Хувцас загварт улс төрийн агуулга шингэж байсан түүх олон бий. Тэгвэл дэлхий дахинд сөргөлдөөн, мөргөлдөөн гаараад буй өнөө үед Палестиныг дэмжсэн уриа үг, бэлгэ тэмдгийг шингээсэн хувцаслалт трэнд болж эхэлжээ.
Лондон хотод Газын зурвас дахь дайныг зогсоохын төлөө жагсаал цуглаан саяхан болсон. Энэ үеэр нэгэн залуу Газын мөргөлдөөний үеэр гэр бүлийн гишүүдийнхээ хамт амиа алдсан таван настай Хинд Ражаб охины гэрэл зурагтай цамц өмссөн байв. Тус гэрэл зурагт охиныг аврахаар хичээж буй эмч нарын дүр ч багтжээ. Залуу эр нэрээ хэлэхийг хүсээгүй. Гэхдээ тэр энэ үйлдлээрээ шударга ёс тогтох хүртэл болсон бүхнийг мартуулахгүй байхыг хүсчээ. Шударга ёс тогтох хүртэл нэг сар, нэг жил, бүр 100 жил болсон ч би бууж өгөхгүй гэж тэр хэлсэн юм. Мөн алуурчид торны цаана хоригдох хүртэл энэ цамцаа өмссөөр байх болно гэжээ.
Энэ мэт үзэгдэл сүүлийн үеийн жагсаал цуглаануудад нийтлэг ажиглагдах болжээ. Жагсагчид хувцсаараа уй гашуу, эв нэгдэл, уриалгыг хүргэж байна.
Ноттинхамд ажиллаж, амьдардаг 30 настай Мариама ч бас үүнд нэгджээ. Тэрбээр хөлбөмбөгийн клубын сүлд тэмдэгний оронд Палестины далбаа хадсан өмсгөл өмссөн байна. Далбааны хажууд "Палестин үүрд" гэсэн үгийг маргаантай байгаа бүс нутгийн газрын зурагтай дүрсэлжээ.
Палестины Эв нэгдлийн кампанит ажлын гишүүн Поппи Хюз хэлэхдээ "Энэ бол Палестиныг эзлэн түрэмгийлж буй явдлыг эсэргүүцсэн миний дуу хоолой. Үүнгүйгээр биднийг эзлэн түрэмгийлэл, геноцид, өлсгөлөнг эсэргүүцдэг хүн гэж тодорхойлох зүйл байхгүй" гэсэн юм.
Залуус жагсаал цуглаанд хувцсаар ижилсэж ирснээрээ эв нэгдлийн мэдрэмжийг илүү их авдаг гэдгээ хэлж байна. Энэ нь заавал том зүйл байх албагүй. Толгойн алчуур, тэмдэг гээд янз бүрийн зүйлийг ашиглан хүмүүс үггүйгээр нэгдэж байна. Палестины тугийг олон нийтэд дэлгэн харуулахыг Израиль хориглосноос хойш жагсагчид өөр зүйлээр нэгдэх болжээ.
Энэ нь Палестины эв санааны нэгдлийн бэлэг тэмдэг болсон тарвас юм. Палестины далбаа улаан, ногоон, хар, цагаан дөрвөн өнгөтэй. Энэ нь тарвасны гадна хальс, дотор хальс, жимс, үрийг илэрхийлдэг.
Жагсагчид тарвас хэлбэрийн тэмдэг, зураг зэргийг хувцасандаа шингээж, ээмэг болгон зүүдэг болжээ. Тарвасны зурагтай хувцсыг жагсагчид нас харгалзалгүй өмсч байна. Тухайлбал, 71 настай Тони олон жилийн турш хавай загварын цамц өмссөн. Тарвастай цамц түүний хувьд тэмцлийн үггүй илэрхийлэл болсноос гадна загвар нь ч таалагдаж байгаа аж.
Үггүй тэмцэл бүх цаг үеийн туршид тэмцлийн хүчтэй хэлбэрт яах аргагүй тооцогдсоор ирсэн.

Тухайлбал, Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд ягаан өнгийн чихтэй ноосон малгай трэнд болсон билээ. Тус малгай нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх эсэргүүцэл, эв санааны нэгдлийн бэлэг тэмдэг болж байв. Мөн хэмнэлтийн дэглэмд орсон Грек улсад резинэн бээлий улс төрийн эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болж байсан. Резинэн бээлий нь үйлчлэгч, цэвэрлэгч зэрэг хэмнэлтийн улмаас хамгийн их хохирол амсч буй эгэл жирийн ажилчин ангийг төлөөлж байсан юм. Францчууд 2018 онд шатахууны татвар, амьжиргааны өртөгийн нэмэгдлийн эсрэг жагсахад шар өнгийн хантааз эсэргүүцлийн бэлгэдэл болсон. Учир нь Францад жолооч бүр машиндаа шар хантаазтай явдаг. Шатахууны татвар, амьжиргааны өртөг нэмэгдэж эхлэхэд хүмүүс бүгд ийм хантааз өмссөн нь нэгдмэл, харагдахуйц бэлэг тэмдэг болсон юм.
Энэ төрлийн тэмцлийг дарах гэж эрх баригчид хэдий чинээ их оролдоно, эсэргүүцэл төдий чинээ байндаа туссан гэсэн үг.
Айхам Хассан бол Палестины загвар зохион бүтээгч. Тэрбээр энэ зун Сентрал Сент-Мартинсын төгсөлтийн цуглуулгаараа шуугиан тарьсан уран бүтээлч. Баруун эргээс гаралтай ч өдгөө Лондонд амьдардаг Айхам Хассан хувцсаар дамжуулан эх орон элэг нэгтнүүдтэйгээ хамт гэдгээ илэрхийлсэн юм.
Эсэргүүцэгчид онцгой хувцаснуудаа зөвхөн жагсаал цуглааны үеэр гаргаж ирэлгүйгээр өдөр тутамдаа ажилдаа явахдаа өмсдөг болсон нь мөн сонирхолтой. Ажлын байр, цэцэрлэгт хүрээлэн, хөгжмийн наадам зэрэг олон газар үггүй тэмцлээ хувцаслалтаараа илэрхийлсэн хэн нэгнийг бид харах боломжтой болжээ.
3,548.92

















































Нөү хау 2025-09-24 202.9.46.42
Тарвас идье!
y/x/z 2025-09-24 132.194.13.93
oopuinx #;