Эрлийн ажиллагаанд могойн нүдэн дуран ашиглаж байна

Эрлийн ажиллагаанд могойн нүдэн дуран ашиглаж байна

Эрлийн ажиллагаанд могойн нүдэн дуран ашиглаж байна
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг өчигдөр /2025.09.22/ хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайх ажиллагаагаар үргэлжилсэн.
Өнөө өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлж, эрэн хайх ажиллагаанд эрэлч ноход, дулаан мэдрэгчтэй дрон ашиглахаас гадна нурангинаас эрэн хайх ажиллагаанд ашигладаг могойн нүдэн дуран гэх төхөөрөмжийг ашиглаж, амьтны нүх, хад асганы зай завсар, модны хонгил зэргийг шалгах ажиллагаа явуулж байна.
Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд оролцож байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-09-23 103.212.119.138

Одоо эрлээ зогсоогоороо юм. арай дэндэж. хайран хөрөнгө, цаг хугацаа. үр хүүхдээ хайхрамжгүй орхисон эцэг, эхэд нь хариуцлага тооцох. тэд илэрхий худлаа яриад бна ш дээ

Avatar

Нэргүй 2025-09-23 202.9.41.46

Хүүхэд хайж байгаа гээд архидаад л явна уу

Avatar

Зочин 2025-09-23 66.181.176.9

яасан их хүн, хүч хэрэгсэл, олон хоног зарцуулж байх юм. Эрэлд шинжлэх ухааны үндэслэл, тооцоо, судалгаа байна уу. Газрын гаваар орно гэдэг шиг 2 настай хүүхэд 20 минутад хэдэн км явдаг юм бол доо. Үнэн юм уу?!?

Avatar

Монгол мал 2025-09-23 103.229.123.231

ээж аав 2 н сайн шалгах хэрэгтээ. хөдөөний цагдаа, мөрдөн байцаагч нар муу, хамаатан садан бж мгдгүй. хотоос цагдаа нар очих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-09-23 103.229.123.142

Тээр жил мөс хагарсны улмаас арчаагүй байдалд орхисон ээж хүү 2 ыг аврах ажиллагааг бодвол их л өргөн далайцтай эрж хайж байхад олдохгүй бн гэдэг харамсалтай. Өөр учир шалтгаантай биш биз?

Avatar

Нэргүй 2025-09-23 203.91.115.39

Одоо больсон нь дээрээ. Эрлээ зогсогоод тэр ээжийг нь байцаа. Сайн шалга. Маш сэжигтэй!

Avatar

Нэргүй 2025-09-23 66.181.160.39

Хэрэв хүүхэд ганцаар яваад төөрсөн бол амьд олдох найдвар их л муу болж дээ?!

Avatar

ЗОЧИН 2025-09-23 203.91.115.45

ХҮҮХЭД ЕРӨӨСӨӨ ТЭНД ОЧООГҮЙ Л БАЙХ. ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ АЖИЛЛАГАА БАЙЖ МАГАД. ЭЦЭГ ЭХ НЬ САНАМСАРГҮЙГЭЭР ИЙМ ЮМАНД ХУТГАЛДААД БАЙХ ШИГ.

Avatar

Нэргүй 2025-09-23 202.179.26.103

ЭЭЖ АНДУУ БОДСОН. АНХНААС АВТОМАШИНД БАЙГААГҮЙ. ТЭНД ОЧООГҮЙ. АНДУУ БОДСОН… ЗАМД ЗОГСОХОД Ч ЮМ УУ БИЕ ЗАСАХАД Ч ЮМ УУ ГЭЭГДСЭН БАЙХ.

Avatar

Нэргүй 2025-09-23 66.181.191.219

Ямар хэцүү юм бэ. 2 настай, 6 сартай хүүхдүүдээ хаяад явдаг эргүү оркуудын гайг яах вэ. Эсэн мэнд олдоосой доо. Бурхан гончиг

Avatar

shd-2025 2025-09-23 59.153.84.13

харамсалтай юм. аав, ээж ар гэрийхэнд хэцүү байгаа. Би бодохдоо том шувуу аваад явахад их л хол явдаг гэсэн. Хайрхаан шувуу /тас/ шүүрээд явсан байх бий гэж бодохын. уучлаарай зүйгээр санасан бодлоо орууллаа. Тоохгүй хаяна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж