Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег хар тамхины эсрэг дайны үеэр дор хаяж 76 хүний амь насанд халдсан гэж Гаагийн шүүх мэдэгдсэн. Улмаар хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн гурван зүйл ангиар буруутгажээ. Өдгөө 80 настай Дутерте Нидерландын хорих ангид гуравдугаар сараас хойш хоригдож байгаа бөгөөд Гаагийн шүүх Даваа гаригт (2025.09.22) түүнийг буруутгаж буй бичиг, баримтыг ил болгосон байна. Шүүхийн орлогч прокурор Маме Мандиайе Нианг долдугаар сард хэргийг өргөн мэдүүлсэн.
Дутертуг буруутгаж буй баримт бичигт дурдсанаар, тэрбээр 2013-2016 онд Давао хотын дарга байхдаа 19 хүний үхэлд шууд бусаар оролцсон. Мөн 2016, 2017 онд ерөнхийлөгч болсноосоо хойш хар тамхины наймаа явуулдаг гэх 14 сэжигтний амь насыг хөнөөсөн гэж буруутгагдаж байна. Түүнчлэн ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 43 хүний амь насыг хөнөөх тушаал өгсөн байна. Эдгээр нас барсан хүмүүс нь гэмт хэрэгтэн эсэх нь тогтоогдоогүй байсан. Улмаар Дутерте цагдаа эсвэл хөлсний алуурчинд тушаал өгч, 76 хүнийг хөнөөсөн гэж Гаагийн шүүх тайлбарлаж байна.
Хэдийгээр Нидерландад Гаагийн шүүхийн хорих төвд хоригдож байгаа ч Дутерте өөрийг нь баривчилсан явдлыг хууль бус гэж маргаж буй. Улмаар хэргийг бүрэн танилцуулах ажиллагаа хойшилжээ. Дутертегийн өмгөөлөгч түүнийг эрүүл мэндийн ноцтой асуудал, тэр дундаа ой санамжийн асуудалтай байгаа тул яг одоо шүүгдэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Дутертегийн зарим дэмжигчид энэ хэргийг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа нь Филиппиний одоогийн ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниортой зөрчилдөж байсантай холбоотой байж магадгүй.
3,593.62




















































Нэргүй 2025-09-23 202.70.38.50
Ёстой үмхий улс төр АНУ,Израйлын нөхдүүд яаж байна Ливи,Ирак,Сири,Палестин яасан хичнээн хүн хүүхэд үхэв таг чиг
Хотын уугуул иргэн 2025-09-23 103.229.122.123
Гаагийн гэх зохиомол шүүх яагаад Изралийн Ерөнхийи сайд Натаньяхуг хэдэн арван мянган Палестины хүүхэд, эмэтэйчуудыг бөмбөгдөж аймаглан устгасны төлөө хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээр буруутгахгуй байна. Харин өөрсдөдөд нь таалагдаагүй хөгжиж буй орны удирдагчдыг голдуу шүүдэг нь ямар учиртай вэ..Double Standard гэж энэ дээ
Нэргүй 2025-09-23 103.212.116.185
хар тамхичдыг хамгаалж байгаамуу
Нэргүй 2025-09-23 202.9.40.22
х***а манж л******д эхлж нам төрийн толгойд шаасн тэгээд бүх баялг хулгайлж завшиж асар их бэлн юмндээр 35 жил туйлсан.
Нэргүй-д 2025-09-23 202.179.25.116
Сэдэв нь өөр байнаа хө