
Одоогоор шувууны халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн шувууны аж ахуйн нэгж, байгууллагуудад хорио цээрийн бүсийг шинэчлэн тогтоож, гурван аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байна. Харин Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээний дүнг үндэслэн шувууны гаралтай түүхий эд, мах, өндгийг нэвтрүүлэхгүй байхад анхаарч холбогдох албаныхан ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын хэлтэсээс “Их жигүүр” ХХК, “Ти Эс Эй Ти” ХХК-ийн 15985 тахианд үзлэг тандалт хийхэд өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд 49953 ширхэг өндөгөнд мэдэрхүйн үзлэг хийхэд өндөгний шохойлог бүрхүүл цэвэр, бүрэн бүтэн, нягт өвчлөлгүй гэсэн хариу гарсан байна.
П.Наран