэд өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд 49953 ширхэг өндөгөнд мэдэрхүйн үзлэг хийхэд өндөгний шохойлог бүрхүүл цэвэр, бүрэн бүтэн, нягт өвчлөлгүй гэсэн хариу гарсан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж