ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2026 онд дуусгавар болох цөмийн зэвсгийг хянах тухай шинэ "START" гэрээг нэг жилээр сунгах саналыг дэвшүүлжээ. Тухайлбал, олон газарт байршуулсан байлдааны хошууны тоонд дээд хязгаар тогтоосон АНУ-Оросын гэрээний хугацаа ирэх оны хоёрдугаар сарын 5-нд дуусгавар болох гэж байна. Гэрээний дагуу тус хоёр улс баллистик пуужин, стратегийн бөмбөгдөгч онгоц зэрэг хүчирхэг зэвсгийн системд хязгаарлалт тавихаар тохиролцсон байдаг.
Путин өчигдөр (2025.09.22) болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр хэлэхдээ, "Манай улс 2026 оны хоёрдугаар сарын 5-наас хойш нэг жилийн хугацаанд гэрээний дагуу заасан тоон хязгаарлалтыг дагаж мөрдөхөд бэлэн байна. Гэхдээ энэ нь АНУ-аас ямар арга хэмжээ авахаас шалтгаална" гэжээ.
Украинд удаан үргэлжилсэн түрэмгийлэл нь тус улсад санхүүгийн хүнд дарамт учруулж байгаа тул Орос АНУ-тай зэвсгээр уралдахаас зайлсхийхийг хүсч байгаа бололтой. Шинэ "START" бол АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан цөмийн зэвсгийг хянах сүүлчийн гэрээ юм. Дунд тусгалын цөмийн зэвсгийн тухай гэрээний хугацаа 2019 онд дууссан. Энэ оны долдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ "START" гэрээг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Трамп мөн өнгөрсөн сард Хятад, Оростой цөмийн зэвсгээс ангижрах яриа хэлэлцээг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байдаг.
3,593.62






















































Нэргүй 2025-09-23 66.181.187.169
ля ля л***р пүтин
ямар юмны арзпүтин ккк
Нэргүй 2025-09-23 103.168.34.112
Путлер эхэлж цуцалсан. Одоо өөрөө санал тавиа юу?
hudalaa mederhiisen hvn bainaa 2025-09-23 202.131.225.197
amerikuud ehelj garsan shuu hoo.Medehgui baij bvltereed bai zaa.
Нэргүй 2025-09-23 66.181.177.96
Путин онцгой эрэгтэй хүн юм. ОХУ мандтугай!
Нэргүй 2025-09-23 202.126.89.148
Бөгспутин уу,,,,
Нэргүй 2025-09-23 202.126.89.148
Аргаан барцан,,,дебиль орос орк,,,,,,
Монгол хүү 2025-09-23 64.119.29.63
ХЭН ХЭН НЬ ЦӨМИЙН ДАЙН ГАРГАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ БАЙНА.
Нэргүй 2025-09-23 103.57.94.171
Хэрэвзээ цөмийн бөмбөгтөө тулбал Оросууд үсгүй арчуулна гэдгээ муухан мэдэхтэйгээ байлгүй !!!
Erguu mald 2025-09-23 202.131.225.197
henii bumbug hvchtei be gevel orosiih shuu.amerikuud tsumiin bumbuguur orosiig gvitsehgui shuu.frans angili hoeriih bol hedhen zuuhan ch dee..