“NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн П.Батчимэгийг танилцуулж байна.
УИХ-ын 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн парламентад сонгогдсоны нэг нь АПУ компанийн хатагтай П.Батчимэг юм. Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийн 12-т эрэмбэлэгдсэнээр хууль тогтоох дээд байгууллагад анх удаа сонгогдон ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд гурав дараалан сонгогдон ажилласан түүнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөх боломж байсан ч түүнийгээ ашиглаагүй нь олонд танигдаагүйтэй холбох нь бий. Учир нь, 2024 оны УИХ-ын сонгууль томсгосон тойргоор зохион байгуулагдсан нь шинэ хүмүүст халтай тусах нь тодорхой болсон. Иймээс тойрогт нэр дэвшин өрсөлдөхөөр горилж байсан олон нэр дэвшигч жагсаалт бараадахад хүргэсэн. П.Батчимэг гишүүн ч энэ замыг сонгосон нь их улс төрд орж ирэх үүд хаалгыг нь нээсэн гэж хэлж болно.
УИХ-ын дэд дарга агсан П.Батхүүгийн төрсөн дүү гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн түүнийг андахгүй.
Бүрэн эрхийн хугацааныхаа нэг жилийг үдээд буй энэ парламентад олон тэрбумтан ажиллаж байгаагийн нэг нь П.Батчимэг гишүүн болж байна. Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого жилийнх нь 3.1 тэрбум, гэр бүлийн орлого 220.5 сая, 2.1 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 110 сая төгрөгийн үнэлгээтэй гурван ч суудлын машинтай бол хадгаламжиндаа 1.1 тэрбум төгрөгтэй гэж мэдүүлжээ. Эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бусаар ажиллах боломжтой гэж хэлж болно. Гол нь олдсон завшааныг нэг хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийг хамгаалахад бус нийтийн эрх ашгийг хангахад чиглүүлж ажиллах нь чухал. Тэр цагт УИХ-д сонгогдон ажилласны нэг зорилго бүтнэ.
Улс төрд хожим орж ирсэн нь ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготой нь холбоотой гэх нь бий. Хувийн хэвшлийн салбарт ажилласан туршлага нь хэр баргийн зүйлээс халшраад байхгүй, даваад гарах хат суулгасан байх талтай.
Тэрбээр парламентын гишүүнээр ажилласан энэ хугацаанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан байдаг.
Энэхүү хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийнхөө талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг “Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж төсөлд тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.
Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Стандартаа баталчихвал мөрдөөд байж чадна гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албаныхан скүүтер унасан иргэн гэдэг зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан” гэж хуулийн төслийн талаар тайлбарлаж байв.
УИХ-аар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үед шүүмжлэлтэй хандсан гишүүний нэг гэж хэлж болно. Энэ талаар тэрбээр “Сайд нар ирэх жилийн төсвийн төслөө боловсруулаад УИХ-д танилцуулж байна. Гэтэл төсвийн төсөл нь тэтгэвэр 6 хувь нэмэх, НӨАТ-ын буцаан олголт 2-5 хувь гэснээс өөр онцгой зүйл харагдахгүй байна. Эдгээр нэмэгдлүүд чинь нэг хүнд 100 мянган төгрөг ч хүрэхгүй, тэгээд энэ нь инфляцад идэгдээд ямар ч үр дүнгүй болно. Үүнийгээ их том зүйл, шинэчлэлт, реформын эхлэл гэх мэтээр яриад байж болохгүй.
Татвар, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн шинэчлэлийн бодлого хаана байна вэ.
Сүүлийн найман жил энэ олон зүйлсийг хийх боломжтой байсан” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Орос хэлний багш мэргэжилтэй тэрбээр Цагдаагийн академид таван жил багшилсны зэрэгцээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газарт мэргэжилтэн хийж байв. Дараа нь ахынхаа үүсгэн байгуулсан компанийг удирдахаар болж, ажлаасаа чөлөөлөгдөн “АПУ импекс” ХХК-д ерөнхий захирал, “АПУ трейдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажилласан. Нийтдээ 14 жил АПУ компанийг удирдаж байгаад сав баглаа боодлын “Гофро” ХХК-ийг үүсгэн байгуулж, өмчлөгчөөр нь бүртгүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1982 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын арван жилийн II дугаар дунд сургууль
- 1988 онд Орос хэлний багшийн дээд сургууль, Орос хэлний багш
- 2001 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1988-1995 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 2-р 10 жилийн дунд сургуульд орос хэлний багш
- 1995-2000 онд Цагдаагийн академид багш, ахлах багш
- 2000-2003 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газарт мэргэжилтэн
- 2004-2007 онд “АПУ Импекс” ХХК-д Ерөнхий захирал
- 2007-2018 онд “АПУ Трейдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
- 2017-2024 онд “Гофро” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч
- 2012-2016 онд НИТХ-ын төлөөлөгч
- 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгч
- 2024 оноос Ардчилсан намын дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2008 онд Боловсролын тэргүүний ажилтан
- 2008 онд Алтангадас одон
- 2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтан
- 2016 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
Г.ХОРОЛ
3,548.92


















































Нэргүй 2025-09-23 202.126.89.116
нийгэмд тулгараад байгаа жижиг мөртөлөө хор хөнөөл ихтэй асуудалд цаг үеэ олоод анхаарал тавьжээ ! Хүмүүс бид хүнийг гаднаас нь хараад л учир утгагүй орилолдож, өөрийнхөө мэдэхгүй сургаал айлдаж , их мэдэгчийн дүрээр хоосон цэцэрхэж , атаархалын булай үгээр бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдаж сэтгэл санааны дарамтанд оруулах гэж оролдож байх юм даа !!! Зав зайгүй суугаа ажил, удамшил, өвчин эмгэг гээд хүнд яаж ч болдоггүй олон бэрхшээл чамд байгаа ядуугийн зовлонтой чинь адил байдаг юм шүү дэ
Гайхал 2025-09-23 122.201.31.237
Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө мөнгөтэй хүмүүсээ үзэж чаддаггүй гажиг хүмүүс юмаа бид. Бүгд гуйлгачин бол сэтгэл нь ханах юмуу даа янз нь. Бүгд гуйлгачин болчихвол тусгаар тогтносон улс ч байхаа болиноо хөөрхий. Бүдүүн гахай ч гэх шиг, өвчин, удамшилаас эхлээд олон шалтгаан байж болно шүү. Нотлогдсон хулгайч нараасаа эхэлж булидвал харин зөв шүү
millenials + genz 2025-09-23 66.181.188.151
Ednii yum gej yu ch baihgui. APU ard tumnii toriin omch baisan. heden hulgaich ah egch nar bid nariig torohoos omno huvaaj avaad huvidaa avsan gazruudiin neg. olon uildver companiig tegj avsan lalruud., Millenials, GenZ ueiin huuhduuded yuu ch onogdoogui. udahgui ene niigem homornoo haraarai
Т1 2025-09-23 202.9.46.42
Ямар муухай бүдүүн авгай вэ, хамаг баян хөрөнгөөрөө хоол иджээ суудаг юмуу хаашаа юм. Мөнгөтэй хүн хоолоо иднэ үү чамд хамаагүй гэх байх л даа. Гэхдээ л эмэгтэй ухаантай юм бол гадна төрх галбираасаа ичмээр дээ.
Нэргүй 2025-09-23 66.181.183.238
ахынхаа араас яваачээ ….
Нэргүй 2025-09-23 66.181.177.96
Баян байсан бол яах гэж төрийн албан хаагч болсон юм бэ? Өндөр хөгжилтэй орнуудын иргэд ба Монголын орон сууцныхан өөрсдийг нь хүмүүс дууриана гэж бодоод, албаар буруу юм хийдэг. Үүнийг томрох галзуу өвчин гэж нэрлэдэг буюу delusional superior mentality гэдэг юм.
Нэргүй 2025-09-23 59.153.113.80
fack
Нэргүй 2025-09-23 202.70.43.34
Хотын Газар олголт , Газар зохион байгуулалт, Замбраагүй Хот төлөвлөлтийг цэгцлээсэй. БГД, СХД дүүргийн газар нутгаар дүүрсэн Хямд Улсын Эрчим Хүчинд тулгуурласан Хувийн Хэвшлүүд Хотыг Замбраагүй Аюултай болгож байна. Хотоос гарч тэр бизнисээ хийгэсэй
Нэргүй 2025-09-23 203.91.115.39
Саальчин авгай шиг л юм байдаг шүү дээ.
Нэргүй 2025-09-23 103.111.68.3
Тураачээ, эрүүл мэндээ бод, их идэх гэдсэнд халтай шүү
Нэргүй 2025-09-23 66.181.190.146
тэр хууль хаана байна
Нэргүй 2025-09-23 103.212.118.111
Нара, энэ зэрэг улсууд хэрэггүй ээ.
з 2025-09-23 202.126.91.244
явнан хүний замаар скүүтер давхиулж хүүхэд хөгшдийг дайруулж байна.
Нэргүй 2025-09-23 103.212.118.37
бас нэг гахай
Ха ха ха 2025-09-23 202.126.91.32
дээрээс нь юу ч хийдэггүй кккк