
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр 11 цагаас Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. Хурлын үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон 1998 оноос хойшхи арав гаруй жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах юм байна. Харин маргааш Сонгинохайрхан уулан дахь Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ болох юм. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар хүндэтгэл үзүүлэ ажээ юм. Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Батлан хамгаалах яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Ахмадын хороо, Улс төрийн намуудын төлөөлөл оролцоно. Үргэлжлүүлэн 12 цагаас төрийн гурван өндөрлөг болон бусад хүмүүс төрийн ордны баруун талд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм байна. Эл өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музейгээр зочлох, зул өргөх, хэлмэгдэгсдэд орон сууц, тэтгэмж олгох зэрэг арга хэмжээ болох ажээ.
С.Отгон