Маргааш багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж жагсана

Хуучирсан мэдээ: 2025.09.23-нд нийтлэгдсэн

Маргааш багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж жагсана

Маргааш багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж жагсана

Монголын Боловсол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл өнөөдөр /2025.09.23/ мэдэгдэл хийлээ. Энэ үеэрээ улс орон даяар маргааш /2025.09.24/ багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардан багш нар жагсах болсныг мэдэгдэв. Энэ үеэр багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ. Уг шаардлагыг албан тушаалтнууд өөрийн биеэр хүлээн авахыг хүсэж байна.

Мөн тайван жагсаал хийхдээ бусдын нэр хүндэд халдахгүй байхыг уриаллаа. Энэ удаагийн тайван жагсаал үр дүнд хүрэхгүй тохиолдолд хуулийнхаа хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх болно гэв. Тайван жагсаалыг 12:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг тус холбооноос тавьж, улмаар Боловсролын яамныхантай хэлцэлд ч орсон. Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхэд 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Энэ эх үүсвэрийг ирэх онд гаргах боломжгүй. Үе шаттай багш нарын цалинг нэмэх боломж бий” гэж мэдэгдээд байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж