Хятад, Хонгконгийг хар салхи дайрч болзошгүй байна

Хятад, Хонгконгийг хар салхи дайрч болзошгүй байна

Хятад, Хонгконгийг хар салхи дайрч болзошгүй байна

Рагаса хэмээх хүчтэй хар салхи Хятад болон Хонгконгийн өмнөд хэсгийг чиглэж байгаа тул тухайн бүс нутгийн сургуулиудыг хааж, замын хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Рагаса нь маш хүчтэй бөгөөд хор хөнөөл ихтэй байж болзошгүй.

Японы цагаар Мягмар гаригийн өглөөний 09:00 цагийн байдлаар Рагаса баруун хойд зүгт Өмнөд Хятадын тэнгис дээгүүр, ойролцоогоор 200 км/цагийн хурдтай салхилж байна.

Хятадын цаг уурын албаныхан Рагаса хар салхийг тус улсын өмнөд хэсэгт Лхагва гаригт хүрч магадгүй гэж мэдэгджээ. Улмаар Гуандун мужид бүхий л боловсролын байгууллагыг түр хугацаанд хааж байгаа бол зарим бизнес эрхлэгчид ажилчдаа гэртээ байхыг зөвлөжээ. Мөн далайн эрэг орчим байх олон нийтийн үйлчилгээний газруудыг хаасан байна. Төмөр зам болон агаарын тээврийн компаниуд зарим үйлчилгээгээ цуцалж байгаагаа мэдэгдэв. Хонгконгод сургуулиуд Пүрэв гариг хүртэл хаагдах болсон. Мөн тус бүс нутаг руу хийх зарим нислэгийг цуцалсан байна. Хар салхи ойртох тусам нислэгийн саатал улам хүндрэх төлөвтэй байгааг агаарын тээврийн компаниуд мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochoin 2025-09-23 71.229.150.6

Manai eh oron ug ni hamgiin taivan ayulgui nutagtai shuu,Uursduduu archaatai bol

Avatar

Hujaa 2025-09-23 185.132.177.163

hiisgeed ogoosei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж