Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай

Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай

Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай

Танилцуулга

Энэхүү тэмдэглэлд ДЭМБ-аас Монгол Улсад янжуур тамхи болон "электрон тамхи"-ны бүтээгдэхүүнд (никотинтэй болон никотингүй) татвар ногдуулах, түүнчлэн тэдгээрийг зохицуулахад шаардлагатай бодлогын арга хэмжээний талаархи зөвлөмжийг багтаасан болно. Үүнд 2030 он хүртэлх одоогийн татварын тогтолцооны суурь үзүүлэлттэй харьцуулсан эдгээр бодлогын үнэлгээг багтаасан болно. Энэхүү үнэлгээг 2025 оны гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Женев хотод айлчилсан Монгол улсын албан тушаалтнуудын олон салбарын багтай хамтран боловсруулсан татварын загварчлалыг ашиглан хийсэн болно.

Тамхины хэрэглээ нь дэлхийн хэмжээнд хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа бөгөөд жил бүр Монгол Улсад нас баралтын 17 хувийг эзэлж байна. Ердийн тамхины тархалт (эсвэл хэрэглээ) бусад дундаж орлоготой орнуудтай харьцуулахад Монголд харьцангуй өндөр байгаа нь анхаарал татаж байна. Электрон тамхины зах зээл нь зарим талаараа залуучуудад чиглэсэн сэтгэл татам амт, хүчтэй маркетингийн ачаар маш хурдацтай хөгжиж байна. Электрон тамхи бий болсоноор агуулгаараа ихээхэн ялгаатай олон төрлийн бүтээгдэхүүн бий болгож байна. Тухайлбал Монгол улсын лабораторийн шинжилгээгээр импортын бүтээгдэхүүний никотины агууламж 2-30 мг/мл хооронд хэлбэлзэж байгаа нь тогтоогджээ.

Монголд ердийн тамхины үнэ ч харьцангуй хямд байна. 2022 онд Монголд хэрэглэгддэг хамгийн түгээмэл тамхины үнэ доллараар ердөө 2.4 ам.доллар байсан бол дунд орлоготой бүх улс оронд 5.1 ам.доллар байсан.

Үүнтэй адилаар татварын эзлэх хувь жижиглэнгийн үнийн дөнгөж 42 хувь байсан бол дундаж орлоготой бүх улс орнуудад дунджаар 59 хувь байна (ДЭМБ-ын дэлхийн шилдэг туршлагаас харахад тамхины үнийн 75-аас доошгүй хувийг татвар ногдуулах ёстойг анхаарна уу).

Товчхондоо, Монголд онцгой албан татвар бага байгаа нь тамхины үнэ хямд, хүртээмжтэй болоход шууд нөлөөлсөн.

Тамхины татвар нь тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй цорын ганц арга хэрэгсэл гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Иймд Монгол Улс тамхины хэрэглээнээс үүдэн эрүүл мэнд, тогтвортой хөгжилд учирч буй эрсдэлийг, ялангуяа тамхины татварыг нэмэгдүүлэх замаар яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжийн гол цөм нь юм.

Зарчмын хувьд ДЭМБ-аас Монгол Улсад дараахь зүйлийг зөвлөж байна.

  • 2030 он гэхэд нийт татварыг жижиглэнгийн үнийн дүнгийн 75-аас доошгүй хувьд хүргэх хүртэл онцгой албан татварыг жил бүр нэмэгдүүлэх;
  • Жингээ эзэлхүүнээр нь авч үзвэл ердийн тамхитай дүйцэхүйц электрон тамхинд жил бүр онцгой албан татвар ногдуулах;
  • 2030 он гэхэд янжуур тамхи болон электрон тамхины хэрэглээг 15-аас доошгүй хувиар бууруулах зорилт дэвшүүлнэ.

Нарийвчилсан зөвлөмжүүд

Уламжлалт тамхины зах зээлийн хувьд ДЭМБ-аас Монгол Улсад дараахь зүйлийг зөвлөж байна.

  1. Онцгой албан татварын хэмжээг 2026 онд 10000 төгрөг/100 ш тутам/-д хүргэж, 2030 он хүртэл жил бүр 10000 төгрөг/100ш тутамд/-өөр нэмж 2030 онд 50,000 төгрөг болгох.
  2. Тамхины тусгай зөвшөөрлийг чангатгах, одоо байгаа дижитал технологийг Монгол Улсад “мөрдөх” системийг хөгжүүлэхэд хэрхэн тохируулах, ашиглах талаар судлах замаар Тамхины бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах FCTC протоколыг (ITP) хэрэгжүүлнэ.

"Тамхин бүтээгдэхүүний хэмжих нэгжийг хөрвүүлэх стандартын дагуу тооцоход 100 ширхэгийг 1кг-д хөрвүүлэхэд 1 ширхэг янжуур 1 граммтай тэнцдэг. Үүнээс тооцоход 1 мл = 1.14865 граммтай тэнцэнэ."

Электрон тамхины зах зээлийн хувьд ДЭМБ-аас Монгол Улсад дараахь зүйлийг зөвлөж байна.

  1. Шингэн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2026 онд 0 төгрөг/мл болгож, дараа нь жил бүр 87059.0 төгрөг/мл-ээр нэмэгдүүлж, 2030 онд 435.294 төгрөг/мл-д хүргэх.
  2. Онцгой албан татварыг 2026 оноос эхлэн 5000 төгрөгөөр /нэг төхөөрөмж тутамд/ цаашдаа жил бүр 5000 төгрөгөөр нэмэгдүүлж, 2030 онд 1 төхөөрөмжийг 25000 төгрөгт хүргэнэ.
  3. Никотины агууламжийн дээд хэмжээг тогтоосон зохицуулалтын арга хэмжээг хуульд тусгах; сав, баглаа боодол, хайрцаг, батерейг дүүргэх хамгийн дээд хэмжээг тогтоох; заавал шошго тавих шаардлагыг нэвтрүүлэх. ЕХ-ны TPD (2014/40/ЕХ) болон ДЭМБ-ын үйл ажиллагааны уриалгыг үзнэ үү.
  4. Электрон тамхины бүтээгдэхүүний хэмжээ, никотины агууламж, үнэ болон бусад холбогдох шинж чанаруудыг тодорхойлох тайлагнах зэрэгт хяналт тавих мөн тандалт судалгааг сайжруулах хэрэгтэй.

Нөлөөллийн үнэлгээ

ДЭМБ 2025 оны 3-р сарын эхээр Монгол улсаас ирсэн санхүү, гааль, эрүүл мэндийн салбарын олон салбарыг хамарсан багтай уулзсан. Энэхүү уулзалтад Монгол Улсын уламжлалт болон электрон тамхины зах зээлд зориулсан Татварын симуляци (TaXSiM) загваруудыг боловсруулах тухай асуудал багтсан. Эдгээр загваруудыг ажиллуулахын тулд импортын тоон мэдээ гэх мэт багцын тоон мэдээг ашигладаг. Эрэлтийн үнийн мэдрэмж гэх мэт зан үйлийн параметрүүдийг эдгээр зах зээлд татварын бодлогын нөлөөллийг төлөвлөхөд ашигладаг. ДЭМБ-ын зөвлөмжийн 2030 он гэхэд уламжлалт болон цахим тамхины зах зээлд үзүүлэх нөлөөллийг 1, 2-р хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 1-д ДЭМБ-ын уламжлалт тамхины талаарх зөвлөмжийг 2030 он гэхэд тамхи татах хэмжээ 15.3%-иар буурах ба татварын орлого ДЭМБ-ынхтай харьцуулахад 81 тэрбум төгрөгөөр бодитоор өсөх болно. Электрон тамхины талаар зөвлөмж өгснөөр 2030 он гэхэд цахим тамхины хэрэглээ 16%-иар буурч, татварын бодит орлого 2024 онтой харьцуулахад 148 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

Хүснэгт 1. Янжуур тамхины татварыг нэмэгдүүлэх хувилбар

ХувилбарОдоогийн

зохицуулалтаар

ДЭМБ-ээс санал болгож

буй

ОАТ – 2025

ОАТ -2026

ОАТ – 2027

ОАТ -2028

ОАТ – 2029

ОАТ -2030

 

 

4,180₮/100ш

4,180₮/100ш

10,000₮/100ш

20,000₮T/100ш

30,000₮/100ш

40,000₮/100ш

50,000₮/100ш

Үнэд эзлэх татварын

хувь хэмжээ (зах зээлийн дундаж үнэ) (1)

 

32%

 

76%

Зах зээлийн дундаж

үнийн өсөлт (2024-2030)

-8%162%
Татварын орлогын нэмэгдэл (2024-2030)-14%

(41тб.₮-р буурсан үзүүлэлттэй)

275%

(813 тб.₮ нэмэгдэх үзүүлэлттэй)

Тамхи татагчийн

тоо(мянган хүн/2024 онтой харьцуулахад)

 

87

 

-29

Тамхидалт (насанд

хүрсэн хүн/2030 хүртэл)

22.0%17.7%
Тамхидалт буурсан үзүүлэлт(2024 онтой

харьцуулахад)

 

5.3%

 

-15.3%

 

(1) 2022 онд энэ үзүүлэлт дунд орлоготой улсуудын хувьд 59 хувь байсан бол 2024 онд Монгол Улс 38 хувьтай байна

Хүснэгт 2. Цахилгаан тамхины татварыг нэмэгдүүлэх хувилбар

Хувилбар (1)Одоогийн зохицуулалтаарДЭМБ-ээс санал болгож буй
ОАТ – 2025

ОАТ -2026

ОАТ – 2027

ОАТ -2028

ОАТ – 2029

ОАТ -2030

 

 

 

ОАТ

ногдуулдаггүй

No excise

87.059₮/мл шингэнд мөн 5,000₮/төхөөрөмж 174.117₮/мл шингэнд мөн10,000₮/төхөөрөмж

261.176₮/мл of шингэнд мөн 15,000₮/төхөөрөмж

348.235₮ /мл шингэнд мөн 20,000₮/төхөөрөмж

435.294₮/мл шингэнд мөн 25,000₮/төхөөрөмж

Үнэд эзлэх татварын хувь хэмжээ (зах зээлийн дундаж үнэ) (2) 

5%

 

43%

Зах зээлийн дундаж үнийн өсөлт (2024-

2030)

 

0%

 

67%

Татварын орлогын нэмэгдэл (2024-2030)8%

(1 Bn MNT extra)

1025%

(148 Bn MNT extra)

Тамхидалт (2024 онтой харьцуулахад)8%-16%
Нэг хүнд ногдох цахилгаан тамхины хэрэглээ (1000 кг цахилгаан тамхи/2024 онтой харьцуулахад) 

 

-3%

 

 

-25%

  • Цахилгаан тамхины шингэн (HS 240412) төхөөрөмж нь (HS 854340) гэсэн гаалийн кодтой бөгөөд ДЭМБ- ын татварын загварчлалаар хоёуланг хамааруулан татвар ногдуулахаар хүснэгтэд оруулсан болно.
  • Монгол Улсын хувьд 2024 оны байдлаар цахилгаан тамхины үнэд эзлэх татварын хэмжээ 5 хувийг эзэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж